“Ice” киноны од Тарасова хар тамхины хэрэгт оров

“Ice” киноны од Тарасова хар тамхины хэрэгт оров

“Ice” киноны од Тарасова хар тамхины хэрэгт оров

Оросын кино, телевизийн жүжигчин Аглая Тарасова Москвагийн Домодедово нисэх онгоцны буудал дээр саатуулагдаж, мансууруулах бодисын хууль бус наймааны хэргээр буруутгагдсан байна. “Жүжигчний цахилгаан тамхины бортогоноос каннабисын тос илэрсэн гэж үзэж байна” хэмээн нэрээ нууцалсан нэгэн хууль сахиулах байгууллагын эх сурвалж төрийн мэдлийн ТАСС агентлагт ярьжээ. Харин өөр нэг эх сурвалж РИА Новости агентлагт өгсөн мэдээлэлдээ, илэрсэн каннабисын тосны хэмжээ 0.38 грамм байсан гэжээ.

Мөрдөн байцаагчид Домодедовогийн хотын шүүхэд Тарасоваг гэрийн хорионд байлгах хүсэлт гаргасан тухай Коммерсант сонин мэдээлэв. Тарасова нь олон ангит “Interns” хэмээх телевизийн цуврал болон 2017 оны уран гулгалтын сэдэвтэй романтик “Ice” кинонд тоглосноороо олонд танигдсан. Хэрэв буруутай нь тогтоогдвол тэрбээр долоо хүртэлх жилийн хорих ял авч болзошгүй.

Жүжигчний баривчлагдсан огноо тодорхойгүй хэвээр байна. Оросын хууль сахиулах байгууллагуудтай холбоотой Телеграм сувагт  жүжигчин “хоёр хоногийн өмнө” саатуулагдсан гэж Баасан гаригт (2025.09.05) мэдээлсэн байна. Харин хэвлэл мэдээллийн зүтгэлтэн Ксения Собчакийн мэдээний платформ “Осторожно Новости” түүнийг наймдугаар сарын 28-нд Тель-Авиваас буцаж ирээд гаалийн шалгалт нэвтрэх гэж байхдаа баривчлагдсан хэмээн мэдээлжээ. Тарасова бол Оросын нэрт жүжигчин бөгөөд Украинд хийсэн довтолгоог олон нийтийн өмнө эсэргүүцсэн Ксения Раппопортын охин юм.

 

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Худлаа 2025-09-07 202.9.47.31

Хэлмэгдүүлэлт байна, шинэ үеийн Сталинизм.

Avatar

Нэргүй 2025-09-07 66.181.185.222

Тийм бна, дайныг эсэргүүцэгчдийг гэр бүлээр нь сүйрүү лэх тусгай ажиллагаа явж бгаа нь тодорхой харагдаж бна.
КГБ-гийн шилдэг арга туршлага л даа !

Avatar

esse 2025-09-07 202.70.37.178

tattsanl um bnshd

Avatar

Нэргүй 2025-09-07 178.174.229.45

HELMEGDSEN BNA UKRAINIIG DEMJSEN BOLOHOOR N HILS HEREG TOHJEEE . HUN N BAIVAL HEREG N OLDONO GJ OROS ZUIR UG BGAA SHUU KK. ULAAN OROSUUD ARD TUMNEE HELMEGDUULJ AILGAJ SHOROND HORIJ BUUDAJ ALAHDAA MERGEJSEN BUZARUUDAA

Avatar

Нэргүй 2025-09-07 103.212.118.111

Тагт дээрээсээ унаж магадгүй юм бн.

Avatar

Нэргүй 2025-09-07 66.181.178.9

80955877

Avatar

Нэргүй 2025-09-07 66.181.178.9

SEXSEER MANSYTRI SEXSDEED80855877 VANXANDI ALNI SEXS3ER ZYGAATSI

Avatar

kkkkkkkkkkkkk 2025-09-07 66.181.176.237

Ene oros avgai bid nart yamar xamaa bainaa??? Oor medee oldoxgui bna uu ene xorvood???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж