Ишибаг залгамжлах магадлалтай горилогчид

Ишибаг залгамжлах магадлалтай горилогчид

Ишибаг залгамжлах магадлалтай горилогчид

Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба албан тушаалаасаа огцорно гэдгээ Ням гаригт /2025.09.07/ мэдэгдсэн. Энэ мэдэгдэл Либерал ардчилсан нам дотор өрсөлдөөн үүсгэх нь тодорхой болоод байна. Ингээд Японы дараагийн ерөнхий сайд болох магадлал хамгийн өндөр байгаа улстөрчдийг танилцуулъя.

Санаэ Такаичи, 64 настай. 

Хэрвээ Санаэ Такаичи сонгогдвол тэрбээр Японы хамгийн анхны эмэгтэй ерөнхий сайд болох юм. Либерал ардчилсан намын ахмад гишүүн тэрбээр Эдийн засгийн аюулгүй байдал, Дотоод хэрэг хариуцсан сайдаар тус тус ажиллаж байсан туршлагатай. Тэрбээр өнгөрсөн жил намын даргын сунгаанд Ишибад ялагдсан. Консерватив байр сууриараа алдартай Такаичи дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхээр Ясүкүни сүмд байнга зочилдог. Үүнийг нь Азийн зарим удирдагч өнгөрсөн үеийн милитаризмын бэлгэдэл гэж үздэг. Эдийн засгийн бодлогын хувьд тэрбээр Японы Төв банкийг бодлогын хүүгээ өсгөхийг эрс эсэргүүцдэг.

Шинжиро Коизүми, 44 настай. 

Бүтэн зуунаас ч урт хугацаанд Японыг удирдсан удмын залгамжлагч Шинжиро Коизүми орчин цагийн Японы хамгийн залуу ерөнхий сайд болох магадлалтай. Өнгөрсөн жил сонгуульд өрсөлдөхдөө тэрбээр Либерал ардчилсан намын олон нийтийн дундах нэр хүндийг сэргээж чадах шинэчлэгч нэгэн гэдгээ харуулсан. Колумбын их сургуулийг төгссөн Коизүми өдгөө Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байна. Тэрбээр 2019 онд Байгаль орчны сайд байхдаа Япон улсыг цөмийн реактороос ангижруулах хэрэгтэй гэж хэлж байв.

Ёшимаса Хаяаши, 64 настай. 

Тэрбээр 2023 оны арванхоёрдугаар сараас хойш Фүмио Кишида, Шигэрү Ишиба нарын удирдлага дор засгийн газрын тэргүүн нарийн бичгийн даргаар ажиллажээ. Мөн Батлан хамгаалах, Гадаад харилцаа, Хөдөө аж ахуйн яамны сайдаар тус тус ажиллаж байсан туршлагатай. Харвардын Кеннедигийн сургуулийг төгссөн, ус цас англи хэлтэй тэрбээр АНУ-ын төлөөлөгч Стефен Нейл, сенатор Виллиам Рот Жр нарын удирдлага дор ажиллаж байв. Тэрбээр 2012, 2024 онуудад Либерал ардчилсан намын даргын суудлын төлөө өрсөлдөж байжээ.

Ёшихико Нода, 68 настай. 

Ерөнхий сайд асан Ёшихико Нода нь хамгийн том сөрөг хүчин болох зүүн төвийн Үндсэн хуульт Ардчилсан намын тэргүүн юм. 2011-2012 онд ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа тэрбээр Японы хэрэглээний татварыг 10 хувь болгон нэмэгдүүлэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр Либерал ардчилсан намтай хамтран ажиллаж байжээ.

Юичиро Тамаки, 56 настай. 

Түүний баруун төвийн үзэлтэй Ард түмний төлөөх Ардчилсан нам нь сүүлийн үеийн сонгуулиудаар хамгийн амжилттай яваа намуудын нэг. Тэрбээр 2018 онд Ард түмний төлөөх Ардчилсан намыг үүсгэн байгуулалцаж байжээ. Батлан хамгаалахын чадавхийг нэмэгдүүлэх, гадаадын иргэдэд илүү хатуу хяналт зохицуулалт тавих, цөмийн цахилгаан станц илүү ихийг байгуулах зэргийг тэр дэмждэг.

ЭХ СУРВАЛЖ: Japan Today

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Т1 2025-09-08 202.9.47.11

Хожид, маньд ямар хамаатай юм. Өөрсдөө хичээ.

Avatar

Шударга АРД 2025-09-08 103.57.93.251

Японы эдийн засаг зогсонги байдлаасаа гарах гэж бүхэл бүтэн 35 жил боллж байна даа.

Avatar

Нэргүй 2025-09-08 202.70.43.34

Японд сайхан царайтай зүслэг Ерөнхий Сайдуу олдохоо байжэээ хихихихихи………..

Avatar

Ничоз 2025-09-08 202.9.40.186

Хамгийн эхний эмэгтэй эсвэл хамгийн сүүлийнх хоёрын аль нэг нь болох хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж