Энэ Бямба гаригт зохион байгуулах "Автомашингүй өдөр"-тэй холбоотой өнөөдөр /2025.09.10/ мэдээлэл хийлээ.
ТЦА-ын ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир:
-Автомашингүй өдрөөр Баруун 4 замаас Зүүн 4 зам, мөн Хүнсний 4-өөс СУИС хүртэлх хэсгийн замыг бүрэн хааж, автомашины хөдөлгөөнийг хязгаарлана. Жил бүрийн энэ өдөр цахилгаан скүүтер, мопед, цахилгаан мотоцикль хөдөлгөөнд оролцсоноос хүүхэд мөргүүлэх, иргэд осолд өртөх тохиолдол бүртгэгддэг. Өнгөрсөн жилүүдэд 5–6 тохиолдол Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тиймээс энэ жил эцэг эхчүүд хүүхдэдээ цахилгаан дугуй, скүүтер өгч замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Автомашингүй өдрийн бусад бүсэд тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулах журам үргэлжлэх бөгөөд цагдаагийн алба хаагчид тодорхой цэгүүдэд хяналт тавьж, шаардлага тавин ажиллана. Өмнөх жилүүдэд иргэд шаардлагыг биелүүлэхгүй тохиолдол олон гарч байсан тул энэ удаад хяналтыг чангатгана гэж онцоллоо. Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг уриалж байна гэв.
Түүнчлэн автомашингүй өдрийн хүрээнд нийслэлийн томоохон худалдааны төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гарлаа. Энэ дагуу хязгаарласан бүсэд байрлах зах, худалдааны төвүүдийг өнөөдөр амраахаар болсон байна. Баянгол дүүрэгт Барс-1, Барс-2, Хар хорин, SUNDAY худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт Цагдаагийн гудамж болон Зүүн 4 замын барилгын материалын худалдааны төвийн бүх цэгүүд түр амарна. Мөн Баянзүрх дүүрэгт байрлах Нарантуул, Өгөөмөр, Да хүрээ, Цайз, Дүнжингарав зэрэг худалдааны төвүүдийг амралтын өдөрт шилжүүлжээ.
“Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана. Тодруулбал,
- Жанжин Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)
- Сөүлийн гудамж,
- Чоймболын гудамж,
- Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
- Жуулчны гудамж, Баруун сэлбийн гудамж,
- Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар,
- Самбуугийн гудамж,
- Анкарагийн гудамж,
- Бага тойруу,
- Бээжингийн гудамж,
- Залуучуудын гудамж,
- Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,
- Чагдаржавын гудамж,
- С.Зоригийн гудамж,
- Элчингийн гудамж,
- Олимпийн гудамж,
- Гэндэнгийн гудамж,
- Д.Чойдогийн гудамж,
- С.Жамъяан гүний гудамж,
- Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын хөдөлгөөнийг 9 дүгээр сарын 13-ны Бямба гарагт 07:00-18:00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлана.
3,548.92





















































Нэргүй 2025-09-10 103.145.234.83
шинжгүй шаарнууд хорих ямар л арга байна үхэн хатан хэрэгжүүлж байх шив
Нэргүй 2025-09-10 202.131.236.18
Тээврийн цагдаа ажлаа олигтойхон сайн хийгээрэй !!! дугаарийн хязгаарлалт үргэлжлүүлэхийг дэмжихгүй шүү!!!
mongol 2025-09-10 202.21.116.78
Энэ дагуу хязгаарласан бүсэд байрлах зах, худалдааны төвүүдийг өнөөдөр амраахаар болсон байна……. Onoodor amrah yum uu byamba garigt amrah yum uu
Нэргүй 2025-09-10 66.181.180.248
Зөв, яаралтай тусламжийн машинууд нь ядаж түгжрэхгүй дуудлагдаа очино.