АН-ын дарга О.Цогтгэрэл "давхар дээл"-ээ тайлах уу

АН-ын дарга О.Цогтгэрэл "давхар дээл"-ээ тайлах уу

АН-ын дарга О.Цогтгэрэл  "давхар дээл"-ээ тайлах уу

Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд улс төрийн намууд дотооддоо бужигнаж, дүрмийн өөрчлөлт нэрээр даргын төлөөх сунгаа өрнөсөн. Ямартай ч Ардчилсан намын хувьд хичээлийн шинэ жилээс урьтаж намын даргын сунгаа, дүрмийн өөрчлөлтөө ҮБХ болон их хурлаараа хэлэлцүүлээд амжсан. Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 63 хувийн саналаар, Их хуралд оролцсон нийт гишүүдийн 99 хувийн саналаар О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар батламжилсан. Ардчилсан намын дарга болоод 10 хонож байгаа шинэхэн даргын будаг нь ханхалж байна.

Хамгийн гол нь одоо Улсын дээд шүүхээс түүнийг АН-ын даргаар бүртгэх эсэх асуудал олны анхаарлыг татаж буй. Хуульд намын даргыг сонгосноос хойш ажлын 10 хоногт багтаан улсын дээд шүүхэд холбогдох материалын хамт бүрдүүлж өгнө гэж заасны дагуу АН шинэ даргаа бүртгүүлэх хүсэлтээ/2025.09.03/-нд  Улсын дээд шүүхэд хүлээлгэн өгсөн.Тэгвэл УДШ ажлын 30 хоногт багтаан намын даргын өөрчлөлтийг бүртгэх эсэх шийдвэрийг гаргах юм. Улмаар шаардлагатай гэж үзвэл дахин 30 хоног сунгах эрх нь УДШ бий.Улстөрийн намын тухай хуульд намын дүрэм өөрчлөх хугацааг арванхоёрдугаар сарын 31 гэж заасан байдаг. Иймд энэ хуулиар 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө цаг хугацаандаа дүрмээ шинэчлээгүй, хуулиа мөрдөөгүй намыг бүртгэхгүй гэдэг шийдвэр хэрэгжиж эхэлнэ. Ямартай ч АН дүрмээ шинэчлээд, намын даргаа сонгоод бүртгүүлэх хүсэлтээ өгчихөөд хүлээлтийн байдалд шилжээд буй.

Өнгөц харахад Ардчилсан намынхан айдагаа авдартаа хийчихсэн мэт боловч өнгийгөөд харах юм бол дараагийн дарга нарын төлөөх марафон тус намынхан дотор өрнөөд буй. Нэгэнт УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл намын дарга болсон тул УИХ дахь бүлгийн даргаа өөрчлөх хэрэгтэй гэж зарим гишүүд үзэж байгаа бол зарим нь бүлгийн дарга, намынхаа даргыг хавсарч хийхэд ямар нэгэн байдлаар хуулийн зөрчилгүй гэсэн байр суурьтай байгаа аж.

Нэг ёсондоо АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга гэсэн давхар дээл О.Цогтгэрэлд хэрэгтэй юу, эсвэл дараагийн хэн нэгэндээ хүрд эргүүлэх боломж олгох уу гэдгийг УДШ-ийн шийдвэр гарсаны дараа л ярилцахаар тогтсон гэх. Хэдий тийм ч УИХ дахь АН-ын бүлгийн дараагийн даргад УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ж.Баярмаа, Х.Тэмүүжин, Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж, Д.Ганбат зэрэг хүмүүсийн нэр яригдаж буй.

Намрын чуулган есдүгээр сарын 15-нд нээгдэнэ. Энэ үеэр АН-ын бүлгийн даргын үүрэгт ажлаасаа өөрөө чөлөөлөгдөх асуудлыг О.Цогтгэрэл дарга тавих юм бол УДШ-ийн шийдвэрээс үл хамаарч УИХ дахь АН-ын гишүүдэд шийдвэр гаргах бүрэн эрх нь бий. Харин УДШ-ийн шийдвэр гарахаас өмнө бүлгийн даргын асуудалд яарч цэг тавихгүй л болов уу. Нэгэнт хавсарч гүйцэтгэхэд хуулийн зөрчилгүйгээс хойш намын даргын асуудал нь баттай болсон хойно бүлгийн даргын байр сууриа тавьж өгөх эсэхээ шийдэх биз.

Улмаар АН-ын ЕНБД Н.Ганибалыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үү, үргэлжлүүлэн итгэл хүлээлгэж хамтарч ажиллах уу гэдэг нь АН-ын дарга О.Цогтгэрэлийн бүрэн эрхийн асуудал. Тийм ч учраас О.Ганибалыг АН-ын ЕНБД-ын үүрэгт ажилдаа үлдэх тохироотой байгаа гэх яриа гарсан. Хэдий тийм боловч О.Цогтгэрэл даргад "Н.Ганибалыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь шударга ёсонд нийцнэ" гэж шахалт үзүүлж байгаа хэсэг ч бий. Аль нүүдэл нь улстөрд, намдаа, өөрт нь ашигтай вэ гэдгийг О.Цогтгэрэлийн ухаан мэдэх биз. Ямартай ч өмнөх парламентад тохой нийлүүлсэн сууж, өдийгөөс төдий хүртэл хамт байсан ЕНБД-тайгаа хамт явах уу, хаяад явах уу гэдэг бас л асуултын тэмдэг хэвээр байна. Тэгвэл дараа дараагийн сонгуульд О.Цогтгэрэлтэй гар, бие, сэтгэл нийлж ажиллах ЕНБД-д С.Баярцогтын нэр хүчтэй яригдаж байна.Харин Нийслэлийн АН-ын даргын ажлыг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууд өгөх яриа ч гарсан.

Ямартай ч нэг дарга явахад нөгөө дарга ирдэг. Даргын суудал сул гарахад түүний төлөөх өрсөлдөөн ил, далд эхэлчихсэн, түүнд зориулсан улстөр хэдийнэ өрнөчихсөн байдаг хойно "Нүүрэн дээрээ АН-ын даргыг албан ёсоор бүртгэсэний дараа л дараагийн дарга нарын асуудал яригдах байх" гэж байгаа бол нуувчин дотроо ажиллагаа явуулж байгаа нь нэгэнт тодорхой юм.

Ямартай ч ойрын үед Монгол Улсын хэмжээнд ажиллаж байх нийт шүүгч нарын хуралдаан болох товтой байгаа бөгөөд түүний дараа АН-ын даргын асуудлыг авч хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-10 202.126.89.89

ДАВХАР ДЭЭЛ ЯАХ ВЭ. ЦААНА ЧИНЬ "ДАВХАР ЗЭЭЛ"-ТЭЙ ИРГЭД ЭРС ИХСЭЭД БАНК, САНХҮҮГИЙН ТОМООХОН ХЯМРАЛ АЙСУЙ.

Avatar

Нэргүй 2025-09-10 43.242.242.59

МАН-ын нэг ч хүн Цогтгэрэлийн давхар дээлийн тухай яриагүй. Албан тушаалд дуртай бас хоорондоо дандаа хэрэлддэгээрээ та нар л яриад байна. Элбэгдоржийн сайт энэ тухай л бичиж байхад боловсрол муутай мхгэд нь МАН ярьсан мэтээр будилж сэтгэгдэл бичсэн байх юм.Жаахан юманд л тараа таниулаад байх юмаа. Ичиж байгаач. АН бол 13 дэд даргатай улс төрийн ганц нам юм. Дарга нарын нам гэж үзэж болно. Эд дотроо яах нь бусдад огт хамаагүй.

Avatar

Монде 2025-09-10 202.126.88.195

Баярцогт одоо бноо.АН аас авах ёстой бүхнээ авсан да..АН ын төдийгүй Монголын хавдар болсон.АН д 28 онд гай бно шүү. – – –

Avatar

Жаргал 2025-09-10 202.126.89.227

Баярцогт Генсек болбол улс үндэмтний хэмжээний хүлээн зөвшөөрөгдсөн лидер.
Ганибал нэг аймгаас ч гарч чадаагүй , хүлээн зөвшөөрөгдөөгүй, чадваргүй, макро эдийн засгаар ганц ч өгүүлбэр хэлж мэдэхгүй ярьж ч чадахгүй , манлайлал үзүүлж чадахгүй. АН-ын нүүр царай болох хэмжээний төлөвшил, соёл боловсрол мэдлэг түүнд байхгүй.
Бүлгийн даргад ямар ч эргэлзээгүй орон нутаг удирдаж ялуулж үзсэн (2008 оноос хойш өнөөг хүртэл Сүхбаатар аймгийг ялуулсан) улс төрийн ажлын асар өндөр туршлагатай Ж.Батсуурь

Avatar

Нэргүй 2025-09-10 202.55.191.194

БИДОН ГАМБАА ЗҮГЭЭРДЭЭ

Avatar

Дээл 2025-09-10 202.9.47.11

Гишүүн хүн сайд болохыг давхар дээлтэй гэдэг.Намын дарга бол засгийн сайд биш улс төрийн намын л нэг сонгуульт ажил шүү дээ. Засагт ч хамаагүй, МАН-ын хулгайчуудын намд ч хамаагүй явдал

Avatar

Нэргүй 2025-09-10 66.181.189.51

Сайд болж л давхар дээлтэй болно биздээ МАН аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж