Улсдаа ганц Хавдар судлалын үндэсний төвийн шинэ барилгын зураг төслийг эхний үе шат болох A, C блокийн барилга болон гадна шугам сүлжээний санхүүжилтэд нийт 234.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 40.5 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгажээ. Тус эмнэлэг нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Баянголын аманд байгуулах бөгөөд мэс засал, туяа эмчилгээ, эрчимт эмчилгээ, оношилгоо, нөхөн сэргээх болон амбулаторийн үйлчилгээний хэсгийг байгуулна. Түүнчлэн эмнэлгийн барилга байгууламж баригдах бөгөөд 614 орны хүчин чадал бүхий орчин үеийн өндөр хүчин чадалтай эмнэлгийн тоног төхөөрөмж суурилуулалт хангагдсан 1500 хүртэл эмч, ажилтан, туслах ажилтан ажиллах боломжтой томоохон бүтээн байгуулалт болохоор төлөвлөж буй.
Шинэ эмнэлэг барих асуудлыг олон жил ярьсан ч ажил болгож чадалгүй өдийг хүрсэн. УИХ-ын зарим гишүүд 2025 оны улсын төсөвт шинэ эмнэлгийн дэд бүтцийг хийх 7.9 тэрбум төгрөг төсөвлөх саналыг гаргаж, батлуулсан байдаг.
Энэ талаар тухайн үед Сангийн сайд Б.Жавхлан өмнө нь мэдээлэл өгөхдөө "Дахин өргөн барих 2025 оны төсөвт алдагдлыг 1.4 их наядаар бууруулж, "Соёлын эрхийн бичиг"-ийг хасч, Хавдрын эмнэлгийн барилгын дэд бүтцэд 7.9 тэрбумыг нэмж тавьсан" гэж мэдээлж байв.
Өмнө нь Хавдрын шинэ эмнэлгийг нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Чулуутын аманд барихаар төлөвлөж байсан ч дэд бүтэцгүй гэдэг шалтгаанаар газрыг өөрчилж, Сонгинохайрхан дүүргийн 34 дугээр хороонд 12 га газарт барихаар болсон юм.
ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ДУРАНГИЙН ТӨВ БАРИХАД 5.2 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ

Шинэ эмнэлэг барихад нийт 450-500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Хавдрын эмнэлгийн хана нь зузаан буюу цацраг идэвхит бодит ялгардаггүй байхаас гадна туяа, цөмийн төвтэй байх гэх мэт олон улсын стандартад нийцсэн хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд хэлж буй.
Одоогийн Хавдар судлалын үндэсний төвийн барилга нь 1981 онд ЗХУ-ын тусламжаар баригдсан.
Тэр цагаас хойш нэмэлт барилга барьж, өргөтгөөгүй гэдгийг эмнэлгийн удирдлага хэлж байсан юм. Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн амбулаторийн үзлэгийн тоо жил бүр өсч байгаа харамсалтай статистик бий. Гэвч хавдраар өвдөж байгаа олон мянган хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх улсад ганц байдаг эмнэлгийн тоног төхөөрөмж хүртээмжгүй байгаа талаар өвдсөн иргэд хэлж буй. Мөн оочер дараалал их байгааг шүүмжилдэг.
Хавдар судлалын үндэсний төвийн арын хэсэгт өргөтгөлийн ажлыг хийж, олон улсын стандартад нийцсэн дурангийн төв байгуулж байгаа юм. Уг өргөтгөл нь 2025 онд ашиглалтад орох бөгөөд орчин үеийн анагаах ухааны хөгжил нь бага инвазив мэс заслын аргууд, тэр дундаа робот мэс заслыг эрчимтэй нэвтрүүлж байна. Робот мэс засал нь уламжлалт мэс заслын аргуудтай харьцуулахад олон давуу талтай болох нь дэлхий нийтэд батлагдсан. Робот мэс заслын системийг нэвсрүүлснээр нээлттэй хагалгаанд шилжих хувийг 26.5 хувиар буулгаж, хагалгааны дараах хүндрэлийг 15 хувиар буулгах, дундаж ор хоногийг 1.5 дахин буулгах бөгөөд 5.2 тэрбум төгрөгийг тусгажээ.
3,595.72






















































Холбоотой мэдээ