Франц даяар Лхагва гаригт (2025.09.10) эсэргүүцлийн жагсаал болов. Тодруулбал, Бүгдийг хаа хөдөлгөөний хүрээнд 175 мянга гаруй иргэн засгийн газрын шийдвэрийг буруутгаж, жагссан байна. Эрх баригчдын мэдэгдсэнээр, улс даяар 550 жагсаал цуглаан гарч, 262 удаагийн янз бүрийн зам, байшин барилгыг хаах оролдлого бүртгэгдсэн. Мөн хэд хэдэн хотод тайван жагсаал эмх замбараагүй байдалд шилжиж, наад зах нь 13 хууль сахиулагч шархаджээ.
Дотоод хэргийн яам улсын хэмжээнд 473 хүнийг саатуулж, тэдний 339 нь цагдан хоригдсон талаар мэдээлсэн байна. Тэдний 203 нь Парист болсон жагсаалын үеэр баривчлагдсан бөгөөд үүнээс 106 хүн хоригдож байна. "Хууль сахиулах байгууллагатай мөргөлдсөний дараа сэрэмжлүүлэг өгсөн Ренн, Нант, Парис хотуудад байдал ялангуяа хурцадмал байна" гэж тус яам мэдэгджээ.
Засгийн газрын эдийн засгийн бодлогыг эсэргүүцсэн жагсаал, ажил хаялт үргэлжилсээр байна.
Жагсаал зохион байгуулагчид боомт, тээврийн хэрэгслийн үйл ажиллагааг тасалдуулах, замуудыг хаахыг уриалж байна. Бүгдийг хаа хөдөлгөөн тавдугаар сараас хойш уриалга гаргаж байсан. Мөн ерөнхий сайд асан Франсуа Байру долоодугаар сард хэд хэдэн амралтын өдрийг ажлын өдөр болгож, төсөвт бараг 44 тэрбум еврог хэмнэх төсөл гаргасны дараа жагсаал улам ширүүссэн байна. Улмаар Байруд итгэл үзүүлэх санал хураалт явуулж, тэрбээр огцрох болсон.
Жагсагчдын уриа лоозон нь феминист эрх ашгийг дээдлэхийг шаардахаас эхлээд эрх баригчид болон цагдаа нарыг доромжилсон лоозонгууд байв. Түүнчлэн жагсаалын үеэр хамгийн их олны анхаарлыг татсан уриа нь тус улсын ерөнхийлөгч Эммануэль Макроныг огцрох, баячуудын татварыг нэмэгдүүлэх шаардлагатай гэх уриа байжээ. Зарим нэг нь төр засаг, улстөрчид жирийн иргэдийн тулгамдсан асуудлыг үл ойшоож, бодит байдлаас ангид байгааг онцолж, зэвсэг үйлдвэрлэлд бус эмнэлэг, тээвэр, бусад салбарыг дэмжихэд мөнгө зарцуулахыг уриалав. Тухайлбал, тус улсын засгийн газар батлан хамгаалахаас бусад бараг бүх салбарын төсвийг хассанд эсэргүүцэж байгаа юм.
3,548.92






















































Нэргүй 2025-09-11 59.153.112.90
Зелятэй их тэврэлдээд эхнэртээ мангасдуулаад энэ муу Макрон бүүр хийморь нь доройтчихлоо. цццц.
Нэргүй 2025-09-11 202.126.88.65
Дайныг санхүүжүүлэгч макроон сөнөтүгэй
мн 2025-09-11 202.70.40.115
Больж муу барууны дайны хэтээтэн хувхай царайтнууд. Ард иргэдийнхээ татварын мөнгөөр Украйны Ногоон Зеляг санхүүжүүлж нөгөө мөнгийг Украйны луйварчид хувьдаа завшиж гаднаас хөлсний цэрэг авч алагдсан цэргүүддээ нөхөн олговор өгөх ямарч ашиггүй зүйлд зарцуулахаар ард иргэд нь эрүүл ухаантай л бол босож тэмцэх нь зөв ш дээ