Оросын дронуудаас болж Польш 4 нисэх буудлаа хаав

Хуучирсан мэдээ: 2025.09.10-нд нийтлэгдсэн

Оросын дронуудаас болж Польш 4 нисэх буудлаа хаав

Оросын дронуудаас болж Польш 4 нисэх буудлаа хаав

Оросын нисгэгчгүй нисэх онгоцууд Польшийн агаарын орон зайд нэвтэрсэн тул тус улс дөрвөн нисэх буудлаа түр хаагаад байна. Эдгээрийн хоёр нь "Chopin", "Modlin" буюу нийслэл Варшав дахь гол нисэх буудлууд юм. Мөн Украинтай хамгийн ойр байдаг "Rzeszów-Jasionka" болон "Lublin" нисэх буудлууд хаагджээ.

Польшийн зэвсэгт хүчин энэ явдалтай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдалд байна. Тухайлбал, Польш болон бусад холбоотон орны нисэх онгоцууд агаарын орон зайд нь ажиллаж байгаа бол газар дээрх агаарын довтолгооноос хамгаалах болон радарын тагнуулын системийг дээд зэргийн бэлэн байдалд оруулжээ.

АНУ-ын сенатор Крис Мөрфи хэлэхдээ "Оросын агаарын хүчин НАТО-ийн орны дээгүүр нисч байна гэдэг мэдээлэл үнэн бол үнэхээр ноцтой юм болжээ" гэв. Дөрөв дэх жилдээ үргэлжилж буй энэ дайны хугацаанд Польш улс цөөнгүй удаа дайны галд өртсөнийг тэр онцолжээ.

Харин Бүгд найрамдах намын Өмнөд Каролина дахь төлөөлөгч Жоэл Вилсон энэ үйлдлийг дайны ажиллагаа гэж нэрлэв. Тэрбээр "Оросын дайны машиныг гацаах хориг арга хэмжээг авч, Украиныг зэвсэглэх шаардлагыг ерөнхийлөгч Трампад хүргүүлж байна" гэж "Х" хаягаараа жиргэжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж