"MTV Video Music Awards" хэзээнээсээ л ганган дэгжин, заримдаа бүр хачирхалтай гэмээр загварын баялаг түүхтэй наадам. Леди Гагагийн махан даашинз, Бритни Спирсийн аварга могойтой үзүүлбэр гээд мартахын аргагүй хоногшсон загварууд бий. Ням гаригт болж өнгөрсөн 42 дахь удаагийн наадам ч энэ жишигээс хол зөрсөнгүй. Анхаарал татах дуртай алдартнууд нүд гялбам, нэвт гэрэлтсэн, сүр жавхлантай гээд өөр өөрийнхөөрөө гоёж иржээ.
Энэ удаагийн наадам есдүгээр сарын 7-ны өдөр Нью-Йорк хотын Элмонт дахь "UBS Arena"-д зохион байгуулагдлаа. Наадмын хөтлөгчөөр "LL Cool J" ажиллав. Мөн энэ жил наадмыг "CBS" сувгаар анх удаа шууд дамжуулжээ. Үзэгчдийн тоо дөрвөн сая хүрсэн нь өмнөх жилүүдийн амжилтыг эвдсэн явдал байв.
Наадмын голлох номинациудын эзэд болон сонин содон хувцаслалтуудыг өнөөдрийн "Фэйшн" буландаа онцолж байна.
- Шилдэг уран бүтээлч: Lady Gaga
- Шилдэг видео: Ariana Grande – Brighter Days Ahead
- Шилдэг дуу: Rosé & Bruno Mars – APT.
- Шилдэг шинэ уран бүтээлч: Alex Warren
- Шилдэг поп уран бүтээлч: Sabrina Carpenter
- Шилдэг поп дуу: Ariana Grande – Brighter Days Ahead
- Шилдэг хип хоп: Doechii – Anxiety
- Шилдэг R&B: Mariah Carey – Type Dangerous
- Шилдэг альтернатив: Sombr – Back to Friends
- Шилдэг рок: Coldplay – All My Love
- Шилдэг латин: Shakira – Soltera
- Шилдэг К-поп: Lisa ft. Doja Cat & Raye – Born Again
- Шилдэг афробит: Tyla – Push 2 Start
- Шилдэг каунтри дуу: Megan Moroney – Am I Okay?
- Шилдэг цомог: Sabrina Carpenter – Short n’ Sweet
- Майкл Жексоны нэрэмжит шагнал: Mariah Carey
- Латин айкон шагнал: Ricky Martin
- Rock the Bells Visionary шагнал: Busta Rhymes


ELMONT, NEW YORK - SEPTEMBER 07: Summer Walker attends the 2025 MTV Video Music Awards at UBS Arena on September 07, 2025 in Elmont, New York. (Photo by Jeff Kravitz/Getty Images for MTV)




























3,548.92
















































зочин 2025-09-10 122.201.25.246
……….хулгайлагчид ???? Заавал ингэж махчлан орчуулах хэрэг юу байна..Утгаар нь зохицуулаад гарчигаа өгөхгүй дээ.
Нэргүй 2025-09-10 59.153.112.185
хэлээд юүхэв, "гайхалтай, ямар чөтгөр нь вэ" энэ тэр гээд л авч өгнө шүү дээ