Р.Чингисийг чөлөөлсөн нь хууль бус гэж шүүх үзэв

Хуучирсан мэдээ: 2025.09.05-нд нийтлэгдсэн

Р.Чингисийг чөлөөлсөн нь хууль бус гэж шүүх үзэв

Р.Чингисийг чөлөөлсөн нь хууль бус гэж шүүх үзэв

Шүүхээс Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль бус гэж үзжээ.

Хууль зүй дотоод хэргийн сайд асан О.Алтангэрэлийн тушаалаар түүнийг өнгөрсөн нэгдүгээр сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Чөлөөлөх шийдвэр гаргахын өмнө Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрыг огцруулах жагсаалыг П.Цагаан болон түүний хүү, мөн Дотоодын цэргийн командлагч Р.Чингис, түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа” гэсэн ноцтой мэдэгдлийг хийсэн.

Харин сайдынхаа шийдвэрийг хууль бус гэж үзэн, бригадын генерал Р.Чингис нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байсныг өнгөрсөн наймдугаар сард хэлэлцээд Хууль зүй дотоод хэргийн сайдын ажлаас чөлөөлөх шийдвэрийг хууль бус гэж үзжээ. Ингэхдээ Дотоодын цэргийн штабын даргын албан тушаалд нь буцаан томилохыг салбарын сайдад нь даалгасан байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж