АНУ-ын Жоржиа мужид явагдсан цагаачдын баривчилгаагаар өнгөрсөн Пүрэв гаригт /2025.09.04/ "Hyundai"-ийн үйлдвэрээс 475 цагаач ажилтан баривчлагдсан. Өмнөд Солонгост төвтэй тус үйлдвэр нь цахилгаан автомашины баттерей үйлдвэрлэдэг.
Баривчлагдсан ажилтнуудын 300 орчим нь Өмнөд Солонгосын иргэн байсан бөгөөд тэднийг чартер нислэгээр эх оронд нь буцаах гэж байгааг албаны хүн Ням гаригт мэдэгдэв. Өмнөд Солонгосын засгийн газар ажилтнуудыг суллуулахаар Вашингтон Д.С дэх Элчин сайдын яам, Атланта дахь Ерөнхий консулын газартай хамтран идэвхтэй ажиллаж байна.
Тодруулбал, "Холбогдох яам, бизнесийн агентлаг, компаниуд шуурхай арга хэмжээ авсны дараа саатуулагдсан ажилчдыг суллах хэлэлцээ хийгдэж дууслаа. Зарим нэг дутуу ажил байгаа ч дуусмагц нь иргэдээ чартер онгоцоор татаж авна. Үүнтэй төстэй хэрэг давтагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд АНУ-д зорчих иргэдийн визний тогтолцоо, оршин суух нөхцөлийг хянаж, сайжруулах чиглэлээр Худалдаа, Үйлдвэр, Эрчим хүчний яам болон холбогдох компаниудтай хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлж, хамтран ажиллах болно. Хоригдсон иргэдээ хурдан суллах, хөрөнгө оруулалтын төслүүдийг тогтвортой хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлнэ" гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Кан Хун Сик хэллээ.
"Hyundai"-ийн үйлдвэрийн баривчилгаа нь АНУ-ын орчин цагийн түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй ажиллагаа байв. Трампын хилийн хаан гэгддэг Том Хоманы хэлснээр энэ төрлийн баривчилгаа, арга хэмжээ цаашид ч явагдах болно.
3,595.72






















































Холбоотой мэдээ