Балба: Ерөнхий сайд асны эхнэр жагсагчдын тавьсан галд амиа алдав

Балба: Ерөнхий сайд асны эхнэр жагсагчдын тавьсан галд амиа алдав

Балба: Ерөнхий сайд асны эхнэр жагсагчдын тавьсан галд амиа алдав

Балба улсын иргэд улстөрчдийн авлига болон цахим сүлжээний хоригийг эсэргүүцэн жагсч, үймээн самуун дэгдсэнээр 22 хүн амь үрэгдээд байна. Сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй эмх замбараагүй байдал үүссэн учир Дотоод хэргийн сайд Рамеш Лехак Даваа гаригт засгийн газрын хуралдааны үеэр огцорсон билээ. Тэгвэл тус улсын ерөнхий сайд КП Шарма Оли мөн огцорч буйгаа мэдэгдэв.

Олон хүний амь үрэгдсэний дараа цахим сүлжээний хоригийг цуцалсан боловч нөхцөл байдал дээрдсэнгүй.

Өнөөдрийн байдлаар тус улс засгийн газрын байр шатсан, улс төрийн удирдагчдын гэр орон халдлагад өртсөн, Балбын баруун дүүргийн хоёр шоронгоос 900 хоригдол оргосон зэрэг муу мэдээтэй байна. Тухайлбал, Балбын Конгресс намын төв байр болон намын удирдагч Шер Бахадур Деубагийн гэрийг Мягмар гаригт шатаажээ. Дөрвөн удаа ерөнхий сайдаар сонгогдсон 73 настай КП Шарма Олигийн гэрийг ч бас шатаагаад байна.

Түүнчлэн ерөнхий сайд асан Жаланат Ханалын гэрийг шатаасны улмаас түүний эхнэр Ражялакми Читракар нас баржээ. Ар гэрийнхнийх нь мэдээлснээр түүнд түргэн тусламж үзүүлэхээр түлэнхийн эмнэлэгт хүргэсэн боловч шархаа даалгүй нас барсан байна.

Жагсагчид хямралыг далимдуулан төрийн болон хувийн өмчийг сүйтгэж, дээрэмдэж, галдан шатааж байна гэж Балбын армийн дарга буруутгав. Эмх замбараагүй байдал үргэлжилсээр байвал Балбын арми зэрэг аюулгүй байдлын бүх байгууллага нөхцөл байдлыг хяналтдаа авах үүрэг хүлээсэн гэж армийн дарга мэдэгдсэн ч чухам ямар арга хэмжээ авахыг тодорхой мэдэгдээгүй.

Ерөнхий сайд огцорсон ч түүнийг хэн орлох, дараа нь юу болох гээд бүх зүйл тодорхойгүй байна. Зарим удирдагч, сайд нар аюулгүйн хүчнийхний тусламжтайгаар нуугдсан гэх мэдээлэл байна.

Жагсагчид одоогоор авлигатай тэмцэх өргөн хүрээний уриалгаас өөрөөр тодорхой шаардлага тавиагүй байгаа аж. "Цахим платформуудын хориг бол зүгээр л цугларах шалтаг, уул шугамандаа иргэд авлигад төвлөрч байгаа. Бид улс орноо хуучин хэвд нь оруулмаар байна. Авлигыг таслан зогсоомоор байна" гэж нэгэн жагсагч хэлжээ.

Цахим платформуудыг хориглохоос хэдэн долоо хоногийн өмнө олон нийтийн сүлжээгээр улстөрчдийн хүүхдүүдийн тансаг амьдрал, авлигын хэргүүдийг харуулсан "nepo kid" гэх кампанит ажил өрнөсөн. Үүний дараа цахим сүлжээний хориг тавьсан нь иргэдийн дуу хоолойг дарах зорилготой байж магадгүй юм. Тодруулбал, Балбын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн яаманд бүртгүүлэх эцсийн хугацааг дагаж мөрдөөгүй 26 цахим платформыг хаах тушаал өгсөн. Ташаа мэдээлэл, үзэн ядсан агуулга, цахим залилантай тэмцэхийн тулд цахим платформуудад зохицуулалт хийх хэрэгтэй гэж засгийн газар энэ шийдвэрээ тайлбарласан юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC, MIRROR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-09-10 103.145.234.38

Монгол улсад улс төрийн тогтвортой байдал, хөгжил дэвшил хэрэгтэй байна. Үндсэн хуулийн дагуу зохион байгуулсан сонгуульд ялагдсан АН-ынхан сошиалоор солиорч улс төрийн тогтворгүй байдал улмаар эдийн засгийн хүндрэлд оруулахыг хүсэж байна. АН-хан сонгуульд ялагдсандаа өширхөж бүгдийг харлуулах санаатай. АН-ынханы хүсэл нь хэдэн удирдлагууд нь улс орны баялгийг зөвхөн өөрсдөө иддэг байсан үеээ буцааж авчрах….гэхдээ тэр үе нь хэзээч эргэж ирэхгүй.

Avatar

Нэргүй 2025-09-10 66.181.161.140

Хойд солонгосчууд ч гэсэн яг ингэж босоод ганцаараа идсэн гахайгаа Чаука шиг зайлуулмаар юм.

Avatar

Зочин 2025-09-10 66.181.183.149

Манай олигархууд nepo kids ийг өөгшүүлсээр байнаа Баячуудын хар тамхи хэрэгоэсэн лазуучуудад зодуулсан залууг яллагдагч болгочихжээ

Avatar

Зочин 2025-09-10 66.181.183.149

Nepo kids ийн эсрэг жагсаал анх Монголд гарч Опунэрдэнийг огцруулсан

Avatar

Нэргүй 2025-09-10 43.242.242.59

Ядуу буурай орнууд л ингэж галдан шатаах, хүчирхийлэл үйлддэг. Эд нарыг турхирсан улс төрийн гадаад дотоодын байгууллага байгаа. Манай оронд ч гэсэн гадныхан залуучууд иргэдийг төрийнх нь эсрэг турхирдаг. Үймээн самуунаар далимдуулж тонон дээрэмдэх сонирхол гэмт бүлэглэлүүдэд байгаа. Монголд болсон 2008 оны 9 сарын 1-ний үйл явдал бол улс төрчдийн хийсэн ажил юм. үр дүнд нь иргэд хохирч улс төрчид нь дарга болцгоосон. Үүнийг мөрөөдсөн хүмүүс монгол байнаа.

Avatar

Нэргүй 2025-09-10 66.181.176.55

ODOO UUNIIG DALIMDUULJ DAHIJ GARCH IREH GEJ BGA

Avatar

Лхагва очир 2025-09-10 103.212.117.219

одоо балбхд хятадууд орж уэргийн дэглэм тогтоох байхдаа. сайхан шалтаг шүү

Avatar

Зочин 2025-09-10 66.181.183.149

Непал Монголд төстэй зүйл олон шүү Хүн амын дийлэнх нь залуучууд Иргэд гадагш гарч ажиллаж гэр бүлээ тэтгэж байгаа Эрх баригчид нь авилгад автсан Арын хаалрагүй бол залуучууд боловсрол эзэмшсэн ё саын цалинтай ажилд орох улмаар баыхтай болох боломж маш хчзгаарлагдмал гэх мэт яхавар манай. Залуучууд О.унэрдэний хүүгийн тансаг хэрэглээг эсэррүүцэж жагссан бол янепалд нийгмийн сүлжээгээр элитүүдийнхээ авилгал хүүхдүүдийнх нь тансаг хэрэголээг шүүмжилсэн учраас сүлжээг нь хаажээ

Avatar

Нэргүй 2025-09-10 103.212.119.11

Манай дарга сайд нар бүгдээрээ гэр бүлийн бизнестэй, авилгын ашиг сонирхол ихтэй улс. Балбад олон жил бугшсан авилга, гэр бүлийнхний бизнес, ард түмний амьдралын доройтол, юмны үнийн өсөлт гээд тэмцэх шалтгаан олон тайван жагсаал жил гаран үргэжлжилж байсныг фейсбүк, Х сайтуудыг хаасан нь бослого болох шалтаг болсон. 1990 онд румыны дарангуйлагч Чаушескийг эхнэртэй хамт жагсагчид цаазаар аваагүй бол манайд ч гэсэн Улс төрийн товчоо бууж өгөхгүй байсан. Одоо ноёдууд сургамж авах цаг болжээ.

Avatar

Нэргүй 2025-09-10 103.212.118.219

МИ ОВОГТ ЭНХБОЛД ЭЛБЭГДОРЖ НАРЫГ ШАТАХ БАИСИМ

Avatar

Нэргүй 2025-09-10 202.179.11.230

Ingeed ard tumnee yaduu amidruulaad baival 30 oligarh, MANAN-g iimerhuu zuil huleej baigaa baih.

Avatar

МАН 2025-09-10 66.181.164.23

Амьдрах ч биш яах ч биш ингэж хог идэж даарч хөрч өвчилж зовжоохоор МАН тай алалцаад үхмээр байнаа, нохойн үхлээр биш 1 ч гэсэн хулгайчийг аваад явбал хүн болж төрсний хэрэг бүтэх гээд байна

Avatar

Нэргүй 2025-09-10 103.212.162.75

МАН-н коммунистуудыг аль 90-ээд онд манайд ингээд устгасан бол өдийд дажгүй хөгжсөн Монгол улс болцон байх байлаа даа

Avatar

Зочин 2025-09-10 103.212.118.241

Оюун-эрдэнэ гэж сдаг яг ингэж шатаах хэрэгтэй. Муу өмхий данх

Avatar

Зочин 2025-09-10 202.126.89.164

Оросд хэзээ юм болдоо ?. Болох нь л болно ..гарцаагүй

Avatar

Нэргүй 2025-09-10 66.181.188.126

сошиал гэдэг хяналтгүй сүлжээ нийгэмд гай л тарина

Avatar

Нэргүй 2025-09-10 103.57.93.43

Моголд ч бас дэндүү байгаа өө..

Avatar

Непал 2025-09-10 202.9.47.11

Балбууд чинь буддын шажинтай, яг монгол шиг ү****ц ноомой ард түмэн шүү дээ, тэгэхэд ийм айхтар нийгмийн эсэргүүцэл болохыг бодвол Балбан авилгал хулгайн нам нь бараг МАН-ын араас орцон байж шүү дээ.

Avatar

зочин 2025-09-10 103.57.92.59

Барууны хөрөнгөтнүүд ийм аргаар одоогийн төрийг нь унагаж сольдог,,Өөрийн агент,утсан хүүхэлдээнүүдээ төрийн өндөр албан тушаалд нь тавьж,тус орныг өөрийн хараат колонио болгодог, Үндэсний хамаг баялагийг нь цөлмөж, хоосолдог,иргэдийг нь зовоодог Ийм жишээ үй олон бидний нүдний өмнө ил тод байна

Avatar

Нэргүй 2025-09-10 202.170.68.162

За энэ Балба улсын үймээн самуунд барууныхан ямар ч хамаагүй шүү. Авлигал нь хэрээс хэтэрсэн тул залуучууд нь босч байна. Манайд бас хэрээс хэтрээд байвал ийм л зүйл болно. Балба улсад ямар юмныхан ашигт малтмал байдаг юм, барууныханд ямар ч хамаагүй.

Avatar

зочин 2025-09-10 103.57.92.59

Хамгийн их хамаатай Гүтгэж иргэдийн тогойг угааж байгаад л самуун үүсгэнэ,

Avatar

Нэргүй 2025-09-10 202.170.68.162

Тэгээд үймээн самуун үүсгээд яг юу хожих уу тэд нар?

2 1
Avatar

Нэргүй 2025-09-10 43.228.131.224

Өгөр коммунист баруун гээд юм болгонд хуцаад байх юм. Монгол ч бай Балба ч бай шинэ үеийн залуучуудыг толгойгүй гээд байгаа юм уу хаашаа юм. Авилгачид албан тушаалтнуудын үр хүүхдүүд нь баян тансаг амьдарч байгаагаа гайхуулаад л нийтийн уур хилэнг хүргээд ийм байдалд орж байгаа нь өгөр чинийхээр гүтгэсэн болж байгаа юм уу

4 0
Avatar

сонгогч 2025-09-10 202.9.47.66

Эх орноо худалдагсад, тоногсод, хулгайч, луйварчид, урвагчид, авилгачдыг гэсгээн цээрүлүүлэх сонгодог жишээг Непалийн иргэд дэлхий дахинд нотлон харуулж байна….!!!

Avatar

зочин 2025-09-10 103.57.92.59

Хэт туйлшрах нь хар тамхинаас ч хортой, Улс орныг буцаж сэргэхгүй болтол сүйрүүлж ч болзошгүй, Ардчилал ардчилал гэж хэт туйлшрахаа азна, Буурьтай суурьтай ухаантай ханд, Муу сайн талыг сайн тунгаа, Ардчилал гэх гоё нэрийн цаана нацист фашист алан хядагч хамгийн аюултай этгээдүүдийн нүүр царай цухалздаг үе буй болоод байна

Avatar

Зочин 2025-09-10 103.212.118.241

Чи яасан айгаад шээс чинь гоожих нь уу !!! Муу өмхий маны шивэртэй хөл

Avatar

Нэргүй 2025-09-10 59.153.113.185

арчаагүй гар

Avatar

Нэргүй 2025-09-10 103.212.162.197

ОЭ орлогоо нотлоогүй шүү!! АТГ ажлаа хийж чадахгүй байгаа! иргэд чинь босох л байх даварсан харанхуйчууд төрд дүүрэн улс орноо бузарлаж дэлхийн шившиг болгож байгаа!!

Avatar

Нэргүй 2025-09-10 202.126.92.75

mundag yumaa Balbuud manaihan suraltsah heregtei iim yumnaas

Avatar

зочин 2025-09-10 103.57.92.59

ХАмгийн аюул зүйл бол улс оронд үймээн самуун үүсэх явдал, Балба угаасаа ядуу орон, Одоо бараг сэргэхгүй ард иргэд хохирч зовсоор байх б**х, Барууны хөрөнгөтнүүд энэ мэт аргаар бусад орны төр засгийг унагадаг, Тэгээд өөрийн агентууд утсан хүүхэлдээнүүдээ төрийн эрхэнд тавьдаг, Хурууны дохиогоор ажилладаг колони орноо болгон хамаг баялагийг нь сордог

Avatar

Зочин 2025-09-10 103.212.118.241

Үхсэн баас, чи ман-ны гар хөл бна. Удахгүй танай хүүрэнсүг, данх, амарбаясгаланг чинь ийм болгоно. Харж л байгаарай

Avatar

Нэргүй 2025-09-10 103.212.119.195

америк л гэхэд олон оронд иргэний дайн дэгдээсэн гэлцдэг

Avatar

Зочин 2025-09-10 103.145.234.38

Тэнэгт новшоо АН-ын хулгайчаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж