Suzuki Энэтхэгт салбар үйлдвэр барина

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Suzuki Энэтхэгт салбар үйлдвэр барина

Японы топ миникар үйлдвэрлэгч Suzuki Motor корпораци Энэтхэгийн нийслэл Нью Дели хоттой ойролцоо цогц авто үйлдвэр барихаар болжээ. Тус корпорацийн Энэтхэг дэх салбар болох Maruti Suzuki India компани нэгдсэн баазынхаа ойролцоо буюу Манесарт шинэ үйлдвэрийг барих гэнэ. Шинэ үйлдвэр 2013 он гэхэд ашиглалтад орох аж. Манесар хотын хэмжээнд гурав дахь нь болох тус салбар үйлдвэрийг барихад 30 тэрбум иен буюу 365 сая ам.доллар зарцуулах бөгөөд жилд 250 мянган автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай байх гэнэ. Ингэснээр Suzuki дэлхийн хэмжээнд жилд 1,7 сая нэгж автомашин үйлдвэрлэх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж