Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттайгаар хийж байгааг хотын удирдлага мэдээлсэн.
Тодруулбал, 2024 оны есдүгээр сараас хойш нэг жилийн хугацаанд зам, талбайн цэвэрлэгээ болон хог тээврийн аж ахуйн нэгжүүд, инженер хангамжийн байгууллагуудад зориулалтын нийт 104 машин механизм нийлүүлсэн байна.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэхдээ "Эдгээр техникүүдийг дэлхийд тэргүүлэгч компаниудаас худалдан авсан.Хот, нийтийн аж ахуйн чиг үүргүүдийг дүүргүүдэд өгч, төсөв мөнгийг нь ч сайн нэмж шилжүүлсэн. Угтаа бол дүүрэг, хорооныхоо нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэр цэмцгэр, бүрэн бүтэн байдлыг дүүргүүд өөрсдөө эзний ёсоор хариуцах тухай асуудал. Тэр ч утгаараа тусгай зориулалтын техник хэрэгслийг нь ч чамлахааргүй хэмжээнд шинэчилж өгсөн. Одоо харин түүнийхээ хэргийг гаргах хэрэгтэй байна. Түлш хэмнэх зэрэг ялихгүй шалтгаанаар шинэ техникүүдээ үзүүлэн болгоод хадгалаад байж таарахгүй. Хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, бага хугацаанд илүү бүтээмжтэй ажиллаж байж ажлын үзүүлэлт сайжрах учиртай" гэсэн юм.
3,595.72



















































Холбоотой мэдээ