Хамас бүлгийнхэн Баасан гаригт барьцааны хоёр хүнийг Газын зурвасын эргэн тойронд машинд суулган авч явж байгаа дүрс бичлэгээ нийтэлжээ. Энэ нь Израилийн ард түмний сэтгэл санааг тавгүйтүүлэн, савлуулах зорилготой байсан бололтой.
Бичлэгт Гай Гилбоа-Далал гэх нэртэй барьцааны хүн гарах бөгөөд түүнийг Газын зурвасын хэд хэдэн газраар машинтай авч явах аж. Тэр дундаа Улаан хавирган сар нийгэмлэгийн төв байрны гадаа хүртэл авч очсон байв. Харин бичлэгийн төгсгөлд хоёр дахь барьцааны хүн болох 22 настай Алон Охел гарна. Түүнийг машинд оруулж ирэхэд хоёр барьцааны хүн хоорондоо тэврэлдэн, бие биеэ гайхах аж. Мөн Гай Гилбоа-Далал нь Алон Охелдоо "Би чамтай уулзаж байгаадаа итгэж чадахгүй байна" гэж хэд хэдэн удаа хэлжээ.
Хамасын барьцаанд байгаа хүмүүсийг иймэрхүү байдлаар харуулах нь ховор.
Зураг авалтыг наймдугаар сарын 28-нд хийсэн байх ба бараг дөрвөн минут үргэлжилнэ.
Бичлэгийн үеэр Гай Гилбоа-Далал өөрийгөө 22 сар барьцаанд байгаа гэж хэлж байв. Мөн Израилийн засгийн газарт хандаж "Та нарыг Газа хот руу довтлох гэж байгаа гэж би сонссон. Энэ санаа надад хар дарсан зүүд шиг санагдаж байна. Юу гэсэн үг вэ? Бид эндээ үхнэ гэсэн үг" гэж хэлжээ.
3,595.72






















































Холбоотой мэдээ