Газын зурваст Израиль улс хоморголон устгах ажиллагаа явуулж буйг мөрдөн шалгах хүсэлт өгсөн Палестины гурван хүний эрхийн бүлэгт АНУ хориг тавьжээ. АНУ-ын Сангийн яамны цахим хуудсанд Пүрэв гаригт (2025.09.04) нийтлэгдсэн мэдэгдлийн дагуу, Газад төвтэй Палестины хүний эрхийн төв, Аль Мезан хүний эрхийн төв, Рамаллад төвтэй Аль-Хак гэсэн гурван бүлэглэлийг Олон улсын эрүүгийн шүүхтэй холбоотой нэрсийн жагсаалтад оруулсан байна.
Тус бүлгүүд 2023 оны арваннэгдүгээр сард Гаагийн шүүхэд хандаж Газын хүн ам шигүү суурьшсан бүс нутагт Израиль агаарын цохилт өгч байгааг мэдэгдэж, газар нутгийг бүслэн, хүн амыг нүүлгэн шилжүүлж буйг шалгахыг хүссэн байжээ.
Үүнээс нэг жилийн дараа Гаагийн шүүх Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху, тус улсын батлан хамгаалах сайд асан Йаов Галлант болон Хамасын удирдагч Ибрахим аль-Масри нарыг дайны болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгаж, баривчлах тушаал гаргасан байдаг. Улмаар Дональд Трампын засаг захиргаа уг хэргийг хариуцан ажиллаж байсан Гаагийн прокуроруудын эсрэг хориг тавьсан. Гаагийн шүүх 2002 онд байгуулагдсан бөгөөд 125 улс гишүүнээр харьяалагддаг. Тус шүүх нь дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, хоморголон устгах зэрэг гэмт хэргийг шүүдэг байна. АНУ, Хятад, Орос, Израиль зэрэг зарим улсууд тус байгууллагын эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөггүй.
Дэлхийн хамгийн том геноцид судлаачдын эрдэм шинжилгээний холбоо Израиль улсыг Газад хоморголон устгах ажиллагаа явуулж байна гэж мэдэгдсэн байна.
Мөн гэмт хэрэг тогтоох хуулийн шалгуурыг хангасан гэдгийг мэдэгдсэнээс хэдхэн хоногийн дараа Палестины хүний эрхийн бүлгүүдэд АНУ хориг тавьж байна. Израиль улс дээрх мэдэгдлүүдийг гутамшигтай гэж тодорхойлж, Хамасын худал хуурмагийн кампанит ажил дээр үндэслэгдсэн гэж буруутгажээ. 2023 оны аравдугаар сард Палестины нутаг дэвсгэрт хяналтаа тогтоосон Хамас бүлэглэлийн дайчид Израилийн өмнөд хэсэгт довтолж, 1200 хүний аминд хүрч, 250 хүнийг барьцаалсны дараа Израиль Газын зурвас руу дайрч эхэлсэн. Тэр цагаас хойш Израилийн түрэмгийлэл 63 мянган хүний аминд хүрч, Газын бараг бүх оршин суугчдыг дор хаяж нэг удаа гэр орноо орхин дүрвэхэд хүргэж, анклавын санаатайгаар өлсгөлөнгийн хямралд оруулж байна.
3,569.17





















































Нэргүй 2025-09-05 66.181.177.96
АНУ дэлхийн орнуудад түлш зарах гээд улайрч байгаа.
хөх 2025-09-05 66.181.164.23
Лалууд бол хүн биш, коран судраа кармалж бөмбөг тэвэрсэн эрлэгийн элч юм. газрын хөрснөөс арчих л хэрэгтэй