Дүүжин замын тээвэр төсөлд 2 тэрбумаар зөвлөх үйлчилгээ авна

Дүүжин замын тээвэр төсөлд 2 тэрбумаар зөвлөх үйлчилгээ авна

Дүүжин замын тээвэр төсөлд 2 тэрбумаар зөвлөх үйлчилгээ авна

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилготой “Дүүжин замын тээвэр” төслийн хүрээнд барилга угсралтын ажилд хяналт тавих, зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон шалгаруулахаар 2 тэрбум 80 сая төгрөгийн тендер зарлажээ. Энэ бол гүйцэтгэлийн ажил биш, харин зураг төслийн хэрэгжилт, техник, технологийн зөвлөмж, барилгын стандарт хангасан эсэхэд хяналт тавих үйлчилгээний зардал юм.

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/769 дүгээр захирамжаар эрх шилжиж ирсэн “Яармаг Арцат–Өнөр хороолол” чиглэлийн дүүжин замын барилга угсралтын ажил нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын НХААГ/20250103693 дугаартай тендерээр хэрэгжиж байгаа бөгөөд зөвлөх үйлчилгээний тендерт өчигдрийн /2025.09.10/ байдлаар “Максимал” ХХК болон Моннис Группын охин компани болох “Майнс Ап” ХХК оролцож, үнийн санал ирүүлжээ.

Дүүжин замын төслийн хүрээнд Яармаг орчмоос Сонгинохайрхан дүүргийн Өнөр хороолол чиглэлд нийт дөрвөн километр гаруй урттай, хоёр зогсоолтой, ерөнхийдөө 98 кабин бүхий тээврийн шугам байгуулагдаж, нэг кабин нь 10 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөсөн.

Төслийн эхний шугамын барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 33 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бол хоёр дахь чиглэл нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл үргэлжлэхээр зураглагдаж байна. Замын хурд 21 км/цаг байх бөгөөд нийтдээ цагт 2,320 хүн тээвэрлэх хүчин чадалтай гэж тооцоолжээ. Мөн аялах хугацаа дунджаар 11 минут байх бол тулгуур баганын өндөр 6.45-аас 42 метрийн хооронд хэлбэлзэх юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-11 59.153.113.105

НЯНБАКТЕР Ч НИЙСЛЭЛЧҮҮДИЙН МӨНГИЙГ ХУУ ХАМЖ ӨГЧ БАЙНА ДАА… ЭНЭ ИХ МӨНГИЙГ ХААНАА ХАДГАЛЖ БАЙГАА БОЛОО

Avatar

** 2025-09-11 202.9.47.11

Нянбактерийн намын сонгуулийн шоу, улсад ямар их гарз авчирч байна аа?

Avatar

Нэргүй 2025-09-11 202.9.46.227

шулчих юм байна л даа.

Avatar

Барууны хүсэл 2025-09-11 66.181.165.234

Барууны технологи үнэтэй, стандарт өндөр оркуудад чангадах болов уу

Avatar

Нэргүй 2025-09-11 203.98.77.237

Балайнуудаа ахмадуудаас шилж сонгоод зөвлөх үйлчилгээ аваачээ

Avatar

зочин 2025-09-11 103.57.92.59

Нээх их мөнгө мэт харагддаг, Үнэндээ манай төгрөгийн ханш ямар их унасаны л илрэл, Аливаа ажил ,ялангуяа бүтээн байгуулалтын ажлууд зах зээлийнхээ ханшаар л явна, Өрсөлдөөний дүнд л хэрэгжинэ, Энэ зарчмыг мөрдөхөөс өөр аргагүй, Авилга гэж гүтгэж айлгаад л байвал манайд ажил явахгүй, Бүтээн байгуулалт өрнөхгүй, Шаврын өчүүхэн мэлхий мэт л байна

Avatar

зочин 2025-09-11 66.181.179.241

Манайх шиг хариуцлага хүлээх хүн олдоггүй улсад ийм тээвэр хэтэрхий осолтой тэгээд ч зарцуулж байгаа хөрөнгө үнэхээр хайран санагдаж бна.

Avatar

иргэн 2025-09-11 66.181.179.161

зөвлөх үйлчилгээ авна гэдэг нь уг сууриараа буруу юмаа. 2 тэрбум төгрөг тэгж салхинд хийсгэхийн оронд олон улсын тендер зарлан гүйцэтгэх компаниуд нь судалгаа шинжилгээ , угсралт бүх төлөвлөгөөтэйгээ оролцоно гэж шалгуур үзүүлэлт заагаад тэр тендерээ засгийн газрын түвшинд , мөн ард түмэнд нээлттэй сонгон шалгаруулалт хийгээд сонговол зохилтой.

Avatar

Нэргүй 2025-09-11 66.181.177.110

Ийм балай саваагүй хүмүүс хүүхдүүд зугаацах юманд мөнгө зарж байснаас эхлээд орхисон яармаг-хархорин захыг холбох автозамдаа мөнгөө зараач

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж