Түүхий нүүрс түлдэг 28 зуухыг шинэчилж, хийн түлшинд шилжүүлнэ

Түүхий нүүрс түлдэг 28 зуухыг шинэчилж, хийн түлшинд шилжүүлнэ

Түүхий нүүрс түлдэг 28 зуухыг шинэчилж, хийн түлшинд шилжүүлнэ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны 247 дугаар цэцэрлэг, 103 дугаар цэцэрлэг, 37 дугаар сургууль, 18 дугаар хорооны өрхийн эмнэлэг, цагдаагийн цогцолбороос гадна хувийн хэвшлийн барилгуудыг дулаанаар хангадаг “Элбэг дулаан” компани түүхий нүүрсний хэрэглээгээ зогсоож, шингэрүүлсэн хийн түлшинд шилжлээ. Тус компани БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2800 кВт-ын хүчин чадалтай хийн түлшний хоёр зуухыг суурилуулж, угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж, 1250 тонн түүхий нүүрснээс ялгарах хорт утааг зогсоож буй нь 34 жил үйл ажиллагаа явуулж буй компанийн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж буйн илрэл гэдгийг “Элбэг дулаан” ХХК-ийн захирал Б.Бямбацогт илэрхийллээ.

Жилийн 1250 тонн буюу 250-300 айлын хэрэглээтэй дүйцэх хэмжээний түүхий нүүрс хэрэглээг зогсоож байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Энэ дагуу 2025-2026 оны халаалтын улирлаас эхлэн нийслэлийн гэр хорооллын айл өрх болон сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, хорооны цогцолборыг дулаанаар хангадаг уурын зуухнуудын түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож эхэлсэн юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 100 кВт-аас дээш хүчин чадалтай, төрийн болон хувийн хэвшлийн эзэмшлийн 174 халаалтын зуух үйл ажиллагаа явуулдаг гэх тоо бий. 2025 онд 12 байршлын 28 зуухыг шинэчилж, шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлэх ажил ийнхүү үргэлжилж байна. Нийслэлийн 12 байршлын 28 зуухыг шинэчилж, хийн түлшинд шилжүүлснээр жилд 8000 орчим тонн буюу 2000 гаруй айл өрхийн хэрэглээтэй дүйцэх хэмжээний түүхий нүүрсний хэрэглээг зогсоох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж