"Хүүхдүүдийн нүүрний яс жижгэрч, шүдний гажиг их болж байна"

"Хүүхдүүдийн нүүрний яс жижгэрч, шүдний гажиг их болж байна"

"Хүүхдүүдийн нүүрний яс жижгэрч, шүдний гажиг их болж байна"

Монгол Улсын 5-6 насны хүүхдийн 95 хувь нь шүдний өвчлөлтэй. Барагцаалбал, нэг ангийн 10 сурагч тутмын 8-9 нь шүд нь цоорсон гэх судалгаа бий. Монгол таван настай хүүхдийн шүд цоорлын өвчин дэлхийн дунджаас хоёр дахин их байна гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж буй. Шүдний цооролт,  шүдний гажиг өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар "Продент" шүдний эмнэлгийн нүүр, амны гажиг заслын их эмч М.Цэвэлсүрэнтэй ярилцлаа. 


-Бид 32 цагаан шүд гэж ярьдаг шүү дээ. Орчин үеийн хүүхдүүдийн шүд хэд болсон бэ?

-Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн зарим шүд нь огт ургахгүй байна. Жишээлбэл, үүдэн болон агт араа шүд нь ургахгүй байх тохиолдол ч бий. Зарим хүүхэд 20-хон шүдтэй байдаг. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Хүмүүсийн идэж буй хоол хүнс чихэрлэг, хэт зөөлөн болсон учраас 32 шүдтэй байх шаардлагагүй болж байна. Ингэснээр ирээдүйд хүмүүсийн шүдний тоо улам л багасна гэсэн үг.

-Хүүхдүүдийн дунд шүдний өвчлөлөөс гадна шүдний гажиг их болсон гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж буй. Үүнд юу нөлөөлж байна вэ?

-Хүүхдийн шүдний гажиг хэдэн настайдаа оношлогдож байгаагаас шалтгаалан хүнд, хөнгөн хэлбэртэй байна. Бараг хүүхэд болгонд шүдний аппарат зүүхээр гажгийн тархалт маш их болсон. Шүдний гажиг нь дотоод болон гадаад хүчин зүйлээс шалтгаалдаг. Дотоод хүчин зүйлд хүний удамшил ордог. Хэрвээ аав, ээжийн аль нэг нь шүдний гажигтай бол хүүхдэд удамших магадлал нь 90 хувь байдаг. Хоёрт, ямар нэгэн удамшилгүй бол хоол хүнснээс үүдэлтэй шүдний гажиг үүсдэг.

Тэр дундаа зөөлөн, чихэрлэг, зажлуургүй хоол хүнс идсэнээр хүүхдийн хоншоор, эрүүний яс сайн хөгжихгүй.

Мөн шүдний гажиг үүсэхэд хоол хүнснээс гадна гадаад орчин нөлөөлж байгаа. Монголчууд эрт цагаас цагаан идээ өргөн хэрэглэдэг байсан учраас шүдний гажиг багатай байсан бол орчин цагт хүүхдүүдийн нүүрний яс жижгэрч, шүдний гажиг их болсон байна. Жижиг ястай амны хөндийд шүднүүд нь багтахгүй, эрүүл тэгш ургах боломжгүй болно. Ясны гаралтай шүдний гажиг гэвэл орсгой болон шаймий зуулт, онгорхой зуулт гэж бий. Онгорхой зуулт нь ихэвчлэн буруу зуршлаас үүдэлтэй.

-Бага насны хүүхдүүдийн шүд давхар ургадаг болсон. Эмч нар заримд нь шүдний аппарат зүүхийг зөвлөдөг шүү дээ?

-Хүүхдүүдийн амны хөндийд шинээр шүд ургах зай байхгүйн улмаас давхарлаж ургадаг. Зарим тохиолдолд тухайн хүүхэд сүүн шүдээ эрт авхуулснаас болдог. Эсвэл хүүхдийн амны хөндийн яс нь жижиг хавчиг байх тусам давхар шүд ургадаг юм.

-Сүүлийн үед хүүхдийн шүд эмзэг, амархан цоордог болжээ. Ингэж хэврэгших нь юутай холбоотой вэ. Бүр буглаа үүсч, мэс засал хийлгэж байна?

-Мэдээж хүүхдийн шүдийг багаас нь анхаарч, зөв арчлах хэрэгтэй. Мөн хүний идэж ууж байгаа хоол хүнстэй шууд холбоотой. Бага насны хүүхдүүдийг гурван наснаас нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, 3-6 сар тутамд хамгаалалтын түрхлэг түрхэж, хамгаалалтын ломбо тавих хэрэгтэй. Тэгж чадвал шүдний гүн цоорол үүсч, сувгийн эмчилгээ хийх шаардлагагүй болно.

Ер нь эцэг эхийн мэдлэг, боловсролын түвшнээс хамааран хүүхдийнхээ шүдийг эмчид тогтмол үзүүлж хэвших нь чухал. Эцэг эхчүүд хүүхдийнхээ эмчилгээг цаг тухайд нь хийлгэж, хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаардаг болсон байна.

Сүүлийн үед хүүхдийн эмнэлгүүдэд шүдний буглаа үүссэн хүүхдүүд хандаж, мэс засал хийлгэж байна. Гол шалтгаан нь урьдчилан сэргийлэлт муу буюу хүүхдийнхээ шүдийг сайн угаагаагүйгээс болж байна гэсэн үг. Нөгөө талдаа эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдийг хэдэн нас хүртэл нь угааж, хэдэн наснаас нь хүүхэд өөрөө угаадаг гэдгийг сайн мэдэхгүй байна уу. Хүүхдийнхүү шүдийг анхаарч, хайхрахгүй байвал цоорол үүснэ. Эмчилгээ хийхгүй удвал буйл нь үрэвсэж, яс руугаа буглаа үүсдэг. Тиймээс хүүхдийнхээ шүд ургасан цагаас шүдийг нь сайтар угааж, хэвшүүлэх ёстой. Харин долоон наснаас дээш хүүхэд өөрөө шүдээ угааж эхэлнэ.

-Амны хөндийн эрүүл мэндийн асуудал хоол хүнстэй салшгүй холбоотой. Тэгвэл шүдээ эрүүл байлгах үүднээс ямар хоол хүнс хэрэглэх нь зүйтэй вэ?

-Монголчууд эрт үеэсээ чанасан бүхэл мах зулгааж идэх, хатуу лууван, цагаан идээ хүнсэндээ өргөн хэрэглэж ирсэн. Ер нь бүхэл хоол хүнсийг шүдээрээ хазаж идэхэд амны хөндийн бүх булчин ажилладаг. Булчин сайн ажиллах тусмаа шүдний ясны өсөлт сайн явагдана.

Хүүхдүүдэд цэцэрлэгт байхаас нь ам дамжуулж хоол хүнс идэж болохгүй  гэдгийг зааж өгдөг болсон. Амнаас ам дамжуулж хоол хүнсээ идэхгүй байх хэрэгтэй. Хүний шүлсээр дамжин хелокибактери, цоорол үүсгэгч бактери дамжих эрсдэлтэй учраас эцэг эхчүүд тэр тал дээр мэдлэгтэй байж хэлж өгөх хэрэгтэй.

-Шүдээ угаахад учир их бий. Хүүхдийн шүдний оо, сойзоо хэрхэн сонгох вэ?

-Ер нь сойзны сонголт дээр хүүхдийн сойзны үс болон хэмжээ жижиг байх тусмаа сайн угаана. Сойзны хэлбэр хэмжээн дээр үүдэн хоёр шүднийх нь өргөнтэй тэнцүү сойзоор угаадаг. Шүд угаах арга барилаа мэдэхгүй бол интернэтээс мэдээлэл авах бүрэн боломжтой.

Сойзоо эргэлдүүлэх хөдөлгөөнөөр угааж болно. Дээд талын шүдийг дээрээс нь доошоо, доод талын шүдийг доороос нь дээшээ шүүрдэх хөдөлгөөнөөр угаадаг.

Араа буюу хацар талын шүдээ угааж, шүдээ бүх талаас нь цэвэрлэх ёстой. Хүүхэд сүүн шүдтэй байхдаа шүдээ угаачихаад завсараа сайн цэвэрлэж чадахгүйгээс болж завсрын цооролт маш их үүсдэг. Тиймээс эцэг эхчүүд шүдний утас ашиглан цэвэрлэж өгөх шаардлагатай.

Миний бодлоор Япон улсад нэгдүгээр ангиас нь шүдээ хэрхэн угаахыг зааж өгдөг. Тэгээд бүр шүдний сойзоо хэрхэн барьж, хэдэн грамм оогоор угаах вэ гэдгийг нарийвчилж заадаг. Тэрэн шиг бүр багаас  нь шүдээ хэрхэн угаахыг цэцэрлэг, сургуульд нь тусгавал тэр хэмжээгээр шүдний өвчлөл буурна. Ер нь цэцэлэгээс нь эхлээд шүд угаах өдөрлөг, сургалтыг урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байх нь үр дүнтэй байдаг.

Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2025-09-10 202.131.232.157

Haha manai huuhduud bol saihan l nuur duuren ystai shdee, ene hytad tsus ihseed bn uu daa?

Avatar

Нэргүй 2025-09-10 43.242.242.59

Одооны хүмүүсийн яс чанар муудсан учир нүүрний яс нь жижгэрсэн байж магадгүй. Сэтгэж бодох нь хүртэл этгээд байдаг. Одооны залуустай ярилцахад үнэхээр голмоор байдаг. Ахаархан стэгдгээс гадна маш увайгүй. Ичиж зовохыг мэддэггүй. Том том юм ярьсан сульдаа хүүхдүүд байна. Эмэгтэйчүүд нь эмэгтэйлэг шинжээ алдаад эрэгтэйлэг болсон.

Avatar

сонирхогч 2025-09-10 66.181.178.160

Яг монгол хүний нүүрний яс жижигрээгүй, тэр э****з хурлийз улсуудын яс угаасаа жижиг бдаг. Хятад болон европ, негр хүмүүсийн тархи Монгол хүнийхээс 100-300гр дутуу бдаг. Чукча хүнийх харин Монголт хүнийхээс 50-100гр илүү бна гэсэн судалгаа бдаг. Иймд Европ, хятадууд энийгээ нуудаг юмаа…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж