Монгол-Казахстаны нислэгийн шинэ маршрут бий болгох санал солилцлоо

Хуучирсан мэдээ: 2025.09.05-нд нийтлэгдсэн

Монгол-Казахстаны нислэгийн шинэ маршрут бий болгох санал солилцлоо

Монгол-Казахстаны нислэгийн шинэ маршрут бий болгох санал солилцлоо
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстан Улсын Парламентын Сенатын дарга М.Ашимбаевтай уулзлаа. Уулзалтаар Монгол, Казахстаны хооронд шинэ нислэгийн маршрут бий болгох, шууд нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, тогтмолжуулах боломжийг хэлэлцэв. Бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, зам тээврийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцлоо. Сенатын дарга М.Ашимбаев Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж, ардчилсан замналаа тууштай хөгжүүлж буйг өндрөөр үнэлэв.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурал болон Казахстан Улсын Парламентын Мажилис хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан нь харилцааны эрх зүйн суурийг бэхжүүлсэн үйл явдал боллоо.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж