Улс төрийн хэргээр ял эдэлж байсан Оросын иргэн нас барсан гэж Беларусийн эрх баригчдыг шүүмжилдэг Вясна хүний эрхийн байгууллагын мэдээлэв. Тодруулбал, 36 настай Андрей Поднебенный нь 2021 оны сүүлээр хэлмэгдэж баривчлагджээ. Эл үеэр Беларусийн ерөнхийлөгч Александр Луканшенко сонгуульд дахин ялалт байгуулж, өөрийг нь шүүмжилсэн болон улс төрийн өрсөлдөгч нартаа хэрэг тохон, баривчилж байв. Тус улсын шүүх 2022 онд Поднебенныйг хэт даврагч "Telegram" суваг ажиллуулсан, хэд хэдэн троллейбусыг эвдэж гэмтээсэн, хорих ангийн ажилтны машиныг шатаасан гэх үндэслэлээр 16 жил найман сарын хорих ял оноосон юм. Түүний ээж Валентина Поднебенная өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулж, хүү нь өнгөрсөн Лхагва гаригт (2025.09.03) зүүн бүсийн Могилёв хотын шоронгийн эмнэлэгт нас барсан гэж мэдэгджээ.
Мөн “Нэг новш эхлээд эрх чөлөөг нь, дараа нь амийг нь авч одсон” хэмээн ээж нь бичсэн байна. Нас барсан шалтгаан тодорхойгүй.
Вясна хүний эрхийн байгууллагын мэдээлснээр, Поднебенный нь 2020 оноос хойш Беларусьд нас барсан ес дэх улс төрийн хоригдол болж байна. Өнөөдрийн байдлаар ойролцоогоор 1,200 орчим улс төрийн хоригдол Беларусийн шоронд хоригдож байгаа аж. Беларусийн сөрөг хүчний төлөөлөгч Валерий Кавалевский “Ихэнх нас баралтын шалтгаан нь улс төрийн хоригдлуудад эмнэлгийн тусламж үзүүлэлгүй, хүнлэг бус, харгис, хууль бус нөхцөлд хорьж байсантай холбоотой” хэмээн Поднебенныйг нас барсны дараа "Х" хуудаснаа бичжээ.
3,595.11
















































Таашаал 2025-09-09 192.82.92.204
орос, белоруссь 2-т бүтэхгүй 2 гар дарангуйлал тогтоож ард түмнээ басамжлан доромжилж шоронд хорьж шонд дүүжилж таашаал авдаг.