Оросын тэрбумтны хураагдсан мега усан онгоцыг зарна

Оросын тэрбумтны хураагдсан мега усан онгоцыг зарна

Оросын тэрбумтны хураагдсан мега усан онгоцыг зарна

АНУ-ын засгийн газар 106.0704 метр урт, том усан сантай, найман танхим, саун, нисдэг тэрэгний зогсоолтой усан онгоц худалдах гэж байна. ОХУ гурван жилийн өмнө Украин руу түрэмгийлж эхэлсний дараа барууны орнууд шахалт үзүүлэх зорилгоор Москвагийн хөрөнгүүдэд хориг арга хэмжээ авч эхэлсэн. Мөн ОХУ-ын баячуудын эд хөрөнгийг хурааж авсны нэг нь худалдаалагдахаа хүлээж буй "Amadea" усан онгоц юм. Уг усан онгоцыг гурван жилийн өмнө Хууль зүйн яамны "KleptoCapture" ажлын хэсэг Фижи арлын эрэг дээрээс хураан авчээ. Нэгэн цагт энэ нь 350 сая ам.доллараар үнэлэгдэж байсан бөгөөд усан онгоцны жинхэнэ эзэмшигчийн талаарх ширүүн маргаантай хуулийн тэмцлийн үр дүнд одоо маш хямд үнээр зарагдах магадлалтай байна.

"Amadea" бол 2022 оноос хойш хураагдсан хэд хэдэн аварга усан онгоц, нисэх онгоц, тансаг эд хөрөнгийн нэг юм. Эдгээр тансаг зэрэглэлийн эд хөрөнгийн дийлэнх нь өдгөө эзэмшигчгүй хэвээр байна.

Энэ оны эхээр шүүгч уг усан онгоцыг АНУ-ын засгийн газарт олгосон бөгөөд тус улс Үндэсний тэнгисийн үйлчилгээ, усан завины зуучлагч "Fraser Yachts"-тай хамтран дуудлага худалдаанд оруулж, хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн компанид зарах болсон. Битүүмжилсэн дуудлага худалдаа Лхагва гаригт (2025.09.10) хаагдсан. Дуудлага худалдаанд оролцохын тулд оролцогч 10 сая ам.долларын барьцаа байршуулах шаардлагатай байжээ. 2017 онд хийгдсэн "Amadea" нь зургаан тавцан, гантиг задгай зуух, төгөлдөр хуурын том танхим, биеийн тамирын заал, эрүүл мэндийн төв, хувийн кино театр, хавчны савтай. 2022 онд АНУ уг усан онгоцыг 230 сая ам.доллараар үнэлсэн байжээ. Энэ нь өдгөө Сан Диегогийн эрэг дээр шинэ эзнээ хүлээж буй.

"Arizton Advisory and Intelligence"-ийн судлаачдын үзэж байгаагаар, дэлхий дээр ийм том завь худалдаж авах боломжтой 50-100 баян хүн л байдаг.

Мөн "Amadea"-гийн одоогийн үнэ цэнийг 80-120 сая ам.доллар гэж судлаачид тооцоолжээ. Гэсэн хэдий ч үнэд нь нөлөөлж буй хүчин зүйл бол усан онгоцтой холбоотой хуулийн маргаан юм. Оросын тал одоог хүртэл "Amadea"-г эргүүлэн авах гэж оролдож байна.

АНУ-ын прокурорууд "Amadea"-г банкны системийг ашиглан хөлөг онгоцны зардлыг нөхөх зорилгоор алт их хэмжээгээр авч, хориг арга хэмжээг зөрчсөн Оросын тэрбумтан Сулейман Керимовын эзэмшилд байсан гэж мэдэгдсэн байна.

Гэсэн хэдий ч эрчим хүчний "Роснефть" компанийн тэргүүн асан Эдуард Худайнатов болон "Millemarin Investments" уг усан онгоцыг өөрсдийн эзэмшлийн эд хөрөнгө гэж мэдэгдсэн байна. Нью-Йоркийн шүүгч Дэйл Хо гуравдугаар сард АНУ-ын засгийн газар "Amadea" усан онгоцыг өмчлөх боломжтой гэж үзсэн. Тэрбээр усан онгоцыг албан ёсоор эзэмшдэг гэх хүмүүс зүгээр л халхавч гэсэн нотолгоо хангалттай байгаа гэж үзсэн байна. Ийм учраас АНУ-ын засгийн газарт өгөх нь хууль ёсных гэж үзсэн байна. Шүүгч мөн нотлох баримтууд нь усан онгоцыг үнэхээр Сулейман Керимовын гэр бүлийн гишүүд эзэмшдэг гэдгийг харуулсан гэж мэдэгджээ.

Гэсэн хэдий ч Худайнатов давж заалдсан. Улмаар АНУ-ын Хууль зүйн яам арваннэгдүгээр сар гэхэд нэхэмжлэлийн хариуг өгөх ёстой. Худайнатовыг төлөөлж буй Адам Форд мэдэгдэхдээ, "Amadea"-г худалдаалж буй нь ямар ч хууль эрх зүйн хувьд зохисгүй бөгөөд шүүхийн нэхэмжлэлийн хариу гарахаас өмнө санаатайгаар зарах гэж яаравчилж байна гэжээ. Үүний хариуд Нью-Йоркын прокурорууд "Amadea-гийн үнэ цэнд хохирол учруулах гэсэн илэрхий оролдлого" гэж буруутгасан байна. Шүүхийн мэдүүлгийн дагуу АНУ-ын Маршалын алба 2022 оны зургадугаар сараас хойш "Amadea"-гийн тээвэрлэлт, засвар үйлчилгээ, хадгалалт болон бусад зардалд 32 сая доллар зарцуулсан байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-11 66.181.177.110

Ардчиллын үнэт зүйлсийн чухал нэг хэсэг болох хувийн өмчид халдах нь барууныхны өөрийнх нь тал л биш бол ардчилал, хүний эрх үйлчилдэггүйн нэг тод жишээ болж байна. Энэ баян барууныханд оросын баялгийгаар мөнч их бэлэг барьсан байж таарна. Нутагтаа даруухан амьдарч байгаа оросууд хураахад нь баярлаж байгаа шүү

Avatar

Зочин 2025-09-11 202.21.115.122

Дарвуулт онгоц биш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж