Японд цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 66 иенээр нэмэгдэж, 1121 иен буюу 7.6 ам.доллар болжээ. Амьжиргааны өртөг нэмэгдсээр байгаатай холбоотойгоор цагийн дундаж цалин өнгөрсөн оны мөн үеэс 6.3 хувиар өсөөд буй нь энэ юм. Шигэрү Ишибагийн засгийн газар инфляциас давсан цалингийн өсөлтийг шаардаж байгаатай ч бас энэ нь холбоотой.
2029 оны төгсгөл гэхэд цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1500 иен болгон нэмэгдүүлэх зорилтыг Японы засгийн газар тавьсан. Ингэхийн тулд жил бүр 7.3 хувийн дундаж өсөлт үзүүлэх ёстой. Тэгэхээр энэ оны 6.3 хувийн өсөлт нь зорилтот түвшинг хараахан хангаагүй гэсэн үг.
Жагсаалтыг Токио хот 1226 иенээр тэргүүлсэн бол Кочи, Мияазаки, Окинава мужууд хамгийн бага буюу 1023 иен болсон байна.
Компаниуд хөдөлмөрийн зах зээлийн хүнд нөхцөлд ажилчдаа авч үлдэх, үнийн байнгын өсөлтийг даван туулах дарамттай тулгарсан тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн. Энэ алхам нь ажилчдад ашигтай ч бизнес эрхлэгчид, ялангуяа жижиг, дунд компаниудыг хүнд байдалд оруулж буйг эдийн засагчид хэлж байна.
3,595.72






















































Холбоотой мэдээ