Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
"НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫН 2 ХУВИЙГ 5 ХУВЬ БОЛГОНО"

Ерөнхий сайд Г.Занданшатар Даваа гаригт Монгол Улсын 2026 оны төсвийн хуулийн төсөл болон холбогдох төслүүдийг УИХ-ын даргад өргөн мэдүүлснийхээ дараа мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Эдийн засаг хүндрэлтэй үед бид иргэдийнхээ татварын дарамтыг бууруулж, төрийн оролцоог багасгаж, төсвийн хэт тэлэлтийг хязгаарласан төсөв өргөн барьж байна.
Тухайлбал, Монгол Улсын 2026 оны төсвийн хуультай хамт НӨАТ -ын хуулийн төслийг өргөн барилаа. Энэ хуулийн өөрчлөлтөөр 1 сая төгрөг хүртэлх сарын худалдан авалтын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгон нэмэгдүүлж байна. Энэ нь иргэдийнхээ татварын дарамтыг бууруулах зорилготой.
Мөн Dparliament.mn-нд өнөөдрөөс эхлээд Татварын багц төслийг байршуулж, хэлэлцүүлж байна.
Татварын багц реформыг хийснээр нийт иргэд, бизнес эрхлэгчдийн татварын дарамтыг 3-4 их наядаар бууруулах юм. Татвар буурахаар төсөв хязгаарлагдаж, энэ хэрээр төрийн оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлийнхээ орон зайг тэлж дэмжиж байгаа.
Монгол Улсын 2026 оны төсөв бол анх удаа ард иргэдийн оролцоотой боловсруулсан нээлттэй төсөв. Иргэдийн санаачлагаар эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн төлөө төсвийн хөрөнгө оруулалтыг зарцуулахаар томъёолсон. Энэ утгаараа хүний хөгжлийг дэмжсэн төсөв болсон. Төсвийг хязгаарлаж хумьж байгаа ч хүний хөгжлийг дэмжсэн төсөв болж байна.
Эдийн засгийн эрсдэлтэй үед хамгийн чухал зорилтуудаараа эдийн засгийг төрөлүүлж, уул уурхайн хэт хамаарлыг бууруулах, бага орлоготой бичил бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн татварын орлоготой уялдсан төсвийг өргөн барьж байна.
Төсвийн тэлэлтийг хязгаарлаж байгаа нь цаашдаа инфляцийг хязгаарлаж, валютын ханшийг тогтвортой барихад чиглэнэ.
Үүнтэй хамт Үндэсний баялгийн сангаа арввижуулах, экспортын төрөлжилтийг нэмэгдүлэх, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлийг дэмжих үзэл санааг шингээсэн төсөв өргөн мэдүүллээ" гэв.
"ЗЭЭЛЭЭ ХУГАЦААНД НЬ ТӨЛСӨН ИРГЭНИЙГ УРАМШУУЛНА"

Банкны хар жагсаалтыг халж буй талаар ЦХИХХ-ны сайд Э.Батшугар болон холбогдох албаныхан /2025.09.01/ мэдээлэл хийсэн юм.
Өмнөх зохицуулалтаар хар жагсаалтад багтсан иргэн авсан зээлээ бүрэн төлсөн ч дахин зээл авах хүртэл зургаан жил хүлээх шаардлагатай байв.
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ШХАБ-ЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ, ҮГ ХЭЛЭВ

ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор БНХАУ-ын Тяньжин хотноо хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин, гэргий Пөн Лиюань нар албан ёсоор угтан авсан юм.
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын төрийн тэргүүн нарын VII уулзалт 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болов. Гурван улсын төрийн тэргүүн нарын VI уулзалт 2022 онд Узбекистан улсын нийслэл Самарканд хотноо болсон бөгөөд VII уулзалт ийнхүү 3 жилийн дараа боллоо.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарт мэндчилгээ дэвшүүлж, энэ жил Дэлхийн II дайны гал зогсож, Аугаа Эх орны дайнд ялалт байгуулсны 85 жилийн ой, Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны түүхт 80 жилийн ой тохиож буй цаг үед уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн монголын тал гурван улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгдөг болохоо илэрхийлж, энэ хүрээнд “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, гурван улсын ард иргэдэд үр шимийг нь хүртээх, улмаар бүс нутгийн хөгжил, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, дэд бүтцийн бүтээн байгуулалтад зохих хувь нэмрээ оруулахын төлөө байгааг илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэлсэн юм.
ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН ОХУ-ЫН ГАЗПОРМ КОМПАНИУД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Ерөнхий сайд Г.Занданшатар /2025.09.05/ Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд оролцов. Дорнын эдийн засгийн чуулга уулзалт ОХУ-ын Владивосток хотод (2025.09.03) эхэлсэн. Гурав хоног үргэлжлэх тус форумыг жил бүрийн есдүгээр сард зохион байгуулдаг уламжлалтай. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг Владивосток хотын “Кневичи” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас ОХУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Приморск хязгаарын Засгийн газрын орлогч дарга К.В.Хижинский, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайд К.Г.Сидоренко нарын албаны хүмүүс угтан авсан юм.
Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад уламжлал ёсоор “Алс Дорнодын гудамж” үзэсгэлэнг мөн 10 дахь жилдээ толилуулж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар тус үзэсгэлэнгийн талбайд саатаж ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс болон ОХУ-ын Бүгд Найрамдах Саха (Якут) Улсын үзэсгэлэнгийн танхимаар зочиллоо. Үзэсгэлэнд Алс Дорнодын холбооны тойргийн 11 бүс нутаг, мужууд онцлог, соёлоо харуулсан бараа бүтээгдэхүүн, бүтээл, олдвор, гоёл чимэглэлээ дэлгэсэн төдийгүй урлаг соёлын үйл ажиллагаа толилуулжээ.
Гурав хоногийн өмнө ОХУ, БНХАУ, Монгол гурван орны Засгийн газрын дээд түвшний уулзалтын дараа бид томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр баталсан.
Үүний нэг нь Улаанбаатар хотод байгалийн хийн хэрэглээг нэвтрүүлэх төсөл юм. Уг төсөлд Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Газпорм компаниуд гарын үсэг зурлаа.
3,593.62



















































Нэргүй 2025-09-07 103.57.93.132
хэдэн хулгайчууд нь энэ тэнд явлаа гээд өөрчлөгдөх зүйл юу байна. засаг төр нэртэй болохоос бүгд л өлөн хулгайч луйварчид
зочин 2025-09-07 103.57.92.59
Үнэн худал нь мэдэгдэхгүй, хулгай луйвар гэж бусдыг гүтгэж байнга элийрч байдгаа болил доо,Тодорхой зүйлүүд байгаа бол холбогдох газарт нь асуудал тавьж шалгуул, Бусдын ажилд бүү саад бол , Хэт улс төржиж,юм хийх бүтээх гэж зүтгэж яваа хүмүүст гай тотгор болж болохгүй, Бусдыг үндэслэлгүй гүтгэх нь аюултай,
Нэргүй 2025-09-07 66.181.184.31
наадах чинь яахав НӨАТ ИЙН 7 сарынхаа мөнгөө оруулаачээ.
сонгогч 2025-09-07 202.9.47.58
Улсын төсөвөөсөө давсан их наядын хулгай луйваруудынхаа учрыг олчих. Монголын эдийн засаг сэв хийгээд л босоод ирнэ.
Нэргүй 2025-09-07 202.131.239.190
Занданшатарын хятадуудаас дээрэмдсэн Салхитын мөнгөний уурхайд /ЭРДЭНЭС АЛТ РЕСУРС ХХК/ олон туслан гүйцэтгэгч байдаг бөгөөд Хөвсгөлийн Содномдорж арслангийн ОНЦ ЦЭВЭРЛЭГ БУЛАГ ХХК ХАРУУЛ ХАМГААЛАЛТ ХАРИУЦДАГ, ГЭТЭЛ ИХ ГАЗРЫН ЧУЛУУ БАЙГАЛЫН ЦОГЦОЛБОР ГАЗАРТ ЛОББИ БАЙДЛААР УДИРЛАГУУД НЬ АРХИДАН СОГТУУРЧ МЕХАНИК ИНЖЕНЕР БИЛЭГДЭМБЭРЭЛ, САНТЕХНИКЧ ТӨРБАТ НАР ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН ЭМЭГТЭЙГ 2025 ОНЫ 09 САРЫН 05-НААС 06 ШИЛЖИХ ШӨНӨ ХҮЧИНДСЭН АСУУДЛЫГ ДУНДГОВЬ АЙМГИЙН ЦАГДАА ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА