Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 2025 оны есдүгээр сарын 3-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж, өвчтөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг албаныхан мэдээлсэн. Өвчтөний ойрын хавьтлуудаас зургаан хүний сорьц эерэг гарсан боловч тарваган тахлын шинж тэмдэг илрээгүй байна. Дахин давтан шинжилгээ авахаар болжээ.
Албаны мэдээллээр 2025 оны есдүгээр сарын 3-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд тарваган тахлын хүний өвчлөлийн нэг тохиолдол бүртгэгдсэн. Тухайн иргэн нь Цагаан-Уул сумын тавдугаар багийн нутаг тарваган тахлын голомтот бүс нутгаас агнасан тарвага хүнсэндээ хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Аймгийн Онцгой комиссын 15 дугаар хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргав. Үүнд:
- Тарваган тахлын эпизотыг таслан зогсоох, шимэгтгүйтгэлийн ажлыг зохион байгуулах;
- Иргэдэд голомттой бүс нутгаас авчирсан болон худалдан авсан тарвага байвал мэргэжлийн байгууллагад хандан, устгалд оруулах ажлыг зохион байгуулахаар болов.
- PCR шинжилгээгээр эерэг гарсан хавьтлын давтан шинжилгээний хариу эцэслэн гарсны дараа Аймгийн Онцгой комисс дахин хуралдаж, цаашдын хариу арга хэмжээний талаар шийдвэр гаргахаар боллоо.
- Одоогийн байдлаар Зооноз өвчин судлалын үндэсний төвийн мэргэжлийн баг, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг зэрэг мэргэжлийн байгууллагууд холбогдох хариу арга хэмжээг зохион байгуулж нөхцөл байдлыг хянан ажиллаж байна.
Иргэд та бүхнийг тарвага агнах, хэрэглэх, түүхий эд худалдан авахаас хатуу татгалзаж, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг чандлан мөрдөхийг Аймгийн Онцгой комисс анхааруулж байна.
3,593.62






















































Судлаач иргэн 2025-09-07 202.9.46.96
тарвага аосан идсэн оркуудыг 5 жилээр шлронд хлрьж байх хууль батал..жилтбүр өёгөан мөнгө үрж байна
Нэргүй 2025-09-07 202.179.26.249
тарвага идсэн залуу нас барсан
Нэргүй 2025-09-07 202.55.188.119
Өлбөрч үхэх гэж байгаа юм шиг яах гэж оготно зурам идээд явдаг эргүүтсэн хүүрнүүд вээ
Нэргүй 2025-09-07 103.212.162.15
Турж үхэхдээ тулаагүй баймаар, тарвага идэх ямар хэрэг байнаа
Өөх 2025-09-07 202.9.47.31
Дусал ч ус хийлгүй өөх тосонд нь чанаж идсэн гэнэ.
Нэргүй 2025-09-07 59.153.112.116
Турж үхэж байгаа үнээнүүд. тэр муу хархны махыг идэхгүй бол үхэхгээд байдаг юм байхдаа.
Нэргүй 2025-09-07 59.153.114.124
Хөвсгөл аймгийн дарга нар байхгүй,, хаана байгаа нь мэдэгдэхгүй, орлогч гэж мэдлэг мэдээлэл муутай хурлаа хийж чадахгүй, эмч нар нь шинжилж чадахгүй байна, яах ёстой юм бэ УОК-оо