Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос Мөрөн, Цагаан-Уул сумаас гарах зорчих хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг гурав хоногоор сунган, 2025 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 23.00 цаг хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. Өчигдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 156 тарвагыг устгалд оруулсан байна. Хөвсгөл аймагт тарваган тахал өвчний батлагдсан тохиолдол нэмэгдээгүй, 45 иргэний сорьцод хийсэн шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Өнөөдрийн байдлаар тус аймагт гурван батлагдсан тохиолдол байгаа бөгөөд нас барсан нэг хүн, биеийн байдал хөнгөн нэг хүн, дунд нэг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөн 20 сэжигтэй тохиолдол 19 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүнд байгааг албаныхан мэдээлжээ.
Тарваган тахлын голомтод бүс нутагт зорчих хөдөлгөөн үйлдэхгүй байх, халдвар хамгааллын дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг мөрдөхийг иргэдэд уриалж байна. Тарваган тахлын тохиолдол батлагдсантай холбоотойгоор Мөрөн, Цагаан-Уул сумдыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Мөрөн, Цагаан-Уул сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Политехникийн коллежийн сургалтын үйл ажиллагааг 2025 оны 9 дүгээр сарын 7-ний өдрөөс эхлэн цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
3,593.62




















































Зочин 2025-09-10 202.126.89.135
Дахиад тарвага идэх гэхээргүй болтол нь олигтойхон хэд хоног хөл хоричих туучийнуудыг