"Оросын царцаасан хөрөнгийг хураах нь Европын эдийн засагт аюултай"

"Оросын царцаасан хөрөнгийг хураах нь Европын эдийн засагт аюултай"

"Оросын царцаасан хөрөнгийг хураах нь Европын эдийн засагт аюултай"

Оросын төв банкны царцаасан хөрөнгийг хураах нь Европын эдийн засагт ноцтой хохирол авчирна гэж Бельгийн Гадаад хэргийн сайд Максим Прево анхааруулжээ. Тухайлбал, 2022 онд Орос улс Украин руу халдсаны дараа Европын холбоо Оросын төв банкны 200 тэрбум гаруй еврог царцаасан.

Уг хөрөнгөний ихэнх нь Бельгид байрлах олон улсын хадгаламжийн байгууллага "Euroclear"-т хадгалагдаж байна.

Зарим Европын холбооны улсууд уг хөрөнгийг бүрмөсөн хураах эсвэл эрсдэлтэй хөрөнгө оруулалтад оруулж, Украиныг дэмжихэд ашиглахыг хүсч байна. Харин Превогийн үзэж буйгаар Оросын хөрөнгийг хураах нь Европын санхүүгийн системд итгэх олон улсын итгэлийг ганхуулна, еврогийн нэр хүндэд хохирол учруулах бөгөөд санхүүгийн зах зээлд томоохон цохилт өгч, дараалсан уналт дагуулж магадгүй. Өнгөрсөн жил Европын холбоо болон Их-7 бүлэг хэлэлцэж, Оросын царцсан хөрөнгийн хүү болох 50 тэрбум ам.долларыг Украинд зориулж, ашиглах болсон.

Прево мөн уг хөрөнгийг эрсдэлтэй төсөлд зарцуулахгүй байхыг уриалж байна.

Учир нь хэрэв алдагдал гарвал Бельги улс ганцаараа хариуцлага хүлээх эрсдэлтэй гэжээ. Тэрбээр бусад улс орнууд, жишээ нь Хятад, Персийн булангийн орнууд Европт хийсэн хөрөнгө оруулалтаа татаж магадгүй гэж сэрэмжлүүлсэн.

Одоогийн байдлаар, Европын гадаад хэргийн сайд нар Копенгагенд уулзахдаа Оросын хөрөнгийг ашиглах талаар ярилцсан. Гэвч үүнийг Бельги, Герман хүчтэй эсэргүүцэж байгаа тул ойрын үед өөрчлөлт гарахгүй бололтой. Үүний оронд Европын холбоо хөрөнгийг царцаасан хэвээр байлгаж, Орос Украинд учруулсан хохирлыг төлсний дараа л буцаах өгөх арга замыг эрэлхийлж байна. Прево энэ хөрөнгийг ирээдүйд Украин дахин босоход ашиглахын тулд аль болох царцаасан хэвээр хадгалах ёстой гэдгийг онцлов.

 

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-07 202.126.89.56

Маш зөв. Хэрвээ тэгвэл ОУ-н санхүүгийн байгууллагад итгэх итгэл алдарна. 2 улсын хоорондох зөрчилдөөнийг 3дагч улс аль нэгнийг нь өөрсдийн үзэмжээр буруутгаж болохгүй. Европ болон АНУ өарсдийн таалалд нийцээгүй л бол бусдыг буруутгадаг шударга бус явдал газар авсаар бна. Тийм л юм бол Израйлыг яах вэ? Палестин хүн хүн биш, Украйн хүн дээд нь байж болох уу.

Avatar

Нэргүй 2025-09-07 103.111.68.3

Оросын царцаасан хөрөнгийг Украинд шилжүүлэ дайны нөхөн төлбөрт суутгаж авах ёстой

Avatar

Кк 2025-09-07 66.181.161.62

Орос, Украин гэж том дэлхийн юм ярьж байхаар Монголынхоо хулгайлагдсан, хулхидуулсан баялгаа яаж олж авахаа бодмоор юм. Хэтэрхий мэргэн жараахайнууд аа.

Avatar

Ши 2025-09-07 202.126.89.134

орсууд оронд нь газар нутаг авнаа гээд мэдэгдчихсэн санхүүгийн ийм хулгай их эрдэлтэй шүү

Avatar

Нэргүй 2025-09-07 66.181.171.141

yur ni bol ediin zasag tudiigui evropiin ayulgui baidald ayultai shd ee.

Avatar

Нэргүй 2025-09-07 122.201.31.62

нам төрийн удирдлагаа дөрвөдүүд өөрсдөө авч л таараа гажиг гажиг манж х***а бодлго явуулсан 35 жил дөрвөдүүдиын эсрэг гаөиг гажих бодлго явуулсн манж хужаагууд-с нам төрөө авч л таараа аймшгийн адгийн бодлго явуулсн ахиж ийм айхтар аймшгийн бодлгод өртөхгүй таслан зогсоож дуусгавар болгноо. гажиг шаарнууд.

Avatar

зочин 2025-09-07 103.57.92.59

Олон улсын худалдаа гүйлгээ тооцоонд байгаа мөнгийг царцаах нь угаасаа дээд зэргийн дампуурал ,Баруун бусдын хөрөнгийг царцааж хэлгайлж болдог юм бол ОХУ түүний талынхан мөн царцааж болно биз дээ, Бусдын хөрөнгийг баруун дээрэмдэж болдог юм бол эсрэг тал яагаад дээрэмдэж болохгүй гэж, Оросууд бусдад хөрөнгөө дээрэмдүүлээд зүгээр сууж байх арчаагүй орон биш, Хариу арга хэмжээ авч л таараа,

Avatar

Нэргүй 2025-09-07 45.117.35.22

***ПОБЕДА-РОССИЯ!!!***

Avatar

Ss 2025-09-07 103.212.117.127

herev huraaj avbal.eneniihee tulburt oshoo tom gazar tastaj avah bailgui ashigt maltmal tai ni avna shuudee orosuud

Avatar

Жатга 2025-09-07 202.9.47.31

Шившлэг х****л жатга хийчихсэн мөнгө байх нь дээ.

Avatar

Нэргүй 2025-09-07 66.181.185.144

оросын хөрөнгө хураах нь аюултай харин түрэмгийлэл аюулгүй. күэ мөн тэнэгэрчээ европчууд ккк

Avatar

Зочин 2025-09-07 202.126.88.221

чам шиг тэнэг орк ойлгохгүй

Avatar

Нэргүй 2025-09-07 45.117.35.22

ОРК"ГЭЭД БГАА ҮГЭЭ МОНГОЛ ХЭЛД ТАЙЛБАРЛА!!*
ОРОН,ГАРАН ^САДАА^-МИНЬ!!!?

Avatar

Нэргүй 2025-09-07 103.57.93.37

ашиглах л хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-09-07 178.174.229.45

DAINII TULBURT UKRAIND YGYH N HAMGIIN SHUDRAGA SHIIDEL . UMHII HULMASDUUDAD MUNGU HEREGGUI HAR US HATSAN TALH 2 HANGALTTAI

Avatar

Нэргүй 2025-09-07 59.153.113.141

өөрөө мөнгий нь эргүүлэх гэсэн хямдхан санаа

Avatar

зочин 2025-09-07 202.9.47.58

Оросын төв банкны царцаасан хөрөнгийг хураах нь 21- р зууны дэлхийн дээрэм болно

Avatar

Нэргүй 2025-09-07 66.181.189.131

Гях,,,гяхх,,гяхх,,,оросуудын тэнэг нь тэршдээ,,,

Avatar

Нэргүй 2025-09-07 66.181.185.222

Гэхдээ бусдын газар нутгийг булаан дээрэмдэх гэсэн дайны эсрэг хамгийн оновчтой шийдэл байх шүү !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж