Боловсролын ерөнхий газраас өнөөдөр /2025.09.10/ ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хүртээмж, багшийн хомсдолын талаар мэдээлэл хийлээ.
Боловсролын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Тамир:
-2025-2026 хичээлийн шинэ жилд нийт 2446 боловсролын сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүнд 1,296,000 хүүхэд суралцана гэсэн статистик мэдээлэл бий. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ жил нийт 177 барилга байгууламжийн төсөл орон даяар хэрэгжүүлж байгаа. Энэ хичээлийн жилд багтаж 71 сургууль цэцэрлэгийг ашиглалтад орно гэх төлөвлөгөөтэй. Сургуулийн ширээ сандал, тоног төхөөрөмж худалдан авах ажлыг хийж, сургуулиудад хүргүүлэх ажлыг зохион байгууллаа. Есдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа 17 сургууль, цэцэрлэг, дотуур байр ашиглалтад орсон. Энэ нь нийт 4380 хүүхдийн хүчин чадалтай сургууль цэцэрлэг юм. Сургууль, цэцэрлэгт тохирсон ширээ сандлын худалдан авалтыг ерөнхий гэрээний аргаар буюу цахим дэлгүүрт байршуулж, сонгон шалгарсан байгууллагатай гэрээ хийж эхний олголтоо хийгээд явж буй.
Өнөөдрийн байдлаар ширээ сандлын олголт 80 хувийн гүйцэтгэлтэй зохион байгуулагдаж байгаа.
Мөн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй долоон сургууль, цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалтуудыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар авсан тоног төхөөрөмжөөс олгох ажлыг зохион байгуулж байна. Есдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар ашиглалтад оруулсан 17 барилга байгууламжаас долоон сургууль, таван цэцэрлэг, хоёр дотуур байр, үлдсэн нь сургууль цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсон хүүхдүүдээ хүлээн авч үйл ажиллагаа хэвийн явагдана. 2025 оны төсвийн тухай хуулиар боловсролын салбарт 33.4 тэрбум төгрөг өнгөрсөн оны арванэгдүгээр сарын 15-ны өдөр батлагдсан. 33.4 тэрбум төгрөгийн 39 багц төсөл, арга хэмжээ болгож сургууль цэцэрлэгийн ширээ сандал болон цахим анги танхим тохижуулах ажлыг хийгдсэн.

Боловсролын ерөнхий газрыг дарга Т.Ням-Очир
-2025-2026 оны хичээлийн жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 1.8 сая сурах бичгийг 1-5 дугаар ангийнханд хэвлэж өгнө. Мөн шалгарсан байгууллагууд гэрээнд тусгагдсан хугацаанд хэвлэж, түгээх ажлыг зохион байгуулсан. Хоёрдугаар ангийн сурах бичгийг есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө нийслэл болон аймгуудад хүлээлгэн өгсөн. Харин нэгдүгээр ангийн бэлтгэл хөтөлбөрийг өнгөрсөн долоо хоногт сургуулиудад хүргэж өгөх ажил зохион байгууллаа. Бэлтгэл хөтөлбөрөөс өөр сурах бичгүүдийг энэ долоо хоногт сургуулиудад хүргэх ажлыг зохион байгуулна. Дунд, ахлах ангийнхан сургуулийн номын сан болон түрээслэх журмаар сурах бичгийг ашиглах боломжтой.
Өнөөдрийн байдлаар нийгэмд цөөн тооны сурах бичиг хэвлэгдэн гарч хүүхдүүдийн дунд сугалаагаар сурах бичиг тараагдаж байна гэх худал яриа гарчээ. Нэг үгээр, сугалаанд хамрагдаж чадаагүй асрамж халамжид байдаг хүүхэд сурах бичиг худалдан авах нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй. Нөгөөтэйгүүр бүтэн өнчин хүүхэд сугалаанаас үлдэж сурах бичгийг худалдан авах нөхцөл байдал үүснэ. Ийм учир сурах бичигт сугалаа байж болохгүй. Сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүүхэд, бүтэн болон хагас өнчин хүүхэд, гэр оронгүй, амьжиргааны түшингээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдийг бүрэн тодорхойлж сурах бичгийг номын сангаар дамжуулж олгох ажлыг хэрэгжүүлнэ. 2025 онд нийт 54,400 багц сурах бичгийг хэвлэж байна. Үүнээс гадна өнөөдрийн байдлаар 350 мянган багц сурах бичиг сургуулиудад бэлэн байна.
Энэ жил хувь сурах бичиг шинэчлэгдээгүй, хуучин хөтөлбөрөөр явагдах болохоор нөхөн хангалтыг хийсэн. 2025 оны зургадугаар сард Боловсролын сайдын тушаалаар 2026-2027 онд бага боловсролын хөтөлбөрийг бүрэн шинэчилнэ.
Үүнээс гадна сурах бичгийг мэргэжлийн түгээлтийн компани дунд тендер зарлаж Монгол Улсын 330 сумын 880 сургуулийн номын санч болон няравт хүлээлгэн өгдөг зохицуулалтай явагдаж байсан. Харин энэ жилийн хувьд төсөв санхүүгийн нөхцөл байдлаас хамаарч түгээлтийн тендер цуцлагдсан. Ийм учраас 21 аймгийн боловсролын газар болон нийслэлийн боловсролын хэлтсээр дамжуулан хийсэн. Одоо ч гэсэн зарим ангийн сурах бичиг 2-3 хоногийн хугацаатай араас нь гарсан. Тухайлбал, сургуулиудад Даваа гаригаас эхэлж сурах бичиг хүргэгдэж эхэлсэн. Сургуулиуд боловсролын газраар дамжуулж өөрсдөө ирж сурах бичгээ хүлээн авч байгаа.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 2024 оны зургадугаар сарын 26-ны өдөр 2025-2026 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх болон бага боловсрол дээр хөтөлбөр шинэчлэгдэх тушаал гарсан. Ингээд 2024 оны наймдугаар сараас эхэлж 254 хүний бүрэлдэхүүнтэй баг хөтөлбөр шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Үүний дараа шүүхийн маргаанаас болж 3-5 дугаар ангийн хөтөлбөр шинэчлэгдэхгүй гэдэг шийдвэр гарсан. 3-5 дугаар ангийн сурах бичигт тендер зарлаж сурах бичгийн гүйцэтгэгч байгууллага зургадугаар сард шалгарсан компани хэвлэж нийлүүлж эхэлсэн. Харин 2025 оны зургадугаар сард 1-2 дугаар анги шинэчлэгдэхгүй байх шийдвэр гарсантай холбогдуулан сонгон шалгаруулалт болон хэвлэн нийлүүлэх ажил оройтсон.
3,593.62






















































zochin 2025-09-10 66.181.183.82
Uu erguunuudee tsuuhun heden olgoson surah bichig deer chn alaltsahgui shudraga bailgahiin tuld bagsh nar sugalaagaar shiidej bn. Bolovsroliin yamnii ene heden malnuudiig zailuulaachee
зочин 2025-09-10 202.131.227.204
номын дэлгүүрээр худалдахгүй байгаа сурах бичиг хувь хүний гар дээр өндөр үнэтэй зарагдаад байгааг юу гэж ойлгох вэ? хаанаас худалдан авч болох вэ?
Нэргүй 2025-09-10 103.229.122.198
Хэ хөөрхий боловсролын салбарт яам газарт хэвээ Дүн тавь гэвэл хуучнаар 2+ одоо цагаар 20 30% гэж тавихаар л болсон биз буруу замаар буцахдаа шороо болсон хоёр гол салбар Дампуурсан ш дээ бодит үнэн гэвэл э м боловсрол
Ажлаа хийж чадахгүй байшаа ш дээ 2025-09-10 66.181.179.56
Зайл чи
Нэргүй 2025-09-10 66.181.161.133
2р сургууль аль хэдийн сугалаа сугалсан
Tooroi 2025-09-10 103.229.122.10
юу хуцаад байгаа гөлөг вэ. би яах аргагүй сугалуулж тараасан
Тамир 2025-09-10 66.181.161.245
Сурах бичгийн хэвлэлтийн асуудал Боловсролын ерөнхий газрын хийх ёстой ажил. ням очир гэгч ажлаа өгөөчээ.
Нэргүй 2025-09-10 103.9.90.100
боловсролын яам ажлаа хийж чаддаг юм уу, хяналт шалгалт хийж чаддаг юм уу, Хувийн сургуулийн захирлуудаас кофе набор аваад зөвшөөрөл олгоод байдаг юм уу. Газар дээр очоод шалгаач. Би бүр тэр Төгсдэлгэрэх сургуулийг шалгуулмаар байна. 250,000 төгрөгийг сурах бичиг ав, чадахгүй бол хүүхдээ аваад манай сургуулиас гар гэсэн байна. Ингэж хүүхдийг хичээл эхэлсний дараа хөөх эрх хэнд байгаа юм
Цуурхал 2025-09-10 202.9.47.11
Цуурхал биш үнэн!!!
Нэргүй 2025-09-10 202.55.188.118
арай ч дээ