Хоёрт, лаг хатаах, шатаах үйлдвэр Монгол Улсад нэг ч ширхэг байхгүй.
Шинэ Төв цэвэрлэх байгууламж нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, одоогийн цэвэрлэх байгууламжийн баруун талд био цөөрмийн талбайд баригдаж байна. Нийт 17.6 га газрыг ашиглахаар төлөвлөсөн байдаг. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг 2020 онд эхлүүлсэн. Энэ том бүтээн байгуулалтын зургадугаар сарын сүүлчээр Улсын комисст үе шаттайгаар хүлээлгэн өгч, 2025 оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулна гэдгийг албаныхан мэдээлсэн юм. Шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор 160 ажилтны орон тоо шаардлагатай.
Шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор Улаанбаатар хотын өмхий үнэр арилна гэдэг хүлээлт иргэдийн дунд байгаа юм. Энэ талаар албаныхнаас тодруулахад "Олон улсын цэвэрлэх байгууламжид бохир усыг цэвэрлэн лагаа усгүйжүүлж, шатаадаг. Ингэснээр хотоор тархаж буй өмхий үнэр арилах гэнэ.
Гэтэл шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсон ч хотын өмхий үнэр арилахгүй бөгөөд зөвхөн бохир ус цэвэрлэгээний явц дахь үнэрээ үнэргүйжүүлэх аж.
Шинэ байгууламж дээр бохир усыг үнэргүйжүүлэх гурван байгууламж барьсан байна. Эцсийн шатанд усгүйжүүлээд гарсан лагийн өмхий үнэр нийслэлчүүдэд үнэртдэгээрээ үнэртэнэ гэсэн үг. Харин энэ лаг шатаах байгууламжийн төслийг нийслэлээс хариуцан ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа" гэдгийг хэлсэн юм.

Төслийн нийт өртөг 262.7 сая ам.доллар ба 95 хувь буюу 249.6 сая ам.долларыг Хятад улс, таван хувь буюу 13.1 сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улсын тал гарган, хэрэгжүүлж байгаа юм. Төслийн цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь хоногт 250 мянган м3 ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг Монгол Улсын MNS:4943-2015 стандартын түвшинд хүргэж цэвэршүүлэх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой. Цэвэрлэх байгууламж нь бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах гэсэн үндсэн хоёр технологийн дагуу ажиллахаар төлөвлөсөн.
Цэвэрлэх байгууламжид одоо ашиглаж байгаа хоёр коллектор, шинээр холбогдох Туул-1 коллектороор дамжуулан бохир усыг өөрийн урсгалаар хүлээн авахаар төлөвлөсөн байна.
Бохир усанд механик цэвэрлэгээ, биологи цэвэрлэгээ, нэмэлтээр физик, химийн цэвэрлэгээ хийгдэх юм. Цэвэрлэгдэн гарсан усыг 6,5 км урт сувгаар дамжуулан Туул голд нийлүүлнэ. Мөн Мянганы сорилын сангийн хоёрдугаар компакт гэрээний хүрээнд “Ус дахин дахин боловсруулах үйлдвэр” баригдах бөгөөд шинээр баригдах төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа цэвэрлэгдсэн уснаас хоногт 50000 м3 усыг авч дахин цэвэршүүлэн ДЦС-3, ДЦС-4-ийн хөргөлтийн системд ашиглахаар тооцон төлөвлөөд буй.
3,595.38






















































Зочин 2025-09-09 103.57.93.251
Энэ төрийн албаныханы чадамж үнэн муудсан байна. Төр, засгийн сайд, дарга нарын мэдлэг маш сул болжээ. Ямар нэг том ажил хийнэ гээд сүржигнээд байдаг атал тэр нь иж бүрэн шийдэлгүй, дандаа дутуу төлөвлөгдсөн байх юм. Нэн ялангуяа инжёнёр, тёхникиин ажилтанд даанч бодлого, чадвар алгадаа. Нефтийн үйлдвэрлүүгээ түүхий эдээ яаж нийлүүлэх, төмөр замаа хаагуур холбох, цэвэрлэх байгууламжаас үнэр гаргахгүй байлгах зэрэг олон төслийг дутуу бодсон байх юм. Цаашид иж бүрэн төлөвлөлт хийж баймаар юм.
Зочин 2025-09-09 162.229.191.188
Өө… өмхий үнэр арилахгүй бол ямар юмных нь цэвэрлэх байгууламж байхад дээ. Манай Монголын юм л гэхээр яахаараа ингээд 1 юмыг төгс хийчихэж болдоггүй юм бэ. Социализмын үед бохирын үнэр юу ч үнэртэхгүй байсан юм шүү.
Нэргүй 2025-09-09 103.229.122.232
Өмхий үнэрээ дарах ганц байгаа туул голоо цэвэршүүлэх гэж наад цэвэрлэхээ бариагүй юмуу 😡
Иргжн 2025-09-09 202.126.91.80
стандартын шаардлага хангахгүй хаягдал ус нийлүүлэх тохиолдолд шинэ цэвэрлэх байгууламж горимоороо ажиллахгүй
Нэргүй 2025-09-09 202.9.40.60
Эх орныхоо төлөө биш хүмүүсийг ялган салгаж тэдэнд нийгмийн халамж өгдөггүй баймаар байна. Зарим хүмүүс дайснуудтай хамтарч ажиллаад байх шиг санагдаад байна. Тэднийг илрүүлж нам дарж хариуцлага оногдуулах хэрэгтэй байнаа. Тэд нар илчлэгдээд тэр АНУ руугаа явбал явна биз. Монгол улс тэд наргүйгээр харин ч эвтэй найртай сайхан амьдрах болно. Муу муухай болгоныг дэмжиж хөөрөгддөг бүлэглэл бий болсон. Тэд бол гадныхны гар хөл гэж би боддог.
Нэргүй 2025-09-09 66.181.185.222
Энэ бол 1937 оны ДоЯ-ны сүнс ярьж бнаа ! Одоо ч сэргэн босоход бэлэн бололтой ! Яг хэлмэгдүүлэлтийн эсэргүүц лийн урд өдөр зориуд ингэж дуугарч байгааг хараач, хөе !
Нэргүй 2025-09-09 202.131.240.147
RuZ botuud l bgaaz
хүннү 2025-09-09 124.158.120.198
Нямбаатар аа! Явган хүний замын хавтан сольж байгаа “хорлон сүйтгэгч” нарын ажлыг шалга. Багатойруугийн хуучин Залуучууд зочид буудлын орчмын замыг халтуурдаж байна. Ингэж зам шинэчлэх нэрээр мөнгө угааж болохгүй. Энэ бол арай дэндлээ. Одоо энэ замыг дахин хуулуулж хийлгэ. Эсвэл зогсоо. Зогсоо ч гэждээ наад хүмүүс чинь ажлаа хийхээ больсон, энд тэндгүй хавтан, шороо болгоод хаясан байна.
Нэргүй 2025-09-09 203.91.115.55
Энэ чинь одоо Сэлэм Тогмид имэйжээ орхиод Таслуур Чойжилсүрэнгийн дүү болохоор шийдээ шив дээ. Таарсан ч юм даа. Ер нь тэгээд Ман-н, эрх баригчдын бүх хэлэмж бол "Та нар муусайн улныхан, аятай сайхан амьдрана гэж санаж байна уу? Сонгуулийн үел биш бол бусад цагт та нарыг өөд нарны бараа харуулахгүй дээ" л гээд байх шив дээ.
Нэргүй 2025-09-09 66.181.183.148
Хотынхоо хойд талд хогийн цэгүүд нь цэвэрлэх байгууламж нь баруун хойд талдаа байрласан нийслэл хот
зочин 2025-09-09 103.229.121.127
Ус сувгийн удирдах газрын даргыг сольж мэргэжлийн хүн тавихгүй бол мянган цэвэрлэх байгууламж бариад ч Төрхүү мэтийн үл мэдэгч намын гарууд чадахгүй ээ.
зочин 2025-09-09 202.9.47.89
Та нар үйлдвэрүүдийн бохир усыг урьдчилан цэвэрлэхгүйгээр шинэ цэвэрлэх байгууламжид хотын бохир усыг нийлүүлэх аваас шинэ цэвэрлэх байгууламжийн биологийн цэвэрлэгээ явагдахгүй болж 26О сая доллор чинь салхинд хийссэнтэй адил болно. Үйлдвэрүүд урьчилсан цэвэрлэх байгууламжтай болж стандартад заасан нормыг хангасан бохир ус нийлүүлдэг болсон нөхцөлд л шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглалтанд авах хэрэгтэй. Тэр болтол хуучин цэвэрлэх байгууламжаа ажиллуулж байх хэрэгтэй.
Иргэн 2025-09-09 103.229.121.65
энэ нэг юм дандаа дутуу ажил хийж байхын тэрийгээ бүүр дараа нь хэлдэг бүүр нэг мангартуулдаг зальтай
Нэргүй 2025-09-09 43.242.242.59
Хотын дарга маш сайн ажиллаж байна. Олон ажил хийсэн . Олон бүтээн байгуулалтыг эхлүүлээд явж байна. Сайн ажлаад байхаар сөрөг хүчнийхэн бухимдаад хамгийн муу үгийг түүнд хаягладаг. Хотын зовлон үеийн үед байсан. Үүнийг бага боловч шийдэхээр Нямбаатарын баг ажиллаж байна. Шүүмжлэх амархан ажил хийх хэцүү. Мөнгө байхгүй бол ямар ч ажил хийх боломжгүй. Сэлбэ болон Баянхошуу дэд төвийн орон сууцны хороолол барих ажил амжилттай явагдаж байгаад зарим хүн дургүй байна. Үнэн тэнэг.
Нэргүй 2025-09-09 203.91.116.130
лагийн үнэр арилна гэж хуцаад байсан яасан бэ_ Худалч хулгайчууд___
Нэргүй 2025-09-09 66.181.186.206
тэгээд бусдын хийхгүй наанаа 4 жил үхснээ хийгээд байгаа юм зүв зүгээр зам бродиур сольж байхаар наад тулгамдаад байгаа ажилаа хийгүй юу хийж байсан юм өнөө маргаашаа харсан юм хийгээл хүнтэй хэрүүл рийхээс өөр шидгүй