Эммануэль Макрон шинэ ерөнхий сайдаа томилов

Эммануэль Макрон шинэ ерөнхий сайдаа томилов

Эммануэль Макрон шинэ ерөнхий сайдаа томилов

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон батлан ​​хамгаалахын сайд асан Себастьян Лекорнуг шинэ ерөнхий сайдаар томиллоо. Өмнөх ерөнхий сайд Франсуа Байру парламентын доод танхимд итгэл үзүүлэх эсэх санал хураалтад ялагдал хүлээсний дараа түүний засгийн газар огцорсон. Энэ нь Францад өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш дөрөв дэх Ерөнхий сайд солигдсон явдал юм. Ерөнхийлөгч Макрон Мягмар гаригт (2025.09.09) Лекорнуг ерөнхий сайдын албан тушаалд томилсон.

Өдгөө 39 настай Лекорнуг ерөнхийлөгч Макроны үнэнч хүмүүсийн нэг гэж үздэг.

Гэсэн хэдий ч тэрбээр нэгэн цагт баруун жигүүрийн намд харьяалагддаг байв. Баруун болон хэт барууны намуудын хууль тогтоогчдын хамгийн бага эсэргүүцсэн нэр дэвшигч бол Лекорну гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Лекорну ирэх санхүүгийн жилийн төсвийн төлөвлөгөөг дэмжихийн тулд өөр намуудтай яриа хэлэлцээ хийж эхлэх төлөвтэй байна.

Байру болон түүний засгийн газрын санхүүгийн сэргээн босголтын төлөвлөгөө сөрөг хүчний намуудын дэмжлэгийг авч чадаагүй тул огцрохоос өөр аргагүй болсон. Тиймээс Лекорнуд ирэх жилийн төсвийг батлах даалгавар амаргүй байж магадгүй юм.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-10 203.98.77.237

Балба орон үгээгүй ядуу бурхан багшыг шүтсэн улс ингэж босож байхад манайх яах ч үгүй байх нь бид цатгалан өлсөж үзээгүй зовж үзээгүй ард түмэн гэдэг нь батлагдаж байна.Бидний Монголчууд угаасаа хоолтой их хааны эрхэм дээд чанартай эхэмсэг ард түмэн байдаг Балба бол хоосон шалдан люпэнгүүд хэдэн саяаараа амьдардаг Монголчууд босвол хорсол зэвүүцэл атаархалдаа шатаж жагсаж орилж мэдэх юм.Тиймээс бүгдээрээ л баян болох баялагийн хуулиа батлаад тэгш хүрээмжтэй хувиарлаад явхад болноо

Avatar

Нэргүй 2025-09-10 202.126.88.68

Энэ фашист Макрон огцруулах хэрэгтэй !

Avatar

Нэргүй 2025-09-10 192.82.65.88

Дэлхийн мэдээ байдаагүй ээ. Непад\лыг бичдэггүй ээ. Улс төрийн захиалгат Төлбөртэй гэдэг нь мэдэгдэж байна

Avatar

Нэргүй 2025-09-10 192.82.65.88

Дэлхийн даяар мэдээлж байхад Непалд болж байгаа бослого хөдөлгөөний талаар мөнгө авсан хөлсний сайтууд нь бичдэггүй ээ. Өмхий тахиа француудыг сонсохоос дургүй хүрч байна. Биднийг уранаар булшлах санаатай.

Avatar

Нэргүй 2025-09-10 66.181.190.182

непалыг мэдээлчихвэл манайхан засгийн газраа унагааж,төрийн ордныг шатаачихна гэж айж байхгүй юу даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж