Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Есдүгээр сарын 9

Есдүгээр сарын 9-ний баяр

Рош а-Шана

Еврейн Рош а-Шана баярыг ертөнцийн бүтээсэнд зориулан тэмдэглэдэг бөгөөд шинэ оны эхлэл, хуучин оны үдэлтийн бэлгэ тэмдэг болдог. Энэ өдөр еврей нар өнгөрч буй оныхоо үйлдлийг дүгнэн цэгнээд шинэ ондоо ямар байх чиг чигээ гаргадаг. Хоёр өдрийн турш тэмдэглэгдэх уг баяраар уламжлалт хоол ундаа бэлтгэн гэр орноороо цуглардаг. Ширээнд: үржил шимийн бэлгэдэл гэх загас, сүүл барихгүйн төлөө загас эсвэл хонины толгой, зоосыг санагдуулж бай гээд цагираглан зүссэн лууван, тарган цатгалан байхыг бэлгэдсэн үзэмтэй талх, ургац арвиныг төлөөлсөн жимс, ногоо заавал тавигдах бөгөөд цагаалга нь жил дандаа амттай, аз жаргалтай байг гээд зүссэн алимнаас зөгийн баланд дүрэн идснээр эхэлдэг.

Дэлхийн гоо сайхны өдөр

Гоо зүй ба косметологийн олон улсын хороо СИДЕСКО (CIDESCO -Comitй International D"Esthйtique Et De Cosmйtologie) анх Брюсельд 1946 онд байгуулагдсанаас хойш өдгөө дэлхийн орнуудад 33 салбараа нээн олон мянган эмч нараар эгнээгээ дүүргэсэн байна.  Энэ хорооны санаачилгаар Дэлхийн гоо сайхны өдрийг (International Beauty Day) тэмдэглэх болсон байна. Дэлхийн хэмжээнд 1995 оны энэ өдрөөс гоо сайхны болон сэтгэл санааны бүхий л таашаал өгөх гоо үзэсгэлэнг илүүтэйгээр шүтэн биширч ирэв. Тиймээс ч энэ өдрүүдэд гоо сайхны олон тэмцээн хийгддэг болжээ.

Гоо бүсгүйн анхны тэмцээн 1888 онд Бельгид болж байлаа. “Дэлхийн мисс” тэмцээний анхных нь Лондон хотноо 1951 онд болжээ. Гоо бүсгүйн тэмцээнд 90-60-90 гэсэн сонгодог хэм хэмжээтэй эмэгтэйчүүд тэр болгон хамрагдаад байдаггүй. Шүүгчид давтагдашгүй үзэсгэлэнгээр нь эмэгтэйчүүдийг шалгаруулдаг билээ.

Тажикистаны тусгаар тогтнолын өдөр

Тажикистан улсын “Баярын өдрүүдийн тухай” гэсэн хуулийн дагуу энэ өдрийг Тажикистан улсын тусгаар тогтнолын өдөр болгон 19 дэх жилдээ тэмдэглэж байна.

Тажикстаны тусгаар тогтнолын баяраар тус оронд Иран, Тажикистан, Афганистаны парламентын гишүүд цугларч перс хэлтэй гурван орны асуудлуудыг ярилцдаг ажээ.
Энэ өдөр Душанбе хотод парад болдог. Төр, олон нийтийн байгууллагын санаачилгаар олон нийтийн арга хэмжээ тус оронд өргөн зохиогдоно.
Тажикистан. Истаравшан. Сүм-медресе Кок-Гумбаз
-Мөн энэ өдөр 1948 онд БНАСАУ байгуулагдсан Хойд Солонгосын үндэсний баяр юм.

Өдрийн ишлэл

“Хийсэн сайн үйлсээрээ хүмүүсийг бид хайрлаж, хийсэн муу үйлдлээрээ тэднийг бид үзэн яддаг”

(Оросын агуу зохиолч Лев Николаевич Толстой 1828 оны энэ өдөр төржээ)
Лев Николаевич Толстой Ясная Поляна дахь эдлэндээ, 1908 оны тавдугаар сар
Бусад ишлэлээс: “Үзэсгэлэнтэй эмэгтэй тэнэг зүйл ярихад чи түүнийг ухаантай болгон сонсдог. Тэр ярьж, хийж байх нь чамд эелдэгээр харагдана. Түүнийг тэнэг юм ярихгүй, бузар зүйл хийхгүй байхад нь чи түүнийг яасан сайхан, ямар ухаантай, ёс төртэй вэ гэнэ”

“Яах ч аргагүй болоод үхэл ирж байгаа юм шиг л гэрлэх ёстой”
“Дарь нь биш түүнийг зохиогч нь асуудлыг шийднэ”
“Хүний хамгийн гайхалтай төөрөгдлийн нэг нь юу ч хийхгүйгээр аз жаргалтай байна гэдэг төөрөгдөл юм”

Үйл явдал

Нэгдсэн колони АНУ гэж нэрлэгдэв

1776 он: Эх газрын конгресс Америкийн шинэ нэр “Америкийн нэгдсэн улс” гэдэг шинэ нэрээр (“Нэгдсэн колони” гэж 1775 оны зургадугаар сарын 7-нд конгрессийн баталсан) хуучин нэрийг солин баталсан байна.

Английн өөрийн колонитай хийсэн сөргөлдөөн 1770-аад онуудад Атлантын зүүн эрэгт задгай хэлбэрт оров. 1776 оны хавар гэхэд америкийн ихэнх колониуд эзэнт улсаар тусгаарлах хүсэлтээ илэрхийлсэн байлаа. Үүнээс хамааран Тусгаар тогтнолын тунхаглал бэлтгэх комиссийг байгуулахаар эх газрын конгресс шийдсэн байв.

Тунхаглалаар Хойд Америкийн Атлантын далайн эргийн 13 тусгаар улсын нэгдэл байгуулагдсан байлаа. Эхлээд тэд холбооны мужуудад нэгтгэгдээгүй бие даасан Нью-Хемпшир, Массачусетс, Род-Айленд, Коннектикут, Делавэр, Мериленд, Виргиниа, Хойд Каролина, Өмнөд Каролина, Жоржиа, Нью-Йорк, Нью-Жерси, Пенсильвани улс байв. Тусгаар тогтнолын тунхаглалд анх Нэгдсэн улс” гэсэн нэр хэрэглэгдсэн ба түүнийг Томас Пэйны саналаар оруулсан байлаа. “Мужууд” гэдэг нэр нь эх газрын конгрессийн албан ёсны протоколд хэрэглэгддэг байлаа.

«U.S.» гэсэн товчлол Жорж Вашингтоны бичиг баримтад 1795 онд бичигдсэн байв.  «U.S.A.» гэсэн товчлол 1795 онд гарч ирсэн ба тусгаар тогтнол зарлагдсаны дараагийн хоёр жилд “Хойд Америкийн нэгдсэн улс”  нэр хэрэглэгдэж байв. Дараа нь түүнээс хойд гэсэн үгийг нь авсан юм.

Филадельфид болсон эх газрын конгресс 1777 онд АНУ-ын төрийн далбааг арван гурван улаан цагаан зураас мөн нэгдсэн колониудын тоогоор 13 таван хошуутай байхаар баталсан байв. Сүүлд нь тугийн зураасны тоог үлдээн нэмэгдсэн муж бүхийнх нь тоогоор таван хошуу нэмэх болсон байв. Одоо АНУ-ын туганд 50 таван хошуу байдаг.

Мао Зедун нас барав

1976 он: Хятадын коммунист намын дарга 83 насандаа нас барав. Их удирдагчийн урт нас нь улс төр ба хувийн амьдралд нь маш идэвхтэй байлаа. Тэр хэмжээгүй эрхтэй хэний ч үгэнд оролгүй өөрийн хүсэл эрмэлзлэлээр явж иржээ. Өөрийн сүүлийн жилүүддээ тэр тэнгэрийн амьд бурхан болж, Тэнгэр, Газар, Хүнтэй хэрхэн тэмцэхээ мэднэ гэж байв. Гэвч үхлийг тэр давж гарсангүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж