Ч.Баяндэлгэр: Өвөрхангай аймгаас XIII-XIV зууны эртний олдворууд олдсон

Ч.Баяндэлгэр: Өвөрхангай аймгаас XIII-XIV зууны эртний олдворууд олдсон

Ч.Баяндэлгэр: Өвөрхангай аймгаас XIII-XIV зууны эртний олдворууд олдсон

Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн археологийн малтлага судалгааны баг, МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн судлаачидтай хамтран Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Мазар багийн нутагт орших эртний хотын тууринд анхны археологийн малтлагыг амжилттай зохион байгууллаа. Судалгаагаар Юань гүрний 1271–1368 үед холбогдох шаазан, шавар савны хагархай, тэрэгний цөн, төмөр хутга, анжисны хошуу зэрэг ахуйн хэрэглэгдэхүүн илэрсэн байна. Мөн Өмнөд Сүн улсын XI зуун үеийн зоос илэрсэн нь тухайн үед Монголын нутгаар дамжин худалдаа, солилцоо өрнөж байсныг илтгэх түүхэн ховор олдворууд олджээ. Энэхүү эртний нууцлаг хотыг 1957 онд нэрт археологич Хөдөөгийн Пэрлээ нутгийн ардын аман ярианд тулгуурлан тэмдэглэж үлдээсэн хотын тууринд өмнө нь мэргэжлийн судлаачдын малтлага судалгаа хийжээ.

Энэхүү археологийн олдворын талаар судалгааны багийн ахлагч Ч.Баяндэлгэрээс тодруулахад, "2025 оны наймдугаар сарын 3-14-ний хооронд Өвөрхангай аймгийн Төгрөг суманд эртний хот суурин газрын малтлага, судалгааны ажлыг эхлүүлсэн. Энэхүү археологийн олдвол дээр Эрдэм, шинжилгээ судалгааны төвийн дарга Ч.Баяндэлгэр, эрдэм шинжилгээний мэргэжилтэн н.Барс, МУИС-ийн Ази судлал тэнхимийн багш Т.Загарпэрэнлэйгээр болон ерөнхий удирдаж ажилсан н.Одбаатар хамтран ажилласан байдаг. Бид хамтарч энэ 2025 онд 3-4 судалгаа хийсэн. Мөн Монголын нэрт археологич н.Баяр, н.Энхтөр гэх олон археологичид хамтран гар зураг, агаарын зураг болон дэвсгэр зургийг хийж түүвэр олдворыг цуглуулсан. Тухайлбал, 2025 онд Монголын үндэсний музейн судалгааны баг энэхүү газарт ирж агаарын зургийг гаргаж 0.6-0.7 км квадрат талбайн зургийг гаргаж суурийн газар байгааг олж тогтоосон.

Түүнчлэн сумын баруун хойно байрлах барилга дээр малтлага, судалгааг хийж гүйцэтгэсэн. Малтлага судалгааны үр дүнд ханзан халаалттай барилга байсан нь тодорхой болсон. Нэг үгээр ханзан халаалттай сууц гэдэг нь газраар шалны халаалттай бөгөөд түүн дээрээ унтах зориулалтай суурин газар юм.

Судалгаагаар Юань гүрний 1271–1368 үед холбогдох шаазан, шавар савны хагархай, тэрэгний цөн, төмөр хутга, анжисны хошуу зэрэг ахуйн хэрэглэгдэхүүн илэрсэн.

Олдсон эд хэрэгслээс харахад XIII-XIV зууны хооронд байсан нь судалгаа, малтлагын үед нотлогдлоо. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Марзан гэх газрын малтлага, судалгаанд Монголын үндэсний музейн болон МУИС-ийн Ази судлалын тэнхим гэх 10 гаруй хүн ажлыг хийж гүйцэтгэсэн" гэлээ.

Энэхүү судалгааны ажлыг О.Алтангэрэлийн дэмжлэгтэйгээр хийжээ. Одоогоос хоёр жилийн өмнө судалгааны баг Өвөрхангай аймгийн Төгрөг суманд археологийн судалгааны баг бүрэн хэмжээний хайгуул болон судалгааг хийж 600 орчим археологийн үнэт олдворыг олсон аж. Археологийн олдворууд одоогоор Монголын Үндэсний музейнд хадгалагдаж байна. Уг эд хэрэгсэл судалгааны эргэлтэд орсны дараа музейн сан хөмрөгт орж үзвэр үйчилгээнд тавигдах гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-12 202.9.40.153

Ямар ч сэдэв бичэн байна энэ мэдрэл муутай хүн ганцхан "манж, хятад ш** зайл цаашаа" гэсэн үг л бидэг юм. ЭНэ сайтын дархлагдсан магадгүй өргөмжлөгдсөн хүн болотой. Бусдад маш үлгэргүй ийм хүмүүс чөлөөтэй орж юм бичдэг нь харамсалтай юм. Энэ хүн мэдээнд сэтгэдэлээ өгөхдөө "буруу" гэсэн байна. Түүха дурсгалын зүйл илрүүлэх нь буруу гэнээ. Ийм тэнэгүүд бас улс төржинө. Явдал их байнаа

Avatar

Нэргүй 2025-09-12 202.9.41.35

гяяяхх гяяяхх шаадг муу хошногнууд бэ тэгээд яаадгийн тэгээд юж гэхгээд бгаа юм.худлаа ш*** гээд зайл цаашаа х***а манжууд.

Avatar

Нэргүй 2025-09-12 103.212.118.128

Энэ нэг сэтгэл мэдрэлийн өвчтэй манкуртыг олж тогтоогоорой

Avatar

Мөнхжаргал 2025-09-12 103.57.95.195

Зүлгээд арчаад хаячихна шүү. Новшоо:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж