Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

“Miss Mongolia-2010” болно

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Miss Mongolia-2010” наадам удахгүй болох гэж байна. “Шилмэл загвар”-ын агентлаг болон “Miss Mongolia” ассоциациас зохион байгуулдаг “Miss Mongolia-2010” наадам нь энэ сарын 12-нд буюу ирэх ням гаригт болох гэнэ.   Тус наадамд оролцохоор 60 гаруй үзэсгэлэнт бүсгүйчүүд бүртгүүлсэн ч 25 гоо бүсгүйг шалгаруулж төгсгөлийн шатанд өрсөлдүүлэхээр болжээ. Өнгөрсөн жил тус наадмын тэргүүн миссээр Х.Бадамгэрэл тодорч эх орноо төлөөлөн “Miss International” олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж