Бокс ДАШТ: Өнөөдөр Х.Билгүүнсайхан, О.Бямба-Эрдэнэ, Б.Мөнгөнсаран нар тулалдана

Бокс ДАШТ: Өнөөдөр Х.Билгүүнсайхан, О.Бямба-Эрдэнэ, Б.Мөнгөнсаран нар тулалдана

Бокс ДАШТ: Өнөөдөр Х.Билгүүнсайхан, О.Бямба-Эрдэнэ, Б.Мөнгөнсаран нар тулалдана

Английн Ливерпуль хотноо 2025 оны дэлхийн боксын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. 2023 онд шинээр байгуулагдсан "World Boxing" буюу Дэлхийн боксын холбооны анхны дэлхийн аваргад 68 улсын 540 гаруй тамирчид өрсөлдөж байна.

Энэхүү дэлхийн аварга нь тамирчдаас хүйсийн шинжилгээ авч байгаа гэдгээрээ онцлогтой бөгөөд Доминикан, Нигерь, Фижи, Филиппн, Францын 12 эмэгтэй боксчин энэхүү шинжилгээг өгөөгүй гэдэг шалтгаанаар оролцож чадаагүй аж.

Монголын боксын шигшээ баг дараах бүрэлдэхүүнтэй Мерсисайдыг зорьсон.

Эмэгтэй тамирчид 

  • Л.Алтанцэцэг /48 кг/
  • Б.Мөнгөнсаран /51 кг/
  • О.Есүгэн /54 кг/
  • М.Энхжаргал /57 кг/
  • М.Намуун /60 кг/

Эрэгтэй тамирчид

  • А.Баттулга /50 кг/
  • Х.Билгүүнсайхан /55 кг/
  • Г.Лундаа /60 кг/
  • Б.Мишээлт /65 кг/
  • О.Бямба-Эрдэнэ /70 кг/

Дасгалжуулагчид, арын алба

  • О.Батхүү
  • Ж.Еркин
  • Рубен Санчез
  • Ч.Насанбат /эмч/

Өнөөдөр/2025.09.10/ тэмцээний долоо дахь өдөр Монголын тамирчдыг дараах тулаанууд хүлээж байна.

Эрэгтэйчүүдийн 55 кг – 21:00 цаг

  • Х.Билгүүнсайхан шөвгийн наймд Испанийн Рафаэль Лозано Серранотой тулалдана.

Эрэгтэйчүүдийн 70 кг – 21:45 цаг

  • О.Бямба-Эрдэнэ шөвгийн наймд Английн Одель Камаратай тулалдана.

Эмэгтэйчүүдийн 51 кг – 01:15 цаг

  • Б.Мөнгөнсаран шөвгийн наймд Узбекистаны Феруза Казаковатай тулалдана.

Монгол Улсад дэлхийн боксын аваргыг шууд дамжуулан үзэгчдэд хүргэхгүй байгаа учир та бүхэн энд дарж, үзэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж