
Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр үүлэрхэг. Говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 градус, говийн нутгийн зүүн хэсэг болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. 26-28 градус дулаан байна. Маргааш Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 13-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, Говь талын нутаг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ” гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.
Б.Анхаа