Хэлмэгдэгсдийг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна

Хэлмэгдэгсдийг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна

Хэлмэгдэгсдийг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна

Өнөөдөр /2025.09.010/ улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Монгол Улсын Их Хурлаас 1996 онд 33 тоот тогтоол гаргаж, жил бүрийн энэ өдөр төрийн өндөр дээд албан тушаалтнууд хэлмэгдэсдийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэн ёслолын арга хэмжээ зохиож ирсэн.  Энэ өдөр нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн амиа алдсан олон мянган иргэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэдний гэр бүл үр хүүхдэд хүндэтгэл үзүүлэх цаашлаад түүхийн сургамжийг хойч үедээ сануулах ач холбогдолтой.

Хэлмэгдүүлэлтийн хамгийн их хор хохирол учруулсан үе нь 1937-1939 он байжээ. Энэ үеийн хэлмэгдүүлэлтэд тухайн үеийн төр засаг, нам, цэрэг арми, улс төрийн удирдлагад ажиллаж байсан олон мянган хүн өртөж амь насаа алдсан байна. Мөн нэг хэсэг нь хийгээгүй хэргийнхээ төлөө шорон гянданд хилсээр хоригдож, ажил, амьдрал, эрүүл мэндээрээ хохирч үлджээ.

Мөн хэлмэгдүүлэлтэд хамгийн их өртсөн хүмүүс бол тухайн үеийн лам хуврагууд. Улмаар монголын шашин, соёлын төв болж байсан олон зуун сүм хийдүүд, соёлын дурсгалууд үндсэндээ бүрэн устсан байна.

1937 оноос эхтэй хэлмэгдүүлэлтэд зөвхөн хоёр жилийн дотор буюу 1939 он хүртэл 30 мянга орчим хүнийг буудан хороосон гэх баримт байдаг аж. Тодруубал, нийт хэлмэгдэгч 31652 үүнээс, хэлмэгдсэн лам, хуварга 18775 буюу 59.7 хувь, цаазын ялаар шийтгэгдсэн 13827 буюу 73.6 хувь, хорих ялаар шийтгэгдсэн 4039 буюу 21.5 хувь, бусад /баривчлагдаад суллагдсан, шоронд нас барсан, шийтгэсэн тогтоолгүй, ор сураггүй алга болсон гэх мэт/ 909 буюу 4.8 хувь хэлмэгдүүлэлт өрнөсөн хугацаанд устгагдсан сүм хийдийн тоо 1250 орчим байсан гэх статистик мэдээлэл бий.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж