Японд "EF3" түвшний хуй салхи бүртгэгдэж, сэрэмжтэй байхыг уриалжээ

Японд "EF3" түвшний хуй салхи бүртгэгдэж, сэрэмжтэй байхыг уриалжээ

Японд "EF3" түвшний хуй салхи бүртгэгдэж, сэрэмжтэй байхыг уриалжээ

Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн Баасан гаригт (2025.09.05) Японы төв хэсэгт орших Шизүока мужийг хамарсан хуй салхи тус улсад бүртгэгдсэн хамгийн хүчтэй хуй салхины нэг байх магадлалтай байна. Тодруулбал, Макинохара хотоос Ёшида суурин хүртэлх газрыг хамарсан хүчтэй салхины үзэгдлийг газар дээр нь хянан, шалгасны үндсэн дээр үүнийг хуй салхи гэж ангилжээ.

Салхины хурд ойролцоогоор 270 км/ц хүрсэн гэж тооцоолж байгаа бөгөөд энэ нь ган хийцтэй барилгын гадна ханыг нураах хэмжээний хүчтэй байжээ.

Энэ хуй салхины хүчийг Японы сайжруулсан Фүжитагийн хэмжээс (JEF Scale)-ийн 0-5 хүртэлх үнэлгээнээс гуравдугаар түвшинд (EF3) хамруулах болсон байна. Японд 1961 оноос хойш хөтөлж буй хар салхи, шуурганы тэмдэглэлээс харахад "EF3" түвшний хуй салхи 13 удаа гарч байсан. Мөн тус улсад "EF4" буюу түүнээс дээш түвшний хуй салхи огт бүртгэгдэж байгаагүй байна. Шизүока мужийн Какегава хотод болсон хүчтэй салхийг ч мөн хуй салхи байсан байх өндөр магадлалтай гэж үзсэн бөгөөд үүнийг хоёрдугаар түвшинд (EF2) ангилжээ. Цаг уурын агентлагийн зүгээс кумулонимбус үүл буюу хуй салхи үүсгэж болзошгүй үүл үүсэж байгааг харвал бат бөх барилгын дотор, эсвэл цонхноос хол аюулгүй газар руу нэн даруй очиж, нуугдахыг зөвлөж байна. Ийм төрлийн үүл үүссэн газруудад хуй салхи үүсэх эрсдэл өндөр байдаг гэж анхааруулжээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өө 2025-09-09 202.9.47.11

Ямар үйлс нь харласан юм бэ, дандаа гамшигт нэрвэгдэнэ. Xятад олигтойхон гамшиг тохиолдохгүй улаан бааснууд юм л даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж