Израилийн арми Хамас бүлэглэлийн эсрэг кампанит ажлаа өргөжүүлж байна. Тодруулбал, Израилийн арми Мягмар гаригт Катар дахь Хамас бүлэглэлийн удирдагчдын эсрэг халдлага үйлдэж, таван хүний аминд хүрэв. Ерөнхий сайд Беньямин Нетаньяху энэ халдлагаа "Израильд болсон террорист халдлагын хариу арга хэмжээ" гэж зөвтгөжээ. Мөн тэрбээр "Терроризмын удирдагчдын дархан эрх эдлэх цаг дууслаа. Би ийм дархан эрхийг хүлээн зөвшөөрөхгүй" гэсэн юм.
Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, нас барагсдын дунд Газын зурвас дахь мөргөлдөөнийг зогсоох гал зогсоох хэлэлцээний ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан Халил аль-Хайя багтсан байна.
Израильд болсон террорист халдлага гэдэг нь Даваа гаригт Иерусалимд болсон буудалцааныг хэлж буй. Энэ буудалцаанаар зургаан хүн амиа алдсан бөгөөд халдлагын хариуцлагыг Хамас хүлээжээ.
Катар улс Израиль, Хамасын хооронд гал зогсоох хэлэлцээрийг зуучлахад гол үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ. Тус улс сүүлийн халдлагыг буруушааж, "Энэ халдлага нь олон улсын бүх хууль тогтоомж, дэг жаягийг бүдүүлгээр зөрчиж, катарчууд болон Катар улсад оршин сууж буй хүмүүсийн аюулгүй байдалд ноцтой заналхийллээ" гэж мэдэгдсэн байна.
3,593.62




















































мн 2025-09-10 202.70.40.115
Израйль айлын эрх хүүхэд шиг арай л давраад байгаа шүү
Нэргүй 2025-09-10 202.179.26.103
ИЗРАЙЛ НЭГ ЮМ ДУУЛНАА