“Elle” сэтгүүлийн 25 насны ойн зочин

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

“Elle” сэтгүүлийн 25 насны ойн зочин

Холливуудын дур булаам бүсгүйчүүдийн нэг, "Transformers" киноны од жүжигчин Megan Fox “Elle” сэтгүүлийн 25 жилийн ойн тусгай дугаарын нүүр хуудсанд гарчээ. Тэрбээр энэ жил мөн адил 25 нас хүрч байгаа учраас түүнийг сонгосон аж.
Тэрбээр 25 нас хүрээд юу мдэрсэн, амьдралд нь юу өөрчлөгдсөн талаар сонирхолтой ярилцлага өгсөн байна. “25 нас миний хувьд том үйл явдлаар дүүрэн нас байлаа. Би амьдралынхаа хамгийн чухал алхам болох гэрлэлтээ энэ жил хийсэн. Мөн уран бүтээлийн хувьд ч амжилттай байгаа” хэмээн ярьжээ.
Сонирхуулахад, Megan Fox өнгөрсөн зургадугаар сард Хавайн аралд хуримаа хийсэн. Тэрбээр нөхөр Brian Austin-тайгаа анх 2004 онд танилцаж байсан ба тэд 2006 онд сүй тавьж байсан юм. Жүжигчин бүсгүй өмнө нь гэрлэж байгаагүй ба энэ түүний анхны гэрлэлт юм. Харин 36 настай Brian Austin-ы хувьд тэрбээр өмнө нь гэрлэж байгаагүй ч жүжигчин Vanessa Marcil-тай хамтран амьдарч хүүтэй болсон ба тэдний хүү одоо найман настай аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж