Бямба гаригт нийтийн тээврийн дараах 43 чиглэл өөрчлөгдөнө

Бямба гаригт нийтийн тээврийн дараах 43 чиглэл өөрчлөгдөнө

Бямба гаригт нийтийн тээврийн дараах 43 чиглэл өөрчлөгдөнө
Энэ сарын 13-ны өдөр буюу ирэх Бямба гаригт авто машингүй өдрийг зохион байгуулна. Энэ хүрээнд нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орох ажээ.

Тодруулбал, "Автомашингүй өдөр-2025" арга хэмжээний үеэр төв замын хөдөлгөөнийг хаах тул 7:00-18:00 цагийн хооронд нийтийн тээврийн 43 чиглэлийн 459 автобусны чиглэлийг өөрчлөхөөр болжээ. Тухайлбал, Энхтайвны өргөн чөлөө буюу төв замаар иргэдэд үйлчилдэг М1: Таван шар-Офицеруудын ордон чиглэлийн автобуснууд хойгуураа Их тойруу, Баянбүрдээр явж Баруун дөрвөн зам руу нийлнэ.

Хойноос урагш чиглэлийн автобуснууд Баянбүрд, Их тойруугаар явж, Цагдаагийн гудамжаар буцаж эргэнэ. Их тойруугаар явдаг нийтийн тээврийн автобуснууд Сансрын тойрог хүртэл богино эргэлтээр явна.

Урдаас хойш чиглэлийн буюу Сүхбаатарын талбай чиглэлийн автобуснууд 120 мянгатаар буцаж эргэх бол зүүн дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэлийн автобуснууд Сансрын тойрог, Баянбүрд, Баруун дөрвөн зам гэсэн тойрог хөдөлгөөнөөр иргэдэд үйлчилэх ажээ.

Харин Ч29Б: Вокзал-Зүүн дөрвөн зам, Ч71А: Дүнжингарав-МУБИС, Ч78: Сүхбаатарын талбай-Халдвартын эмнэлэг чиглэлийн автобус түр зогсоно. Бусад чиглэлийн автобус тухайн өдөр 18:00 цагаас авто замын хөдөлгөөн нээгдэхээр үндсэн маршрутаар үйлчлэх юм байна.

Танилц: Автомашингүй өдөр буюу бямба гарагт 43 чиглэлийн маршрутад өөрчлөлт оров

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж