Төгрөг нуурын ордыг түшиглэн нүүрс баяжуулах үйлдвэр барина

Төгрөг нуурын ордыг түшиглэн нүүрс баяжуулах үйлдвэр барина

Төгрөг нуурын ордыг түшиглэн нүүрс баяжуулах үйлдвэр барина
Ерөнхий сайд Г.Занданшатар "Төгрөг нуурын орд газрыг Үндэсний баялгийн санд шилжүүлсэн. Энэ орд газрыг нийслэл Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах төсөл болгон хэрэгжүүлнэ. Бид ТЭЗҮ боловсруулах даалгавар өгч, ажиллаж байна. Үүний дагуу "Эрдэнэс Монгол" компанид хувьцааг нь шилжүүлсэн" гэдгийг хэлсэн юм.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2025 оны өнгөрсөн наймдугаар сарын 27-нд Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Төгрөг нуурын бүлэг ордын талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ордын нөөцөд үндэслэн техник эдийн засгийн үндэслэл, олборлолтын хүчин чадлаа тодорхойлсон хэдий ч хуульд заасан хугацаанд өргөдөл гаргаж, эрх бүхий байгууллагуудтай гэрээ байгуулаагүй хууль зөрчсөн тул “Төгрөгнуурын энержи” ХХК-т олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.8-д заасныг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасан.
Мөн УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу Төгрөг нуурын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах, ордын талбайн хил заагийг Засгийн газраас тогтоох асуудлыг яаралтай боловсруулж, 2025 оны 09 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд оруулахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд мөн үүрэг болгосон юм.
Төгрөг нуурын бүлэ орд нь 20-30 км талбайн хэмжээтэй, гурван тэрбум тонн хүрэх хүрэн нүүрсний нөөцтэй гэсэн урьдчилсан тооцоо судалгаатай, ашигт малтмалын томоохон ордуудын нэг юм. Энэхүү бүлэг ордод 1951-1986 онд улсын хөрөнгөөр долоон удаа урьдчилсан хайгуул хийсэн байдаг. УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан албан тушаалтан нь “Төгрөг нуурын энержи” ХХК-ийн хувьцааг эзэмшиж байхдаа өөртөө давуу байдал бий болгож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг гадаадын хөрөнгө оруулалттай компанид худалдаж их хэмжээний орлого олж, мөнгө угаасан байж болзошгүй үйлдэлд АТГ хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм. Тус орд нь Ирээдүйн өв сан болон Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх ач холбогдолтой чухал орд газар. Тиймээс хүчингүй болсон тусгай зөвшөөрлүүдийг Үндэсний баялгийн санг бүрдүүлдэг үндэсний аж ахуйн нэгжид шилжүүлж, хайгуул болон олборлолтыг эрчимжүүлэх, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр өгөөжийг нь Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх ёстойг Ерөнхий сайд Г.Занданшатар өмнө нь онцлон хэлж байв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-11 202.126.90.223

Салхитын мөнгөний орд, Төгрөгийн нүүрс гээд Зандак хөрөнгө хураадаг хоббитой

Avatar

Нэргүй 2025-09-11 202.70.43.34

Непал шиг улсад насаараа амьдарсаар гоёайнооооо

Avatar

Нэргүй 2025-09-11 103.212.119.187

чадах бол хий…

Avatar

Т1 2025-09-11 202.9.47.11

Хөөе, тэр чинь хилээс асар хол , ямар ч зам харгуйгүй газар. Ашигтай байдгийм бол хувийн хэвшлийнхэн хийж чадах ажил. Та нар энэ цахилгаан дулааныхаа асуудалд анхаарах нь өлзийтэй дөө.

Avatar

Зочин 2025-09-11 59.153.87.36

Халзан бүргэтэйгээ хурдан ухаачээ, бидэнд мөнгө хэрэгтэй

Avatar

зочин 2025-09-11 66.181.160.74

Улс чадахгүйээээ!!! ..Чадлаа гэхэд хамгийн мууг нь л хийнээээээ!..Үхэр Монголчууд хэзээ үүнийг ойлгох малнууд вэ

Avatar

Зочин 2025-09-11 66.181.181.77

МАК МСS Өсөх зоос ачит их эрдмин компанийн орд овоолгууд яасан бэээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж