ЗГ: Байгалийн хий нийлүүлэх хоолойг барьж байгуулах төслийн талаар хэлэлцэж байна

ЗГ: Байгалийн хий нийлүүлэх хоолойг барьж байгуулах төслийн талаар хэлэлцэж байна

ЗГ: Байгалийн хий нийлүүлэх хоолойг барьж байгуулах төслийн талаар хэлэлцэж байна

Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газар ээлжит бусаар хуралддаг. Өнөөдрийн /2025.09.10/ Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэж байна.

– “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийсэн үнэлгээний тайлангийн тухай
– “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журамд “40 хувиар”)
– ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг барьж байгуулах төслийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай
– “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-ний тухай
– “Иргэдийн санал, санаачилгын цахим системийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
– “Авлигын төсөөллийн индексийг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
– “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (“Төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2024 оны 249 дүгээр тогтоол)
– Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (“Цагдаагийн төв байгууллагын зохион байгуулалтын бүтэц” Засгийн газрын 2017 оны 76 дугаар тогтоол)
– “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам)
– Нууц асуудал
– Бусад асуудал
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-09-10 103.145.234.38

Монголд улсад Оросын хийн хоолой огт хэрэггүй ээ. Манай улсад хийн хангалттай нөөц илрээд байна. Украины гашуунаас гашуун туршлагыг бүү март. Орос, Украины дайн хийн хоолойны маргаанаас эхлэлтэй. Түүгээр явсан гайг үүгээр дуудаад хэрэггүй. Хятадууд тэнэг биш болохоор Оросоос эрчим хүчний гол эх үүсвэрийн нэг хийгээр ихээхэн хэмжээгээр хамааралтай болохыг хүсэхгүй.

Avatar

зочин 2025-09-10 66.181.182.22

Хийн хоолой барих төслийг дэмжих хэрэгтэй, Газар сайгүй хийн түлшний төлөө өрсөлдөж байна, Европын орнууд хэд дахин өндөр үнэтэй шахмал түлш АНУ-аас зөөж байна, Бид байгальд хортой нүүрсээ мөнх хэрэглэхгүй , Ховордож байгаа ой модоо ч хамгаалах шаардлагатай, Амандаа орсон өөхийг түлхэж болохгүй, Хийн түлш бидэнд маш хэрэгтэй, Хоёр хөрш маань бидэнд үнэгүй бариад өгч байна,

Avatar

зочин 2025-09-10 66.181.182.22

Хийн хоолой газар доогуур явна, байгаль орчинд ямар ч хор нөлөөгүй, Улаанбаатар хотоос эхлээд олон суурин газрууд хямд түлшээр хангагдана, Хийн түлш хэрэглэж байж л манай хот тосгод агаарын бохирдлоос аврагдана, Түрээсийн ихээхэн мөнгө улсын төсөвт ямарч зардалгүй орж ирж иргэдийн амьдралд нөлөөлнө, Үүнийг манай ардчилагч гэх барууны тавиул, агентууд л эсэргүүцнэ, Орос хятадыг сулруулж сөгдүүлж,дэлхийд дангаараа ноён суух барууны бодлогод туйлын хортой төсөл юм гэсэн

Avatar

Нэргүй 2025-09-10 43.242.242.59

Хийн хоолой монголын нутаг дээгүүр явуулах нь Орос болон Монгол улсад ашигтай. Бид нутаг дээгүүрээ явуулсан түрээсээ жил бүр аваад зогсохгүй хямд газаар хангагдана. Манай "Дашваанжил" болон "Горгаз" мэтийн газ импортолдог компаниудад бол ашиггүй учир маш их эсэргүүцэж нутаг дээгүүрээ хийн хоолойг явуулахгүй гэж янз бүрийн юм ярьж байгаа нь гарцаагүй. Гэнэ иргэд тэдэнд хууртах нь гарцаагүй. Харин хятад бол Монголын нутгаар явуулах дургүй. Учир нь Монголчууд найдваргүй гэж байгаа байхаа

Avatar

Нэргүй 2025-09-10 59.153.115.27

Наад хийн хоолой чинь та нарын яриад байгаа шиг тийм амархан бүтэхгүй шүү ярилцаж тохирох маш олон нарийн зүйлүүд үлдсэн байгаа битгий л хөөрцөглөж байгаад оросуудын тавьсан хавханд гүйгээд орчихоорой доо,наад нөхдүүд чинь олон удаа хулхидаж гол гаргаад өөрсдийн эрхи ашгаа гүйцэлдүүлж байсныг ядаж өмнөх түүхээсээ сургамж аваарай даа,бүх л байгууллагуудаа ажиллуулах хэрэгтэй шүү

Avatar

зочин 2025-09-10 66.181.182.22

Орос хятад орон асар хүчирхэг гүрнүүд, Нэгэнт харилцан тохирсон бол хормын дотор бүтээн байгуулна, манайх шиг арчаагүй, улс орныхоо хөгжлийг хойш нь чангааж суудаг хүмүүс биш, Энэ байтугай том агуу бүтээн байгуулалт ахар богино хугацаанд шуурхай хэрэгжүүлж байна, Энэ төсөл бол монголын хувьд маш чухал төсөл, Энэ мэт зүйлийг дэмжиж байж л манай орон сэргэнэ

Avatar

Нэргүй 2025-09-10 66.181.160.22

"Сила Сибири-2" гэдэг төслийг хятадууд хэзээ ч хүлээн авхгүй, сая Путинг өөрийн талын хүн гэж Трампад харуулахын тулд л Ши ямар ч үүрэг хүлээхгүй Санамж бөичигт гарын үсэг зуруулсан, энэ бол цэвэр улс төрийн пиар байсан!!! Гээтэ.л манайхан шилний цаадах чихэрт хууртсан хүүхэд шиг итгэчихээд тууж явна уу даа???

Avatar

Зочин 2025-09-10 66.181.176.220

Энэ худлаа төсөл байх оо, тэнд Ши Путинг хошгоруулахад энд бид дагаж хошгорох ямар ч хэрэггүй, Ши Путин ядаргааг түрд нь аргалж байгаа л хэрэг ш дээ

Avatar

цагаан 2025-09-10 202.70.34.115

тийм хоолойг хэзээ ч дэмжиж болохгүй ээээээээ, чамайг огцруулж БАлба улсын жишгээр асууж болох бх шүү…………..

Avatar

kkkkkkkkkkk 2025-09-10 66.181.176.237

Манай Монголыг сүйрүүлэх хийн хоолойг тавихгүй ээ!!! Хятадууд юу ч хэлээгүй, батлаагүй, дэмжээгүй байхад манай дуракууд яагаад солиороод бнаа??? Иваннудад мөнгө түй ч байхгүй. Том диаметрын трубануд ч байхгүй, өмнө Германаас авдаг бсан, одоо авж чадахгүй ш дэ. Эсвэл манай улс т*******т рашкагийн чигчий хуруугаар удирдуулдаг болчихсон юм уу???

Avatar

z 2025-09-10 202.21.97.82

7 honog buriin lkhagba garigt zasgiin gazar eeljit busaar huralddag onoodriin zasgiin gazriin eeljit huraldaand 8 tsagt ehelj …galzuu hun shig yum bichih yumaa.

Avatar

Чайна хийх сонирхолгүй байна. 2025-09-10 202.9.47.11

xятадууд болиё манайх хийх сонирхол алга гэж түс тас хэлж чадахгүй дипломат зан гаргаад хийнээ хийнэ гэж цаг нөхцөөж байна. хоолойн төсөл явагдахгүй. манайхан хөөрч гүйлдээд хэрэггүй.

Avatar

Зочин 2025-09-10 103.145.234.38

Ёстой үнэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж