Инфляцийг 7 хувь хүртэл бууруулж чадах уу?

Инфляцийг 7 хувь хүртэл бууруулж чадах уу?

Инфляцийг 7 хувь хүртэл бууруулж чадах уу?

Монголбанкнаас 2025 онд инфляцийг 6 хувь хүртэл бууруулах зорилго тавьсан ч, он гарснаар инфляцын түвшин буурах бус, өсөх хандлагатай байсаар байна. Монгол Улсын хэмжээнд 2025 оны 1-7-р сарын инфляцийн жилийн дундаж түвшин 8.1-8.7 хувийн хооронд хэлбэлзэж байгаа нь зорилтот түвшнээс даруй хоёр нэгж хувиар давсан үзүүлэлт юм.

Жишээ нь:

  • 2025 оны хоёрдугаар сард улсын инфляци хамгийн өндөр буюу 9.6 хувьд хүрчээ.

  • Харин долдугаар сард 8.1 хувьтай гарсан нь инфляци тогтвортой буураагүйг харуулж байна.

Улсын хэмжээнд инфляцийн түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрөгч долдугаар сарын байдлаар 8.1 хувьтай гарсанд барааны бүлгийн үнэ 5.4 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 16.6 хувиар өссөн нь нөлөөлжээ.

Түүнчлэн инфляци чангарахад импортын барааны үнийн өсөлт голчлон нөлөөлсөн бөгөөд хүнсний бус импортын бараа буюу хувцас, бөс бараа, гэр ахуйн бараа, автомашины тээврийн импорт өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулахад өссөн дүнтэй байна.

Мөн өнгөрсөн сарын байдлаар төсөв 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна. Төсөв алдагдалтай гарахад нүүрсний экспорт буурсан нь голлон нөлөөлсөн бөгөөд аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар буурчээ. Тухайлбал, 

  • Чулуун болон хүрэн нүүрс олборлолт 3.7 их наяд төгрөг буюу 28.4 хувиар
  • Газрын тос олборлолт 93.2 тэрбум төгрөг буюу 13.8 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Харин Улаанбаатар хотод инфляци бүр ч өндөр буюу 9.3–10.3 хувийн хооронд хэлбэлзсэн нь нийслэлийн иргэдийн амьжиргаанд илүү хүчтэй дарамт болж буйг илтгэнэ.

Хэрэглээний үнийн индекс (ХҮИ)-ээр хэмжигддэг инфляцийн түвшин: 

Монголбанкнаас өнгөрсөн Баасан гаригт 2026 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг танилцуулсан ба:

  • Инфляцийг дунд хугацаанд 5% (+/-2%) орчимд тогтворжуулах,

  • Банкны салбарын тогтвортой байдлыг хангах,

  • Санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх зэрэг арга хэмжээг цаашид хэрэгжүүлэхээр тусгажээ.

Гэхдээ бодлогын хэрэгжилт үр дүнтэй байх эсэх нь дотоодын зээл, өрийн дарамт, мөн гадаад "шок" буюу геополитикийн хурцадмал байдал, худалдааны хязгаарлалт зэргээс ихээхэн шалтгаалах нь тодорхой байна. Тэгэхээр ирэх онд инфляцийг долоон хувьд хадгалж чадах уу гэдэг нь эргэлзээтэй.

Одоогийн хандлагаар авч үзвэл 2025 онд инфляци долоон хувьд хүрч буурах магадлал бага байна. Учир нь:

  • Эдийн засагт инфляци өдөөгч хүчин зүйлүүд (зээлийн хэт өсөлт, нийлүүлэлтийн шок) хэвээр байна.

  • Хэдийгээр сарын инфляцийн өсөлт харьцангуй бага байгаа ч, жилийн инфляци өндөр хэвээр байна.

Хэдий Монголбанкны зүгээс инфляцийн тогтвортой, удаан хугацааны бууралт руу чиглэсэн бодлого хэрэгжүүлж байгаа ч 2025 оны үзүүлэлтүүдээс харахад зорилт биелэгдэхэд сорилт өндөр хэвээр байгаа бөгөөд инфляцтай тэмцэхэд зөвхөн төв банкны бодлого хангалтгүй, цогц эдийн засгийн шинэчлэл шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Худлаа 2025-09-10 202.9.47.11

Сонгуулийн шоу.

Avatar

зочин 2025-09-10 103.57.92.59

Тарифийн дайн , геополитикийн байдал, Украины дайн гээд олон хүчин зүйлээс болж дэлхий даяар эдийн засаг тогворгүй, асар хүндрэл үүсч байхад харин ч манайд байдал хэвийн , иргэдийн амьдрал муугүй байна, Төр засаг, монгол банк сайн ажиллаж байна, Нүүрсний үнэ их унасан ч имфляц бараг өнгөрсөн оны тбөшинд байна, Имфляцтай уялдуулан цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмж байна Харин АН-ын уяаны ноход л худал мэдээлж ,нийгмийг хуурч, төрд дан авилгачид гарсан мэт гүтгэж ,иргэдийн санаа сэтгэлээр тоглож бай

Avatar

Нэргүй 2025-09-10 202.126.88.68

Инфляц Монголд 20 %хувь нэмсэн байна. Монгол мөнгөө одоо чихрийн цаас шиг болсон байна. Валют одоо тэнгэрт хадсан, доллар 3630, рублийн ханш 52.80 !

Avatar

Нэргүй 2025-09-10 202.126.88.68

Монголд инфляц 10 %, ? үлгэр ,буруу мэдээлэл. 20 % байна !!!!

Avatar

Нэргүй 2025-09-10 202.9.40.117

хүн хархад л хүн хүн дүрстэй л болхоос араатнаас дор шаарнууд бдгийн бн 35 жил х***а манжууд яааж лалартваа. адгийн шаарнууд. бүүр гайхааад бсн юм. хүйтн зэвхий царай шигээ зэвхий дотортой. шаарнууд. х***а манж шаарнуудыг хүйтн зэвхий дотортой гэдгийг үрглж санаж явах ёстой.

Avatar

Нэргүй 2025-09-10 202.9.40.117

адгийн х***а манжуудад хүн байдаг зөөлн сэтгэл, уян зөөлн сэтгэл хүнлэг сэтгл хүнлг чанар гэж байдггүй юм бнаа.хүн дүрстэй адгуусууд хүнийг хайрла энэрэх сэтгэл гэж бөйдаггүый юмбн хүн дүрстэй араатнууд юм бн цаанаас тийм өгөгдөлтэй сэтгэл зүйтэйн бн мал амьтн-с дор мал амьтн хүртл хайрлх энрэх сэтгэлтэй зүйнтэй бдг мал амьтан хүртл үр төлөө хайрлдг х***а манжууд малаас дор сэтгэл зүйтэй бн. х***а манжуудад хүнлэг сэтнэл зүй бдаггүй бн.айхтр цэвдг хүйтээ дотртой шаарнууд бдаг. хүн хархад л хүн х

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж