Хятад улс зайнаас тандан судлах хиймэл дагуул хөөргөжээ

Хуучирсан мэдээ: 2025.09.09-нд нийтлэгдсэн

Хятад улс зайнаас тандан судлах хиймэл дагуул хөөргөжээ

Хятад улс зайнаас тандан судлах хиймэл дагуул хөөргөжээ

Хятад улс өнөөдөр (2025.09.09) Хайнань арлын өмнөд хэсэгт орших Вэнчан сансрын хөлөг хөөргөх талбайгаас шинэ хиймэл дагуул хөөргөв. Зайнаас тандан судлах Яоган-45 хиймэл дагуулыг зөөвөрлөсөн "Long March-7" пуужин өглөөний 10:00 цагт хөөрч, урьдчилан тогтоосон тойрог замд хүрчээ.

Хиймэл дагуулыг гол төлөв шинжлэх ухааны туршилт, газрын нөөцийн судалгаа, ургацын тооцоолол, гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгахад ашиглах аж.

Хятадын хөөргөх тээврийн хэрэгслийн технологийн академиас боловсруулсан "Long March-7" нь Хятадын шинэ үеийн, дунд оврын өндөр тойрог замын зөөгч пуужинг хэлдэг. Тус улсын эрдэмтдийн мэдээлснээр, "Long March" пуужин нь даац сайтай бөгөөд тойрог замд 8 тонноос дээш, өндөр тойрог замд 7 тонноос багагүй даацтай ачааг тээвэрлэх чадвартай. Энэхүү хөөргөлт нь "Long March" цуврал зөөгч пуужингийн 594 дэх нислэг юм.

ЭХ СУРВАЛЖ: CGTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж