Габи: Багтаа бага ч болов тусалсан ч болоосой, медальтай харимаар байна

Габи: Багтаа бага ч болов тусалсан ч болоосой, медальтай харимаар байна

Габи: Багтаа бага ч болов тусалсан ч болоосой, медальтай харимаар байна

Эмэгтэйчүүдийн волейболын ДАШТ Тайландын нийслэл Банкгог хотноо үргэлжилж байна. Өчигдөр/2025.09.06/ хагас шигшээ шатны хоёр тоглолт болж, хүрэл медаль болон финалын тоглолтод өрсөлдөх багууд тодров.


ЯПОН 1 – 3 ТУРК

Эхний тоглолт Турк болон Японы хооронд өрнөж, Европын аваргууд өрсөлдөгчөө 3-1 (16-25, 25-17, 25-18, 27-25) гэсэн харьцаатай хожсоноор финалд шалгарчээ. Туркийн шигшээ багаас Куба гаралтай Варгас гайхалтай тоглож, нийт 28 оноо авсан аж. Тэрбээр өмнө нь 2014 онд Кубын шигшээ багийн нэрийн өмнөөс дэлхийн аваргад оролцож байсан бөгөөд энэ жил анх удаагаа Туркийн нэрийн өмнөөс дэлхийн аваргад оролцож байна.

Туркийн тамирчин Санзу Озбай тоглолтын дараа ярихдаа "Бид талбай дээр бүхнээ гаргаж, өөрсдийгөө хэн гэдгийг үргэлж харуулдаг. Багаараа бахархаж байна. Зүүд шиг л санагдаж байна. Одоохондоо бид ямар амжилтад хүрснээ сайн ойлгохгүй байх шиг байна. Энэ тоглолтыг удахгүй мартаж, финалдаа анхаарлаа хандуулна" гэжээ.

Харин Японы багаас Юкико Вада сайн тоглолтоо үргэлжлүүлж, Туркийн эсрэг 22 оноо авсан. Тэгвэл багийн ахлагч Маюү Ишикава 19 оноо авав. Тоглолтын дараа Ишикава "Өнөөдөр бид хожигдлоо. Гэхдээ медаль авах боломж бий. Харамсалтай нь ээлжийн тоглолтод бид хожих ойрхон байсан ч хожлын оноогоо авч чадсангүй. Үүнийгээ л бид дараагийн тоглолтдоо анхаарна" гэв.

Японы шигшээ баг хамгийн сүүлд 2010 онд л ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.

ИТАЛИ 3 – 2 БРАЗИЛ

Италийн хожигдолгүй хожлын цуврал 35-д хүрлээ. Тэд өчигдөр Бразилын хүчирхэг багийг тун ширүүн өрсөлдөөнтэй тоглолтын эцэст буулган авав. Дэлхийн чансааг тэргүүлэгч хоёр багийн тоглолт үнэхээр үзэгчдийг уйдаасангүй.

Хамгийн сүүлд 2024 оны тавдугаар сард л хожигдол гээчийг үзсэн Италийн шигшээ баг түүнээс хойш олимп, Үндэстнүүдийн лигт түрүүлжээ. Тэд хамгийн сүүлд 2002 онд л дэлхийн аваргад түрүүлсэн аж.

Тоглолтын дараа Бразилын эсрэг гялалзсан орос гаралтай Экатерина Антропова ярихдаа "Эцэст нь хожсондоо баяртай байна. Гайхалтай тоглолт боллоо. Үзэхэд, харахад урамтай байлаа. Бидний төсөөлж байсан шиг хүнд тоглолт боллоо. Багаараа бахархаж байна. Бид сайн тоглолтоо гаргаж чадаагүй ч хожиж чадлаа. Бразил тун сайн тоглосон. Тэд талбай дээр бүхнээ гаргалаа. Одоо бид аль болох хурдан сэргэж, дахин финалд тоглохдоо бэлдэх хэрэгтэй" гэв.

Тэгвэл Бразилын шигшээ багийн ахлагч, гол оноо авагч Габриэла Гимарайнс буюу Габи ярихдаа "Ийм хүнд тоглолтод хожигдоно гэдэг хэцүү. Жижиг зүйлс л шийдлээ. Би шийдвэрлэх үед хэд хэдэн алдаа гаргачихлаа. Багтаа бага ч болов тусалсан ч болоосой. Багаараа бахархаж байна. Бид тэмцлээ. Итали бол гайхалтай баг. Тэд финалд тоглох эрхтэй. Тэд олон тоглогч ашиглалаа. Ийм уур амьсгалд сайн тоглолоо. Одоо хүрэл медалийн тоглолтдоо анхаарна. Учир нь бид медальтай харимаар байна" гэлээ.

Өнөөдрийн медалийн төлөөх тоглолтуудын хуваарийг танилцуулъя.

  • Хүрэл медаль: Япон – Бразил /16:30 цаг/
  • Алтан медаль: Турк – Итали /20:30 цаг/
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж