Авто машингүй өдрөөр зах, худалдааны төвүүд ажиллахгүй

Хуучирсан мэдээ: 2025.09.06-нд нийтлэгдсэн

Авто машингүй өдрөөр зах, худалдааны төвүүд ажиллахгүй

Авто машингүй өдрөөр зах, худалдааны төвүүд ажиллахгүй

Монгол Улс авто  машингүй өдрийг 2012 оноос эхлэн зохион байгуулж буй. Тэгвэл энэ намрын авто машингүй өдрийг энэ сарын 13-ны Баасан гаригт зохион “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулахаар болсон байна. Дэлхийн олон улсад “Автомашингүй өдөр” арга хэмжээг жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулдаг.

Энэ хүрээнд дараах гудамж, замуудыг хаана. Үүнд

  • Жанжин Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)
  • Сөүлийн гудамж,
  • Чоймболын гудамж,
  • Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
  • Жуулчны гудамж, Баруун сэлбийн гудамж,
  • Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар,
  • Самбуугийн гудамж,
  • Анкарагийн гудамж,
  • Бага тойруу,
  • Бээжингийн гудамж,
  • Залуучуудын гудамж,
  • Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,
  • Чагдаржавын гудамж,
  • С.Зоригийн гудамж,
  • Элчингийн гудамж,
  • Олимпийн гудамж,
  • Гэндэнгийн гудамж,
  • Д.Чойдогийн гудамж,
  • С.Жамъяан гүний гудамж,
  • Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын хөдөлгөөнийг есдүгээр сарын 13-ны Бямба гарагт 7:00-18:00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлах аж.

Мөн томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй. Тодруулбал, Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Юмт, Содон, Алтжин бөмбөгөр, Нарантуул худалдааны төв, Дүнжингарав худалдааны төв, Өгөөмөр зах, Сандэй плаза, Шөнийн зах, Баянзүрх, Баянзүрх-2  худалдааны төвүүд болон 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр амарна. Мөн Барс-1, 2 худалдааны төв, Хархорин, Шинэ сандэй, Ханталст, Да хүрээ зах, Цайз, Цолмонбадрах, Доной модны зах, Нарлаг дэнж, Нарантуул-2 зах ажиллахгүй. Автомашингүй өдөр соёл, урлагийн тоглолтууд, спортын арга хэмжээнүүдийг мөн зохион байгуулна.

НЭМГ-ын харьяа байгууллагууд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзлэг, зөвлөгөө мэдээлэл өгнө. Эрүүл мэндийн байгууллагууд амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, чихрийн шижингийн илрүүлэг, цусны даралт ихсэх өвчний зөвлөгөө, сүрьеэгийн илрүүлэг, дасгал хөдөлгөөний зөвлөгөө, эрүүл хооллолтын зөвлөмж мэдээлэл өгөх ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж