Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.09.10/ боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Хууль зүй дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар нар танилцуулав.

-ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:
-Засгийн газар ард, иргэдийнхээ санал шүүмжлэлийг сонсож Засгийн газрын бодлого шийдвэртээ тусгаж байгаа. Тухайлбал, 2026 төсвийн зарцуулалтын талаар 200 орчим иргэний санал хүсэлтийг авсан. Мөн 1111 төвөөр дамжуудан иргэдийн санал хүсэлтийг авдаг байсан бол D gov.mn цахим системийг ажиллуулахаар болсон. Иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудын саналыг авах, тулгамдаж буй асуудлуудаар цахим хэлэлцүүлэг өрнүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, төрийн алба хаагчдын үнэлгээг үнэн зөв хийх бололцоо бий болно. D gov.mn 18 насанд хүрсэн 20-100 мянган иргэний бодитой ажил хэрэгч санал, шүүмжлэлийг авч эхэлнэ. 50 мянгаас дээш санал авсан бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-аар батлуулан хууль тогтоомж болгох боломж нээгдэж байна.
Үүнээс гадна төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг иргэдээр үнэлүүлэх нээлттэй системийг бий болгож байгаа. Өргөдөл гомдлын шийдвэрлэлт, нийгмийн даатгал, татвар, гааль, хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, улсын бүртгэл, боловсрол зэрэг байгууллагуудын иргэд өөрсдөө үнэлдэг болно. Энэ бүхний үр дүнд нээлттэй засаг бий болно. Хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ" гэв. Мөн сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр явж буй Ерөнхий сайдын зөвлөхүүдийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, Ц.Ананбазар, Г.Ганбаатар, Б.Баттөмөр нар Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилладаггүй. Тийм тушаал шийдвэр гаргаагүй гэлээ.
-Хууль,зүй дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар:
-Засгийн газрын хуралдаанаар цагдаагийн байгууллагын бүтцэд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргүүд эрчимтэй гарч байна. Хэрэглэгч, донтогчдын тоо мөн өсч байна. Тиймээс энэ чиглэлд ажиллах арга хэмжээг эрчимжүүлж, албыг бэхжүүлэх эхэлсэн. Хар тамхитай тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа нэгжийг алба болгон өргөжүүлэхээр болсон. Одоогийн нэгж 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Улаанбаатарт төвлөрөн үйл ажиллагаа явуулж байгаа. Улмаар улс орны хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг болох, таслан зогсоох, тандан судлах, урьдчилан сэргийлэх чиглэлүүдэд анхаарах нь зүйтэй гэж үзэж байгаа. Ингээд 145 хүний бүрэлдэхүүнтэй болгож, техник тоног төхөөрөмжийг шинэчилнэ. Ирэх оны төсөвт найман тэрбум төгрөг тусгаж, энэхүү албыг бэхжүүлэхээр болсон. Ингэснээр мансууруулах бодистой холбоотой хэрэгт ахиц гарна гэж харж байгаа гэв.
Хар тамхитай тэмцэх ажил хууль бусаар оруулж ирж байгаа бүлэглэлийг илрүүлэхээс эхэлнэ. Ялангуяа Турк, Тайландаас мансууруулах төрлийн бодис орж байна. Тиймээс гаалийн байгууллагыг дээрх төрлийн бодисыг илрүүлэх тоног төхөөрөмжөөр хангана гэдгийг хэлсэн юм. Мөн нэр бүхий бизнесмэн, улстөрчийн хүүхдүүд хар тамхи хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж гэмтэл учруулсан. Энэ хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Энэхүү хэрэгт холбогдогч нэг этгээд хилийн хориг тавихаас өмнө хил гарсан юм билээ. Тухайн иргэнийг интерполоор эрэн сурвалжилж байгаа гэдгийг хэллээ.

-Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:
– Тарваган тахлын талаарх мэдээллийг өгье. Нэгдүгээр зэргийн хавьтал 113 иргэнийг хяналтад аваад байна. Мөн Хөвсгөл, Цагаан-Уул сумаас гарах хөдөлгөөнийг энэ сарын 15-н хүртэл хааж хатуу дэглэм тогтоосон. Сургууль, цэцэрлэг хаагдсан гэсэн үг. Мөн ЗӨСҮТ, НЭМҮТ, ХӨСҮТ-ийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн явуулын баг газар дээр нь ажиллаж байна. Хөвсгөл аймгаас өөр аймаг, суманд тарваган тахлын өөр тохиолдол бүртгэгдээгүй байна.
Монгол Улсад тарваган тахлын эсрэг вакциныг зөвхөн халдвар авах өндөр эрсдэлтэй анчид, малчид, холбогдох ажилтнуудад хийдэг. Гэвч сүүлийн жилүүдэд вакцин оруулж ирээгүй. Учир нь уг вакциныг зөвхөн ОХУ болон Украйнд үйлдвэрлэдэг. Монгол Улс ДЭМБ-ын шаардлагыг давсан вакцин оруулж ирдэг байсан. Гэвч уг шаардлагыг давж вакцин оруулж ирэх ААН байхгүй байна. Тиймээс цаашид зайлшгүй тохиолдолд ашиглах тарваган тахлын эсрэг вакциныг нөөцлөхөд онцгой анхаарна. Одоогийн байдлаар тарваган тахлын булчирхайн хэлбэрийн анхны тохиолдол бүртгэгдсэн ч уушгины хэлбэрт шилжсэн тохиолдол гараагүй байна гэлээ.
Энэ онд Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны өрөнд 316 тэрбум төгрөг төлсөн. Ингээд байхад яагаад өр үүсээд байгааг шалгахаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ долоо хоногт ажлын хэсгийн дүгнэлт гарч ирэх долоо хоногт танилцууна. Хөнгөлөлттэй эмэнд мөнгө дутсан зүйл байхгүй. Мөн инсулин дээр асуудал гарсан. Үйлдвэрлэгч үйлдвэрт нь гэмтэл гарч нийлүүлэлт саатсан. Тиймээс орлуулах эм олгохоор Эрүүл мэндийн яам ярьж байна гэдгийг хэлэв.
3,593.62



















































зочин 2025-09-10 202.131.227.179
Намар болж тарваган ичээндээ орж , халдвар гарах юул бол. ХӨСҮТ-д тархвар судлал тандалд хариуцсан захирал нь Уламжлалтын эмч, Ерөнхий захирал нь уламжлалтын эмч байхаар тарваган тахалын тухай зөв яригдах уу?
Бодлого ,арга хэмжээ зөв байх ёстой. Цаг хугацаа харуулна даа. Ковидоос хойш халдварт өвчинөөр их сэвэх юм.
Нэргүй 2025-09-10 59.153.114.60
hugiin ats min zailaach
Ард 2025-09-10 49.0.139.153
Багцийн хийчихвэл сайн байх уу
ЧИНБҮРЭНД 2025-09-10 202.179.26.103
ЗҮГЭЭР ЭМЧЭЭ ХИЙ… ҮХСЭН АЦААРАА САЙД …. НАМАР БОЛНОО. ТАРВАГА ИДНЭЭ… 1000 ЖИЛИЙН ӨМНӨ Ч ИДЭЖ БАЙСАН ИДСЭЭР БАЙГАА ЦААШДАА Ч ИДНЭЭ… ЧАМАЙГ САЙД БОЛЧИХООР БОЛИХГҮЙ БИЛЭЭ… ЖИЛ БҮР ТАХАЛ ГАРДАГ…. ГАРААГҮЙ ЖИЛ БАЙХГҮЙ . … ГЭСЭН Ч НУХСААР Л ИДСЭЭР Л… ЯАЖ ХУУЛЬ ГАРГАЖ ХОРИОД Ч ДИЙЛЭЭГҮЙ…. СОЦ ҮЕД Ч ХОРИОД ДИЙЛЭЭГҮЙ …. б** ШИЙДМИЙГ НЬ ХУРААЖ ОРОН ШОРОНД АЧААД Ч ДИЙЛЭЭГҮЙ … ЭНЭ ЮҮ ГЭСЭН ҮГ БОЛОХЫГ ОЙЛГОХ БАЙХ ГЭЖ НАЙДЪЯ…
Нэргүй 2025-09-10 66.181.185.162
Непалдахаас өөр арга үлдсэн юмуу?
Зочин 2025-09-10 192.82.92.42
Эруул мэнд, боловсролоо самарчихаад ямар хегжил ярих бэ!!! МАН-г татан буулгах болсон. Намууд боловсроогуй, чадваргуй бна.
үкзүз 2025-09-10 203.91.112.114
Монголчууд ядарсан ч гэсэн сүүлийн 30 жил боловсрол, эрүүл мэндийн салбарт улсын төсвийн 70 хувийг өгөөд үр дүнгүй. Хамгийн энгийн тахал, могойн вакцин, ерөндөггүй сууж байна. Эрүүл мэндийн салбараас баахан тэрбумтан төрсөн байх, одоо болоо юм бишүү
Нэргүй 2025-09-10 103.229.122.198
Бохир Бизнесийн салбар болж хувирсан хүн ардыг яаж ч магадгүй төрөөр дарамталж төрийг ч хулхитаж цэцэг ургуулж ашиг хийхийг үгүйсгэж болохгүй
зочин 2025-09-10 103.57.92.59
Эмийн хангамжаа анхаараачээ, Эмнэлгүүд бөөн өр, эм хангамжийн байгууллагууд нийлүүлсэн эмнийхээ мөнгийг бүрэн авч чадахгүй нийлүүлэлт зогсож ноцтой байдал үүсээд байгаа юм биш үү, Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү
зочин 2025-09-10 103.57.92.59
Тухайлбал нүдний дусал эрээд олдохгүй байна гэнэ Тасарсан бололтой, Энэ эм тасарвал нүдний даралт зэргээр зовж буй олон хүн хэдхэн өдрийн дотор сохроно биз дээ, Энэ мэтэд хайнга хандаж болохгүй, Бүх зүйлийг хувьд шилжүүлэх нь аюултайг анхаар,, Хувийнхан эмийн үийг өсгөж бусдыг шулах зорилгоор хомсдол зориуд үүсгэж байж ч болзошгүй, Энэ мэтийг сайн шалга, Эм хангамжийг хуучин тогтолцооноос нь дордуулж иргэдийг хохироож хэрхэвч болохгүй
Нэргүй 2025-09-10 66.181.186.160
Ogtsor
Нэргүй 2025-09-10 66.181.177.96
Шинэ вакциныг монгол эмч нар дээр турш! Монголын их эмч нар хүмүүсийг маш олон эм тариагаар хордуулдаг мөртлөө өөрсдөө хэзээ ч эм тариа хэрэглэдэггүй.
Нэргүй 2025-09-10 192.82.65.88
Жил бүр тахал гардаг байж юакцинаа бэлдэхгүй яасийн, улаан бурханы вакцин баахныг авчихсан, тэр нь хог болж байгаа байх даа.