Зөрчил гаргасан байгууллагуудад акт тавьж, 917 сая төгрөг төвлөрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2025.09.08-нд нийтлэгдсэн

Зөрчил гаргасан байгууллагуудад акт тавьж, 917 сая төгрөг төвлөрүүлнэ

Зөрчил гаргасан байгууллагуудад акт тавьж, 917 сая төгрөг төвлөрүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Бүсчилсэн цогц арга хэмжээг говийн бүс, хангайн бүсэд зохион байгуулсан. Харин баруун бүсэд ирэх аравдугаар сард дээрх арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөдөлмөр эрхлэх ур чадвар, хүсэл сонирхол, ажил хийхэд тулгамдаж буй бэрхшээлийг тодорхойлохоор цахим бүртгэл, судалгааг зохион байгуулснаар одоогоор 42 мянга гаруй иргэн тус судалгаанд хамрагджээ.

Монгол Улсын хэмжээнд 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэднээс 80 мянга гаруй иргэн нь хөдөлмөр эрхлэх боломжтойгоос 15 мянга орчим нь ажил, хөдөлмөр эрхэлдэг байна. Харин 4500 хүн нь төрийн албанд ажиллаж байгаа аж.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилт хангагдаж байгаа эсэхийг  шалгаж, 383 аж ахуйн нэгжид хяналт хийжээ. Гэтэл Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зохих орон тоонд ажиллуулаагүй зөрчилтэй 63 байгууллага илэрч, акт үйлдсэн байна. Тиймээс дээрх байгууллагад нийт 917 сая төгрөгийн нөхөн төлбөрийн акт тавьж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэхээр болжээ.

Нөгөөтэйгүүр энэ оныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулж хийсэн судалгааны хоёрдугаар шатыг хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэдээс авах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж