“Sprite” лигийн талаар мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.19-нд нийтлэгдсэн

“Sprite” лигийн талаар мэдээлэл хийлээ

“TLG-13” төрийн бус байгууллагын тэргүүн С.Тулга “Sprite” лигийн тэмцээний бүх оддын тоглолтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ сарын 21 буюу ирэх ням гаригт “Sprite” лигийн тэмцээний бүх оддын тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Энэ удаагийн оддын тоглолтод лигийн тамирчдыг статистик үзүүлэлтээрээ тэргүүлж буй шилдэг 20 тоглогч оролцох бөгөөд  ур чадварын, 3 онооны шидэлт, холимог багийн шидэлт, хаандах, 2 ball, цагираган дээрээс довтлох зэрэг олон сонирхолтой тэмцээнүүд болох юм байна. Түрүүлсэн тоглогчийг “Бүх Монголын шилдэг данкер-2010” хэмээн өргөмжлөлөөс гадна МВА-гийн тоглолтыг үзэх эрхээр шагнах ажээ.“TLG-13” төрийн бус байгууллагийн тэргүүн С.Тулга “Энэ удаагийн “Sprite” лигийн тэмцээнд эмэгтэй баг оролцож байгаа нь  ач холбогдолтой. Учир нь Монголд эмэгтэй сагсчдыг орхигдуулаад байна. Эмэгтэй сагсчид “Sprite”лигт оролцсоноороо өөрсдийгөө нээн харуулах боломжтой болж байна” гэв.
Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж