Автомашингүй өдрөөр дараах байршилд замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаана

Автомашингүй өдрөөр дараах байршилд замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаана

Автомашингүй өдрөөр дараах байршилд замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаана

Автомашингүй өдрийг Улаанбаатар хот 13 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Засаг даргын захирамж гарч энэ жилийн арга хэмжээг есдүгээр сарын 13-ны Бямба гаригт зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаж байна. Энэ жил “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа" уриа дор зохион байгуулахаар боллоо. Энэ хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн харьяа байгууллага Сүхбаатарын талбайд иргэд олон нийтэд үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ болон өөр олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдана.

Автомашингүй өдөр буюу 2025 оны есдүгээр сарын Бямба гаригийн 07:00-18:00 цагийн хооронд хааж автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана.

Дурдвал, Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж) Сөүлийн гудамж, Чоймболын гудамж, Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар, Жуулчны гудамж, Баруун сэлбийн гудамж, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Залуучуудын гудамжны хөдөлгөөнийг хязгаарлана. Мөн Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний зүүн дөрвөн замын уулзвараас баруун дөрвөн замын уулзвар, Чагдаржавын гудамж, С.Зоригийн гудамж, Элчингийн гудамж, Олимпийн гудамж, Гэндэнгийн гудамж, Д.Чойдогийн гудамж, С.Жамъяан гүний гудамж, Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудыг түр хугацаагаар хаах аж.

Үүнээс гадна тус өдрийг тохиолдуулан томоохон худалдааны төвүүд амрахаар болжээ. Тухайлбал, Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Юмт, Содон, Алтжин бөмбөгөр, Нарантуул худалдааны төв, Дүнжингарав худалдааны төв, Өгөөмөр зах, Сандэй плаза ХТ, Шөнийн зах, Баянзүрх ХТ, Баянзүрх-2 ХТ, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр, Барс-1, 2 худалдааны төв, Хархорин, Шинэ сандэй, Ханталст, Да хүрээ зах, Цайз, Цолмонбадрах, Доной модны зах, Нарлаг дэнж, Нарантуул-2 гэх мэт томоохон худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Чойжилсүрэн 2025-09-10 202.9.47.11

Жаахан тэсчих, удахгүй тоггүй, хөлдүү хот болно. Бензин колонк тоггүй зогсно, АТМ тоггүй зогсно. Магингүй хот, улс болно.

Avatar

Тэхноложия 2025-09-10 66.181.165.234

Мэдэх мэдэхгүй гудамжний нэр нэмэх нь томорч харагддаггүй зураг

Avatar

иргэн Өлзийсүрэн 2025-09-10 66.181.165.146

Улаанбаатар хотын замбараагүй газар өгч хот төлөвлөлтийг маш бүр маш муу хийж арл иргэдээ тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхгүй байж маш их дарамттай байлгаж байна даа. болдог бол энэ хотоос нүүмээр л байна. даанч ажил хүүхдийн хичээл сургуулиас болж бухимдангуй л амьдарч байна даа. машингүй нэг өдрийг бол дэмжиж байна өө

Avatar

Нэргүй 2025-09-10 124.158.108.174

Бутэн 2 долоо хоног тэгш сондгойгоор хорьчихоод одоо ахин автомашингуй едер гэж заваарах юм. Арчаагуй хедеенийхнеес гаралтай хотын захыгнийг эрхлуулэх гэж хотын тевд амьдрагсдыг дарамтлах сэтгэхуйтэй хедее гаралтай НИТХ-ын новшнуудаас яаж сална даа.

Avatar

llllllllll 2025-09-10 66.181.176.237

Сайхан боломжийг ашиглаад хэдхэн цаг ч гэсэн стрессгүй байя гэж горьдох юм. Тэгтэл яг манай байрны доор янз бүрийн тоглоом дэлгээд, хүүхдүүдийг цуглуулаад, чанга хөгжим тавиад өдөржингөө орилсон чарласан үнэнхүү ядаргаатай юм болдог. Жил болгон. Манай 3н өндөрт бдаг Наран компани зөвшөөрдөг байх. Тэр резинэн тоглоом дэлгэдэг новшнуудад хориг тавьчих арга байдаггүй юм байхдаа??? Чөлөөтэй болсон замаар сайхан алхах гээд хөл тавингуут нөгөө янз бүрийн дугуйтай дуракууд нь ирж дайрчих гээд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж