Украиныг дэмжигч азербайжан иргэнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2025.09.09-нд нийтлэгдсэн

Украиныг дэмжигч азербайжан иргэнийг баривчилжээ

Украиныг дэмжигч азербайжан иргэнийг баривчилжээ

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба Ставрополь мужийн өмнөд хэсэгт орших хууль хүчний байгууллагын барилга руу Украины нэрийн өмнөөс халдахыг завдсан Азербайжан улсын иргэнийг Даваа гаригт баривчилжээ. Тухайн иргэн Украины нэр нь тодорхойгүй террорист байгууллагад харьяалалтай бөгөөд Ставрополь, Есентуки хотуудад зорилтот газруудад тандалт хийсэн болохыг Холбооны аюулгүй байдлын алба тогтоосон байна.

Холбооны аюулгүй байдлын албаны мэдэгдэлд албан ёсоор дурдаагүй ч гэлээ тухайн иргэн Украины Үндэсний чөлөөлөх батальонд үнэнч байхаа тангарагласан гэж хэвлэлд бичжээ.

Оросын төрийн хэвлэлүүдээр нийтлэгдсэн бичлэгийг харвал түүнийг өдрөөр ил тод баривчилжээ. Тэрбээр баривчилгааны үеэр тэсрэх төхөөрөмж бэлтгэсэн, эд ангиудыг нь худалдаж аваад нуусан байсан гэдгээ хүлээсэн аж. Гэхдээ үнэхээр гэмээ хүлээсэн үү, албан шахалтаар тэр үгсийг хэлсэн үү гэдэг нь тодорхойгүй.

"Уг этгээд Азербайжаны зэвсэгт хүчний тусгай хүчинд алба хааж байхдаа олж авсан ур чадвараа ашиглахаар төлөвлөж байсан" гэж Холбооны аюулгүй байдлын алба мэдэгдээд байна. Азербайжан улсын иргэнийг арваннэгдүгээр сарын 5-ныг хүртэл цагдан хорих арга хэмжээ авах болжээ.

Дашрамд дурдахад, сүүлийн саруудад ОХУ, Азербайжаны харилцаа хурцдаад буй. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард ОХУ-ын Екатеринбург хотод цагдаа нарын баривчилгааны үеэр хоёр азербайжан эр амиа алдсан. Оросын хууль сахиулах байгууллага тэднийг эрүүдэн шүүсэн гэж Азербайжан буруутгаад буй. Энэ явдлын дараа Азербайжан улс тус улсад зохион байгуулдаг Оросын соёлын арга хэмжээг цуцалж, Кремлийн санхүүжилттэй Спутник мэдээллийн агентлагийн байранд нэгжлэг хийжээ. Мөн Оросын хэд хэдэн иргэнийг зохион байгуулалттай гэмт хэрэгт буруутган баривчилсан байна.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж